Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 16-18 градус дулаан байна. Говийн нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар 8-13 градус, говийн бүс нутгаар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.