Дэлхийн томоохон цахим сүлжээний нэг болох твиттерийн сүлжээнд доголдол гарчээ. Тодруулбал, манай улсад 11 цагийн үед уг доголдол гарсан юм. Энэхүү гэмтэл нь манай улсаас гадна Австрали, Хятад, Япон зэрэг улсуудад ч мөн гарсан байна. Тэгвэл энэхүү гэмтлийн гол шалтгаан нь Коби Брайант байсан аж. Тодруулбал, түүнийг сүүлчийн тоглолтоо хийж байгаад хүндэтгэлд илэрхийлсэн шүтэн бишрэгчид дэлхийн өнцөг бүрээс нэгэн зэрэг түүний цахим хуудас руу хандсан нь ийнхүү гэмтэл үүсэх шалтгаан болжээ.