Д.Одонгоо: Ихэнх хүмүүс үсэнд амьгүй мэт хайхрамжгүй ханддаг

2016-04-26   935

Оддын үсчин” гэж олноо танигдсан VIDAL салоны захирал, Монгол Улсын Мастер үсчин хатагтай Д.Одонгоогийн ярилцлагыг хүргэж байна. 1997, 1998 онд жирийн үсчин 200 төгрөгөөр үс засдаг байхад тэрбээр 5 ам.доллараар үс засч шуугиан тарьж эхэлсэн хатагтай. Гэвч тэр үйлчлүүлэгчээ алдах биш харин ч хуйлруулан дагуулдаг уран гартай нэгэн байж чадсан юм. Түүгээр үсээ засуулсан хүн хаа ч явсан хойноос нь хөөцөлдөн дугаар бичүүлж, хэдэн өдрөөр хүлээж байж үс гэзгээ засуулдаг нь одоо ч хэвээрээ.

-2016 оны үсний хэв маяг чиг хандлага ямар байх вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхлэе.

-Энэ жилийн үсний загварын чиг хандлага нь дээгүүрээ богинохон шатлалтай, доогуураа нэлээд уртавтар үс голлож байна. Өнгөний хувьд байгалийн натурал өнгийг уусгасан 3D будалтууд орсон “оумбри” хэв маяг давамгайлах хандлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, хэдэн жилийн өмнө үсний загварын чиг хандлагыг тодорхойлж байсан “Алтан намар” шиг үсний тайралтууд эргэн сэргэж байна. Ингэхдээ үсний угаас доош 3-4 өнгө уусаж орсон, үзүүрлүүгээ цайралттай будагтай үс 2016 оны хэв маягийг тодорхойлж байна. Өнгөрсөн жилийн хувьд тод өнгөнүүд давамгайлж байсан бол энэ жил бууралттай натурал хэв маягийг шингээсэн уусгалт бүхий үс зонхилж буйгаараа онцлогтой.

-Үсээ уусгалттай будуулахаар бол ерөнхий суурь өнгөө хэрхэн сонгох вэ. Ер нь үсний будаг сонголтод юуг анхаарах ёстой вэ?

-Юун түрүүнд үсний будагны чанарыг харах хэрэгтэй. Дараа нь өөрийнхөө нүдний, арьсны өнгө, нүүрний төрхөд тааруулж үсний будгаа сонгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, үсний угт нүдний өнгөтэй ижил өнгийн будгаар будаж, дунд хэсгээс нь өнгийг бууруулах уу, цайруулах уу гэдгээ өөрийн төрхөндөө тохируулан сонгох хэрэгтэй. Нүдний өнгөнөөс тэс хөндлөн өнгийн будгаар нэлэнхүйд нь будахад зохицоогүй, онцгүй мэт харагддаг.

-Үс будалтын дараах арчилгааг хэрхэн хийх вэ?

-Манай бүсгүйчүүд нэг үеэ бодвол үсний будагны талаарх өргөн мэдлэгтэй болсон байна. Гэхдээ үс будалтын дараах арчилгаа, сувилгааг огт анхаардаггүй. Үсээ будуулсны дараа үсэнд арчилгаа сувилгаа зайлшгүй хэрэгтэй. Ихэнх хүмүүс үсэнд амьгүй мэт хайхрамжгүй ханддаг. Үс маш нарийн бүтэцтэй. Үс нь үсний үндэс /тархины эд/, бүүдийнцэр, тосны булчирхай, жижиг булчин, судсан холбоосууд, зөөлөн эд зэрэг бүтцээс тогтдог. Тэрбүү хэл, дотор талд нь ус шиг зүйл урсаж байдаг. Эдгээр эд эсүүдээ гадны нөлөөллөөс хамгаалахын тулд нэгдүгээрт, будагтай үсний шампанийг хэсэг хугацаанд тогтмол хэрэглэх хэрэгтэй.

Хоёрдугаарт ангижруулагчаар үсээ зайлж байх ёстой. Яагаад гэвэл үс угаасны дараа үсний гадна талыг бүрхүүлүүд самрын хайрс мэт дэлгэгддэг. Тийм учраас самрын хайрс мэт бүрхүүлийг хааж өгөхийн тулд ангижруулагчаар үсээ зайлах ёстой. Үс ч гэсэн амьтай зүйл гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй.

