Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр долоо хоног тутамд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийж, цаг үеийн анхаарал татсан асуудлаар УИХ-ын гишүүдэд танилцуулж, асуултад нь хариулдаг билээ. Энэ удаад Ерөнхий сайд Монгол Улсын гадаад өр, Засгийн газрын өрийн талаар гишүүдэд мэдээлэл өгөх юм байна.
Мөн энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Төрийн болон албаны нууцын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд зэрэг 30 орчим асуудал хэлэлцэхээр төлвлөсөн байна.