Сэтгэл догдлуулсан Кобигийн “сүүлчийн тоглолт”

2016-04-14   691

Сагсан бөмбөгийн амьд домог, АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн “Лос Анжелес Лэйкэрс” багийн тамирчин Коби Брайнт зодог тайлахаа мэдэгдээд байсан. Тэрбээр өнөөдөр сүүлийн тоглолтдоо оролцлоо. Лэйкэрс “Стэплэс цэнтр”-тээ “Юта Жазз”-ыг хүлээн аван тоглож, 101:96-гийн  харьцаатай хожлоо. Энэ тоглолтод багийн лидер Коби Брайнт өөрийн гайхалтай тоглолтыг үзүүлж, 60 оноо авсан юм. Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар 11.00 цагт эхэлсэн. 37 настай Коби тоглолт эхлэхийн өмнө  Лос Анжелес Лейкерс, их спорт түүний хувьд амьдралынх нь салшгүй хэсэг байсныг дурссан байна. Филадельфи хотын унаган иргэн Коби "Би багаасаа л  Лейкерс багийн улаан фэн байсан.

Хайртай багтаа тоглоно  гэдэг жаахан хөвгүүний  хувьд том мөрөөдөл байв. Мэргэжлийн сагсан бөмбөгийн багт тоглосноос хойш 20 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд энэ хот ч маш их өөрчлөгдлөө. Энэ бүхэн намайг ч бас их өөрчилсөн байх. Энд би карьераа эхэлсэн. Энэ хотоос өөр хаана би ажлаа дуусгах билээ” гэсэн юм. Коби Брайнт 1996 оны NBA-гийн драфтын дараа  Чарлотте Хорнетс багт элссэн нь ахлах сургуулиас шууд лигт орсон хэрэг байв. Тэр үед Лос Анжелес Лейкерсын ерөнхийлөгч Жерри Уэст ихэд сонирхож байсан тул түүнийг Влад Дивацаар наймаалцаж авчээ. Кобигийн түүхэн амжилтаас дурьдвал.

  • NBA-ын түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан гурван тоглогчийн  нэг
  • NBA-гийн таван удаагийн аварга 2000-2002, 2009-2010
  • Олимпын хоёр удаагийн аварга – 2008,  2012
  • NBA-гийн хоёр удаагийн гоолын аварга 2006, 2007
  • NBA-гийн бүх оддын тоглолтын дөрвөн удаагийн үнэ цэнтэй тоглогч

Коби Брайнтын сүүлчийн тоглолтыг үзэхээр дэлхийн олон одод “Стэплэс центер”-т цугласан. Тухайлбал реппер Жей-Зи, Снүүп Догг, алдарт сагсан бөмбөгч нэгэн цаг үед Лэйкэрс багт хамтран зүтгэж байсан Шакил Онел, түүний дотны анд алдарт хөлбөмбөгт Девид Бекхемийн том хүү, жүжигчин Энтоны Хопкенс, мөн эхнэр хоёр охин нь ирж түүний сүүлийн тоглолтыг үзлээ.



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
Олонлог академи нээгдлээБАНК ТАНД ТАТГАЛЗВАЛ ГЭНЭТИЙН МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?ЛУЙВАРЧИН М.АЛТАН-ОЧИРЫГ МЦХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОХЫГ САНААРХАВРашаан сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэл. Хувцсаа арчлах гайхалтай санаануудАяны багц хэдэн төгрөгт багтах вэЕВРО 2016 хөлбөмбөгийн АШТ-ий тоглолтын хуваарь УЛААНБААТАРЫН ЦАГААР"Юу ч хийхгүй байх нь" тэмцээн боллооСүлжмэл ороомог буюу охидын ҮСНИЙ ДОНЖТОЙ ЗАСАЛТНарнаас хамгаалах тосны талаар бидний мэдэхгүй зүйлсCNT: ЗААВАЛ АЯЛАХ ЁСТОЙ 20 ОРОН (1-Р ХЭСЭГ)Жингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгооройӨнөөдрийн зурхайЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнсӨнөөдөр болох үйл явдлуудЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэСонгуулийн зардалЗуны амралтаа ЗУГААТАЙ өнгөрүүлэх ГАЙХАЛТАЙ 15 САНАА“Говь” 2021 онд НООЛУУРАН ПАЛЬТОНЫ үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болно
Twitter
Статистик
Та манай 818,527 -р зочин
Нийт мэдээ: 1,012
Холбогдсон: 1