-Үс арчилгааны тал дээр хүмүүс ямар алдааг ихэвчлэн гаргадаг вэ?

- Хүмүүсийн хамгийн их гаргадаг алдаа бол шампунь сонголт түүний хэрэглээ. Шампунь бол үсний цэвэрлэгээний бүтээгдэхүүнээс гадна үсэнд хоол, тэжээл юм. Шампунийг сонгохоосоо өмнө үснийхээ онцлогийг тодорхойлох нь зүйтэй. Тухайлбал, хуурай үстэй бол хуурай үсний, тослог үстэй бол тослог үсний, химитэй үстэй бол химитэй үсний, хагтай үстэй бол хагтай үснийхээ шампунийг тус тус зөв сонгож хэрэглэх хэрэгтэй. Ингэхдээ тухайн шампуниа насан туршдаа хэрэглэх ёсгүй.

Үс чинь хагтсан бол хагтай үсний шампуниар хэд угаагаад, хаггүй болсны дараа тэр шампуниа орхиж, өөр шампунь хэрэглэх ёстой. Өөрөөр хэлбэл, бид ханиад хүрсэн бол ханиадны эм уугаад өвчнөө намдахаар эмээ уухаа больдог биз дээ. Яг үүнтэй ижил. Мөн ихэнх хүмүүс үсээ гүйцэд угааж, цэвэрлэдэггүй. Үсээ угаахдаа хам хум ганц хоёр удаа шампуньдаад л усаар зайлаад орхидог. Үсчинд үсээ угаалгахаар яагаад илүү гоё болдог вэ гэхээр, гүн цэвэрлэгчтэй шампуниар таны үсийг угааж байна.

Мөн хөөсийг нь удаан хугацаанд хөөсрүүлж, хуйхыг цэвэрлэж байна. Тэгэхээр гэртээ үсээ угааж буй тохиолдолд дор хаяж таван минут орчим хөөсрүүлж удаан гэгч нь хуйхандаа шингэтэл угаах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд үс, толгойн хуйх чинь бүрэн цэвэрлэгдэнэ. Түүний дараа ангижруулагч бүхий тосон болон маскан төрлийн зүйлийг хуйхандаа хүргэж болохгүй. Толгойн хуйхнаас 1-1.5 см хэмжээний зайд түрхэж, үсний үзүүр хүртэл гулсуулж түрхэх ёстой. Үүний дараа хуурай цэвэр алчуураар үсний үзүүр хүртэл гулсуулж, аль болох өөрөөр нь хатаах ёстой. Үсний буруу арчилгаа сувилгаанаас болж үс их унадаг, халцардаг, хугардаг.

-Нэгэнт үсний халцрах, уналт эхэлсэн бол хэрхэн зогсоох вэ. Ялангуяа төрсний дараа эмэгтэйчүүдийн үс маш ихээр унадаг шүү дээ?

-Үс гэмтсэн тохиолдолд заавал үнэтэй салоноор эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Гэрийн нөхцөлд эмчлэх үс уналт, хугаралтыг зогсоож болдог. Тухайлбал, халгайг хандлаад дотор нь витамин хийж, өтгөн болтол нь буцалгаад шүүсийг нь хуйхандаа түрхэх хэрэгтэй. Мөн сармисны шүүсийг цагаан гааны шүүстэй холиод түрхэж болно. Энэ аргыг хэрэглэсээр байгаад үс нь өтгөрсөн, цагаан үс нь хар болсон хүмүүсийг би нүдээрээ харж байсан.

Эрүүл хүний үс өдөрт 100 ширхэг унадаг. Харин жирэмсэн үед хүний үс унах процесс зогсож, ургах процесс идэвхтэй явагддаг. Тэгээд төрсний дараа нөхөж унадаг байх нь. Гэтэл зарим хүмүүс өвчлөөд уналаа гээд элдэв эмчилгээ хийлгэдэг. Мэдээж ердийн хэмжээнээс хэт их унаж буйг хүн анзаарна шүү дээ. Тийм тохиолдолд ядаргааны, цус багадалтын улмаас үс унаж байж магадгүй. Түүнээс биш хүний үс өдөрт 100 орчим унах нь хэвийн үзэгдэл.

