Харшлаас урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал

2016-04-27  

Харшил гэдэг нь хүний дархлааны системийн тэнцвэр алдагдаж, гадны нөлөөнд хэт мэдрэг болж, тухайн үйл явц нь арьс болон бие мах бодод сөргөөр илрэх шинж юм. Үүнийг дэлхий нийтээр иргэншил, нийгэмшлийн өвчин гэж нэрлэдэг. Энэ өвчин манай оронд улам ихсэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд онцолдог. Учир нь манай орон хуурай уур амьсгалтай, мөн тоосжилт, хөрсний бохирдлын хэмжээ тун өндөр байгаа нь харшлын төрөл олшрох гол шалтгаан болоод байгаа юм. Тэгвэл энэ удаагийн мэдээллээр танд харшилын шинж тэмдэг илэрсэн үед авах арга хэмжээний талаар мөн харшлаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. 

Мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай

Хүмүүсийн дунд дархлаа сулрахаар харшилтай болдог гэсэн буруу ойлголт байдаг. Үүнээс үүдэн мэргэжлийн эмчийн зөвөлгөөгүйгээр дархлаа дэмжих эмийг иргэд замбараагүй хэрэглэх болсон нь эргээд дархлааны системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэдэг аж. Тиймээс танд найтаах, бие загатнах, нулимс гарах зэрэг харшлын шинж тэмдэг илэрвэл юуны түрүүнд мэргэжлийн эмчид хандаж юунаас харшилтай гэдгээ тодорхойлуулаарай.  

Тогтмол агаараа цэвэршүүлээрэй

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагаас улаанбаатар хотын нийт иргэдийн 4 хүн тутмын 1 нь харшилтай гэсэн тоон судалгааг гаргасан байна. Ялангуяа ихэнх нь тоос тоосонцорын, ургамлын харшилтай байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Мэргэжлийн эмч нарын зүгээс хавар, зуны улиралд гэртээ өдөр бүр тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийхийг зөвлөж байна. Ингэснээр тоосны харшлаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм. Мөн түүнчлэн та бага насны хүүхэдтэй бол гэртээ агаар цэвэршүүлэгч авч тавихыг таньд зөвлөж байна. Учир нь бага насны хүүхдийн дархлааны систем 6 нас хүртлээ бүрэн тогтдоггүй учраас элдэв мөөгөнцөр зэрэг агаараар дамжих нян бактериас харшилтай болох магадлал өндөр байдаг аж. Тиймээс та гэрийнхээ агаарыг тогтмол цэвэршүүлж чийглэг байлгаарай. Хэрэв танайх агаар цэвэршүүлэгчийг тогтмол хэрэглэдэг бол  шүүлтүүрийг нь сольж хэвших хэрэгтэй шүү. 



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
"Монголын кино урлагт өндөр босго тогтоов" хэмээн нэрт шүүмжлэгч дүгнэжээ“ЭТГЭЭД” УСК-г заавал үзэх 5 шалтгаанЖүжигчин Г.Эрхэмбаярын ЭТГЭЭД зан нь олны дургүйг хүргэв “Том тоглоом” УСК кино театрын дэлгэцнээ гарч эхэллээҮйл ажиллагааг нь хязгаарлагдахгүй байгууллагуудЖүжигчин О.Самданпүрэв :“Зориг”УСК миний хувьд маш том сорилт байсанИмпортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр NOMUDA бренд шалгарлааЖүжигчин , СТА Б.Навчаа: “Үр хүүхдээ хамгаалах “зэрлэг зөн” эх хүнд цаанаасаа л байдаг.”МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг“Эхиймаа” УСК -н дууг Дуучин Амгаа дуулжээ Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
Twitter
Статистик
Та манай 1,327,857 -р зочин
Нийт мэдээ: 1,054
Холбогдсон: 1