Импортын 100 нэр төрлийн барааны татварыг нэмлээ

2016-04-25  

Аж үйлдвэрийн яам энэ оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд дотоодын зах зээлийг хамгаалах, борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж эхэллээ. Аж үйлдвэрийн яам өнгөрсөн онд таван бүлгийн 10 гаруй барааны импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлсэн нь импортыг бууруулж, үйлдвэрлэлийг идэвхжүүлсэн. Тиймээс ч энэ удаад импортын 14 бүлгийн 28 зүйлийн 100 гаруй нэр төрлийн барааны гаалийн албан татварын хувь хэмжээг 5-20 хүртэл хувиар нэмэгдүүлсэн байна. Эдгээр 100 гаруй нэр төрлийн барааг чанар стандартын шаардлагын дагуу 100 хувь дотооддоо үйлдвэрлэж байгаа төдийгүй дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэж салбар яамны зүгээс үзжээ.

Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын уг тогтоолыг тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болжээ. Тухайлбал, Сахар болон бусад амтлагчийн хольцгүй шингэн сүү, цөцгий, өтгөрүүлээгүй зөөхий, йогурт, тараг, хоормог, өтгөрүүлээгүй шар сүү, хувиргасан шар сүү, цөцгийн тос, сүүнээс гаргаж авсан бусад өөх тос, бяслаг, аарц, шинэ эсхүл хөргөсөн төмс, улаан лооль, ногоон сонгино болон сонгинын төрлийн бусад ногоо, бөөрөнхий байцаа, шар лууван, шар манжин, өргөст хэмх, давжаа өргөст хэмх болон барилгын материал, мод модон материалын гаалийн албан татварын хэмжээг 6.5-20 хувиар нэмэгдүүлжээ. Ингэснээр бид Хятад төмс ногоог өндөр үнээр худалдаж авах, эсвэл дотоодын төмс ногоо, хүнсний бүтээгдэхүүнийг боломжийн үнээр худалдаж авах гэсэн сонголттой болж байгаа аж



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
"Монголын кино урлагт өндөр босго тогтоов" хэмээн нэрт шүүмжлэгч дүгнэжээ“ЭТГЭЭД” УСК-г заавал үзэх 5 шалтгаанЖүжигчин Г.Эрхэмбаярын ЭТГЭЭД зан нь олны дургүйг хүргэв “Том тоглоом” УСК кино театрын дэлгэцнээ гарч эхэллээҮйл ажиллагааг нь хязгаарлагдахгүй байгууллагуудЖүжигчин О.Самданпүрэв :“Зориг”УСК миний хувьд маш том сорилт байсанИмпортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр NOMUDA бренд шалгарлааЖүжигчин , СТА Б.Навчаа: “Үр хүүхдээ хамгаалах “зэрлэг зөн” эх хүнд цаанаасаа л байдаг.”МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг“Эхиймаа” УСК -н дууг Дуучин Амгаа дуулжээ Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
Twitter
Статистик
Та манай 1,327,970 -р зочин
Нийт мэдээ: 1,054
Холбогдсон: 2