Алдарт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн 65 насны ойн арга хэмжээн хүрээнд "Гүн гэрийн гүнж" дуурийг маргааш буюу энэ сарын 7-ны 19.00 цагаас УДБЭТ-ын тайзнаа тоглоно. Уг үндэсний дуурийн нээлт гуравдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд болсон юм. Бүсгүй хүний ариун нинжин сэтгэл, эх хүний хайр халамж, хатан хүний бат бэх ухаан бүгдийг энэ дууриас мэдрэх боломжтой...
Хүннү гүрний 2225 жилийн ой, төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж агсны 65 насны ойн хүрээнд “Гүн гэрийн гүнж” үндэсний шинэ дуурь нээлтээ хийлээ. Энэхүү 3 бүлэг 5 үзэгдэл бүхий дуурийн үйл явдал нь манай тооллын өмнөх 50-иад оноос 30-аад онд Хүннү гүрний үед болсон бодит түүхээс үндэслэсэн бөгөөд доктор Л.Эрдэнэчимэгийн “Нүүдэлчний цуурын арван найман аялгуу буюу гүнгэрийн авхай” судалгааны ажлаас сэдэвлэн бүтээжээ.