Аргын тооллын 4 дүгээр сарын 25, Сумъяа гараг. Билгийн тооллын 18, Эрхтэний тэнгэрт одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 50 миунтад мандан, 19 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эв эеэ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эдлэлийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрднийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.