Юуны өмнө 7-14 насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг эцэг эх та бүхэнд тодорхойлж өгье. Энэ насны хүүхдүүийн онцлог нь сургуулийн нас бөгөөд нийгмийн харилцаанд оролцож, бусдад өөрийгөө илэрхийлэх, гэр бүл найз нөхдийн харилцаанд тэд гол анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Тэд ихэнхдээ эцэг эхийнхээ өөртэй нь харилцах харилцааны зарим зүйл дээр сэтгэл хангалуун бус байх, үл ойлголцож улмаар өөрийн дотоод ертөнцрүү анхаарах юмуу найз нөхөдтэйгээ харилцаж тэдэнд өөрийгөө илэрхийлж өөрийн байр суурийг олж авахыг хүсдэг. Өөрийгөө хайж эхэлсэн байна. Би хэн бэ? Би юунд тэмүүлж байна, бусад намайг хэрхэн үнэлж байна вэ, яагаад би бусдаас өөр байна гэх мэт өөрийн хувь хүнрүү чиглэсэн асуудал руу анхаарч эхэлсэн байдаг.
Сэтгэлз зүйч Х.Хандсүрэн