Иргэдийн сүүлийн үед НӨАТ-ын баримтаар тухайн иргэний орлогыг тодорхойлно гэж ойлгоод байгаа. Тэгвэл энэ талаар ГТЕГ-ын Эрсэдлийн удирдлагын газрын дарга Д.Хүрэлчулуунаас дараах зүйлсийг тодрууллаа.
-Энэ сараас эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг олгох шийдвэрийг Ерөнхий сайд гаргасан. Энэхүү ажил ямар шатандаа явж байгаа вэ?
Ерөнхий сайд Гааль, татварын ерөнхий газарт ажиллахдаа энэ сард НӨАТ-ын 1-р улиралын буцаан олголтыг олгох ажил зохион байгуулахыг Сангийн сайд, ГТЕГ-ын даргад тус тус үүрэг болгосон. НӨАТ-ын хуулийн 15 дугаар зүйлд албан татварыг буцаан олгох хэсэгт тухайн оны буцаан авах авалтыг дараа оны 1-р улиралд багтаан олгохоор тусгагдсан байгаа тул Засгийн газар УИХ-аар улиралд олгох хуулийн төсөл шинээр өргөн барьж батлагдсан нөхцөлд олгох боломжтой юм. ГТЕГ-аас бэлтгэл ажлыг бүрэн ханган ажиллаж байна.
-Иргэд буцаан олголтоо авахын тулд юуг анхаарах ёстой вэ?
Иргэд буцаан олголт авахдаа НӨАТ суутгагч ААН,хувь хүнээс авсан сугалааны дугаар, НӨАТ тооцогдсон баримтыг ebarimt.mn сайтад бүртгүүлсэн байх. Тухайн сайтад бүртгүүлж буй эрх дээр банкны нэр дансны дугаарыг зөв бөглөсөн байх. Тухайн баримтууд баталгаажсан буюу борлуулагч талаас системд ирүүлсэн, хүчингүй болгоогүй баримтуудад буцаан олголт тооцогдохыг анхаарах ёстой.
-Миний бүртгүүлсэн баримт сарын орлогоос давсан тохиолдолд орлогоо нотлох шаардлага бий болох уу. Эсвэл сарын орлогын хэмжээндээ тааруулж худалдан авалт хийх ёстой юм уу?
Тухайн иргэн, өрхийн хувьд эцсийн хэрэглээнд зориулан худалдан авсан баримтанд тооцогдох НӨАТ-ын буцаан олголтыг олгохоор заагдсан тул тухайн иргэний шивсэн баримтаар орлогыг нь тодорхойлохгүй. Тухайн иргэн гэр бүл, эмээ,өвөө, найз нөхөд гэх мэт дурын баримт оруулах бололцоотой тул баримт бүрийн зардал тухайн хүний орлогт хамаарахгүй юм. –
НӨАТ-ын хэмжээ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад ямар түвшинд байгаа вэ?
НӨАТ-ы хувь хэмжээ шинэ хууль дээр өөрчлөлт ороогүй ба НӨАТ-ын тайлангаар ногдох татварын хэмжээнд огцом өөрчлөлт гараагүй байна.
-НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгох эх үүсвэр юу вэ. Нэмж урамшуулал олгох шаарлага байна уу?
Урамшуулал олгох нь хуулиар зохицуулагдсан тул улсын төсөвт суулгасанаар урамшуулал олгох боломжтой болно.
-НӨАТ-ын сугалаанаас 400 сая төгрөгийг хожисон иргэн одоо хүртэл олдохгүй байна гэсэн мэдээлэл гараад байгаа. Тэгвэл иргэд сугалагаа бүртгүүлэхдээ юуг анхаарах ёстой юм бэ. Зарим зүйлийг дутуу орхисоноос болоод азтан болсон ч өөрийгөө мэдэхгүй яваад байна уу?
Иргэн хүн худалдан авсан сугалааны дугаар бүхий баримтаа системд илгээгээгүй хаясан нөхцөлд тухайн баримтанд таарсан сугалааны иргэн тодрохгүй байх боломжтой. Иргэн баримтаа системд бүртгүүлээгүй боловч сугалааны тохиролд таарч 90 хоногт багтаан бүртгүүлсэн тохиолдолд сугалааны хонжвороо авах боломжтой болох юм. Үүнийг иргэд маань сайтар анхаарах хэрэгтэй.
-Өнөөдрийн байдлаар тодорхой хэмжээний азтан болсон ч дээрх тохиолдол шиг өөрийгөө мэдэхгүй яваа хүмүүс байгаа болов уу?
Иргэн хүн худалдан авсан сугалааны дугаар бүхий баримтаа системд илгээгээгүй хаясан нөхцөлд тухайн баримтанд таарсан сугалааны иргэн тодрохгүй. Тиймээс та баримтаа системд бүртгүүлээгүй боловч сугалааны тохиролд таарсан бол 90 хоногт багтаан бүртгүүлэх хэрэгтэй. Тэгвэл журамд зааснаар 90 хоног хүлээнэ гэсэн үг. Сугалааны дугаар таарсан баримтуудаас өнөөдрийг хүртэл систремд бүртгэгдээгүй баримтууд байгаа. Үүнийг журмын дагуу 90 хоногт бүртгүүлсэн нөхцөлд хонжвор авах эрх үүсэх юм. Сүүлийн үед иргэдийн баримт бүртгүүлэх идэвхи маш их сайжирч байна.