Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 9-11 градус дулаан байна. Баруун зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, голын хөндийгөөр 0-5 градус, Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 4-9 грудус, говийн бүс нутгаар 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.