Х.Баттулга гишүүнээс байцаалт авч байна

2016-04-11   696

Яг одоо УИХ-ын гишүүн Х.Баттулгаын Баянгол зочид буудал дахь албан өрөө рүү нь тусгай албаныхан болон цагдаагийнхан нэвтрээд байна. Хуулийн байгууллагынхан яг ямар зорилготойгоор уг ажиллагааг явуулж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Х.Баттулгын ойрын хүн гэгдэх Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, туслах бүсгүй Г.Түвшинжаргал нарыг  Цагдаагийн газраас баривчлан саатуулаад байгаа билээ. Мөн өнгөрсөн шөнө түүний ойрын хүрээний хоёр хүнийг цагдаагийн газраас баривчилсан байна. Мөн  Х.Баттулга гишүүн болон Зам тээврийн сайд асан А.Гансүх нарыг шинэ төмөр замын төслөөс их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан хэмээн шалгаж байгаа юм. УИХ-ын гишүүн Х.Баттулга өнөөдөр хуралдсан бүлгийнхээ хурал дээр ""Хоёр хүнээ баривчлуулсанд их гомдолтой байгаа. Өнгөрсөн бямба гаригт асуудлаа ярьж шийдсэн гэж бодсон. Гэтэл дахиад хоёр хүнийг маань баривчилсан байна. Ийм эвлэрэл гэж байдаггүй юм. Хэрвээ асуудлаа шийдэхгүй бол МоАХ-ын хоёр сайдаа татан авч засгийг чинь унагаана. Засагтай чинь хариуцлага тооцно" хэмээсэн талаар эх сурвалж мэдээлж байгаа юм. 

Хамгийн сүүлийн мэдээллээр Цагдаагийн тусгай тасгийнхан “Баянгол” зочид буудлыг хамгаалалтандаа авч, УИХ-ын гишүүн Х.Баттулгын өрөөнд нэгжлэг хийж байгаатай холбогдуулан АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар тус зочид буудалд ирлээ. Хотын дарга Э.Бат-Үүл энэхүү ажиллагааг "УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд халдсан үйлдэл" гэж хэлсэн юм. Тэрбээр дотогш нэвтрэх гэсэн боловч оруулаагүй аж. Түүнчлэн "Жудо"-гийн тамирчид тус зочид олноороо ирсэн бөгөөд тэд бүгд арын хаалгаар нь дотогш орох гэсэн боловч оруулсангүй. Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Уянга болон эдийн засагч Х.Батсуурь нар иржээ. Тэд юу болоод байгааг нь сайн мэдээгүйгээ хэлээд өөрсдийг нь хүрээд ир гэсэн гэх тайлбарыг өглөө. 

 

 



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
Олонлог академи нээгдлээБАНК ТАНД ТАТГАЛЗВАЛ ГЭНЭТИЙН МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?ЛУЙВАРЧИН М.АЛТАН-ОЧИРЫГ МЦХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОХЫГ САНААРХАВРашаан сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэл. Хувцсаа арчлах гайхалтай санаануудАяны багц хэдэн төгрөгт багтах вэЕВРО 2016 хөлбөмбөгийн АШТ-ий тоглолтын хуваарь УЛААНБААТАРЫН ЦАГААР"Юу ч хийхгүй байх нь" тэмцээн боллооСүлжмэл ороомог буюу охидын ҮСНИЙ ДОНЖТОЙ ЗАСАЛТНарнаас хамгаалах тосны талаар бидний мэдэхгүй зүйлсCNT: ЗААВАЛ АЯЛАХ ЁСТОЙ 20 ОРОН (1-Р ХЭСЭГ)Жингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгооройӨнөөдрийн зурхайЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнсӨнөөдөр болох үйл явдлуудЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэСонгуулийн зардалЗуны амралтаа ЗУГААТАЙ өнгөрүүлэх ГАЙХАЛТАЙ 15 САНАА“Говь” 2021 онд НООЛУУРАН ПАЛЬТОНЫ үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болно
Twitter
Статистик
Та манай 836,219 -р зочин
Нийт мэдээ: 1,012
Холбогдсон: 1