Орой идсэн ч таргалуулахгүй хоол хүнс

2016-04-27  

Ялангуяа жингээ хасаж, барьж байгаа хүмүүсийн хувьд оройн хоолоо өнгөрөөх, мөн өлссөн мэдрэмжээ дарах маш хэцүү байдаг. Бараг аяга ус уухад жин нь нэмэгдээд байхад яалтай билээ.Тэгвэл бид та бүхэндээ амин дэмээр баялаг, хамгийн гол нь таргалуулахгүй хоол хүнсийг танилцуулъя.

Мөөг

Мөөг нь хоолыг маш сайхан амттай болгохоос гадна, жин барьж байгаа хүмүүст ихээхэн тустай хүнсний ногоо юм. Ходоод, гэдэсний хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулдаг байна.

Ногооны нухаш

Бүх төрлийн ногооны нухаш нь биеийн эсэргүүцэл сайжруулах, амин дэмээр хангах чухал үүрэгтэй байдаг. Тэр дундаа мөөг, амтат чинжүү, лууван, байцаа зэргийг түгээмэл хэрэглэх нь зүйтэй. Үнэхээр амттай, өег, дээр нь таргалуулахгүй гэхээр сайхан байгаа биз.

Бөөрөлзгөнө

Бидний идэх дуртай амттай, бөөрөлзгөнө жимс нь илчлэггүй, амин дэмээр баялаг юм. Маш жаахныг идэхэд л тухайн өдрийнхөө авбал зохих хэрэгцээтэй бүхий л амин дэмийг авдаг байна. Мөн арьсыг гэрэлтсэн, өнгөлөг толигор болгох үйлчилгээтэй.

Загасны мах

Загасны мах нь бусад махыг бодвол илчлэг бага дээр нь амин дэмээр баялаг юм. Тиймээс ихэвчлэн жингээ барьж байгаа хүмүүс болон бага насны хүүхдэд илүүтэй тохиромжтой. Учир нь загасны мах нь өсөлтийг дэмжиж, хүүхдийн дархлааг сайжруулдаг байна.

Эрдэнэ шиш

Эрдэнэ шишийг амттай, амин дэмтэй болохыг маш олон хүмүүс мэднэ. Үүнийг болгож, түүхийгээр нь ч шууд идэх боломжтой. Дээр нь биеийн эрч хүчийг нэмэгдүүлж, жин нэмэхээс сэргийлдэг юм. Тиймээс жингээ хасаж, барьж байгаа хүмүүст илүүтэй тохиромжтой.

Тоор жимс

Тоор жимс нь амин дэмээр баялаг учраас ямар ч үед идэхэд тохиромжтой амттай жимс юм. ихэвчлэн хүүхэд багачууд идэх дуртай байдаг шүү дээ. Элдэв химийн бордоо, бодис ороогүй тус жимс нь дархлаа сайжруулах, өсөлт дэмжих үйлчилгээтэй юм.

Бүйлс жимс

100 гр бүйлс жимс нь 42 калор илчлэгтэй байдаг. Мөн өтгөн хатах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд тустай юм. Ихэвчлэн жингээ барьж, спортоор хичээллэж байгаа хүмүүс түгээмэл хэрэглэдэг байна.

Манжин

Манжинг хүмүүс хорт хавдар үүсгэдэг гэхчлэн буруугаар ойлгож байсан үе байдаг ч, энэ оргүй худал цуурхал юм. Манжин нь харин ч хавдрын эрсдэлийг бууруулах өндөр магадлалтай ажээ. Тэрчлэн биеийн хорыг гадагшлуулах, тамир тэнхээ сэргээх өндөр үйлчилгээтэй.

Хулуу

Шар хулуу нь биеийг галбиржуулан тураах, биеийн эсэргүүцэл сайжруулах өндөр ашиг тустай ногоо юм. Ихэвчлэн шөл болон салатанд хийхэд тохиромжтой.

Байцаа

Бидний өдөр тутамдаа идэж хэрэглэдэг цэцэгт байцаа нь В амин дэмээр баялаг байна. Мөн хоолыг илүү амттай болгож, тураах үйлчилгээтэй. Охид бүсгүйчүүд байцааг жигнэж идэх дуртай байдаг.

Киви

Исгэлэн хэрнээ амттай энэхүү жимс нь С витаминаар баялаг, жин хасах, арьсыг гэрэлтсэн өнгөлөг болгох өндөр үйлчилгээтэй юм.  Биеийн илүүдэл өөхийг эрчимтэй хайлуулж, ходоод гэдэсний үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг.



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
"Монголын кино урлагт өндөр босго тогтоов" хэмээн нэрт шүүмжлэгч дүгнэжээ“ЭТГЭЭД” УСК-г заавал үзэх 5 шалтгаанЖүжигчин Г.Эрхэмбаярын ЭТГЭЭД зан нь олны дургүйг хүргэв “Том тоглоом” УСК кино театрын дэлгэцнээ гарч эхэллээҮйл ажиллагааг нь хязгаарлагдахгүй байгууллагуудЖүжигчин О.Самданпүрэв :“Зориг”УСК миний хувьд маш том сорилт байсанИмпортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр NOMUDA бренд шалгарлааЖүжигчин , СТА Б.Навчаа: “Үр хүүхдээ хамгаалах “зэрлэг зөн” эх хүнд цаанаасаа л байдаг.”МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг“Эхиймаа” УСК -н дууг Дуучин Амгаа дуулжээ Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
Twitter
Статистик
Та манай 1,327,893 -р зочин
Нийт мэдээ: 1,054
Холбогдсон: 2