Хэрэв төрөлтийн дараа үс чинь унаж, хугарсан бол тойгны шөлийг гурван цаг буцалгаж тэрийгээ уух, хугарсан дух шанааны хэсгээ шавших хэрэгтэй. Харин та жирэмсэн бол долоо хоногт гурван удаа хар цайг маш өтгөн болтол буцалгаж, ганга хийж хандлаад толгойгоо шавшаарай. Сар гаруйн хугацааны дараагаас үр дүнгээ өгдөг. Энэ аргыг ядаргаанд ороод халцарч буй эрэгтэйчүүд ч хэрэглэх боломжтой. Монголчууд бид чинь мах идэж махаа тэжээж, яс шимж ясаа тэжээдэг онцлогтой шүү дээ.

-Эрчүүдийн үсний халзралтад ядаргаанаас өөр ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?

-Эрчүүдийн хувьд үсний халзрах гэх асуудалтай нүүр тулах явдал элбэг. Энэ нь ихэнхдээ толгойдоо өвөл зунгүй байнга малгай өмсөж явдагтай холбоотой. Мэдээж өвөл толгойноосоо даарч болохгүй, зун толгойгоо наранд хэт халааж наршуулж болохгүй. Аль алийг нь тохируулах хэрэгтэй. Хуйхандаа салхи үзүүлэх нь толгойн халзралаас сэргийлдэг.



Сэтгэгдэл

Төстэй мэдээ
Х. Хандсүрэн: Охидуудыгаа бусдаас онцгой гэдгийг ойлгуулах нь их чухал
С.Батсүх: Еврей боловсролын нууц энгийн зүйлд оршдог
Сугалааны дугаар нь таарсан боловч системд бүртгэгдээгүй олон баримт байна
Д.Бямбадорж: Том болоод гал сөнөөгч л болно доо
ГССҮТ-ийн эмч нар Баянхонгорт очиж, нэгэн хүүгийн амийг аварлаа
Хүүхдээ дагуулсан аав
Зогсохыг мэддэггүй инээмсэглэсэн “бульдозер”
Д.Батбаяр: Эхнэрийнхээ санаачилсан ажилд тусална
Ш.Сүрэнжав: Малчны хүү сансарын мөнгөн дөрөөнд дөрөөлөн ийнхүү сансарт нислээ хэмээн шууд дамжуулж байлаа
Монгол цэргийн дүрэмт хувцас түүхийн явцад ингэж өөрчлөгджээ
Доктор Про: Стрессээс шалтгаалж архаг суулгалт өвчин үүсдэг
Судлаач С.Дамбий: Шинийн 1-нд туулай цагт босвол тэр жилдээ сүлд хийморьтой явна
“Докамед” эмнэлгийн захирал, эмч О.Доржханд: Монголчууд мах идээд архи уугаад байдаг нь тун аюултай.
Зурхайч Л.Тэрбиш: "Нүүр муут" хэмээх гал бичин жил эд малын гарлага үгүй, элдэв хилэнцээ арилгавал эрхэм сайн
“Ингэн тагш” ХХК-ы ерөнхий менежер Х.Бат-Ирээдүй: Шууд малчны гар дээрээс худалдан авч, ариутгал шинжилгээ өндөртэй бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг
Шинэ
Их уншсан
Олонлог академи нээгдлээБАНК ТАНД ТАТГАЛЗВАЛ ГЭНЭТИЙН МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?ЛУЙВАРЧИН М.АЛТАН-ОЧИРЫГ МЦХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОХЫГ САНААРХАВРашаан сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэл. Хувцсаа арчлах гайхалтай санаануудАяны багц хэдэн төгрөгт багтах вэЕВРО 2016 хөлбөмбөгийн АШТ-ий тоглолтын хуваарь УЛААНБААТАРЫН ЦАГААР"Юу ч хийхгүй байх нь" тэмцээн боллооСүлжмэл ороомог буюу охидын ҮСНИЙ ДОНЖТОЙ ЗАСАЛТНарнаас хамгаалах тосны талаар бидний мэдэхгүй зүйлсCNT: ЗААВАЛ АЯЛАХ ЁСТОЙ 20 ОРОН (1-Р ХЭСЭГ)Жингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгооройӨнөөдрийн зурхайЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнсӨнөөдөр болох үйл явдлуудЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэСонгуулийн зардалЗуны амралтаа ЗУГААТАЙ өнгөрүүлэх ГАЙХАЛТАЙ 15 САНАА“Говь” 2021 онд НООЛУУРАН ПАЛЬТОНЫ үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болно
Twitter
Статистик
Та манай 818,467 -р зочин
Нийт мэдээ: 1,012
Холбогдсон: 1