Гэртээ "аз жаргалын шил"-тэй болоорой

2016-04-29  

Хүүхдийг хүмүүжүүлэх эерэг аргуудаас таньд хүргэж байна. Гэр бүлийн эерэг дулаахан уур амьсгал гэдэг хүүхдийн хүмүүжлийн хувьд асар чухал нөлөөтэй. Тиймээс та гэр бүлийнхээ харилцааг эерэг уур амьсгалтай байлгаж, хүүхэдтэйгээ илэн далангүй харилцаж, түүний дотны найз байгаарай. 

  • Тэднийг найз мэт чин сэтгэлээсээ сонс. Тэднийг хүссэн цагт нь сонсоорой. Тэд танд улам итгэж нээлттэй байх болно.
  • Тэдний үзэл бодол, яриаг шүүмжлэх гэж бүү яар.
  • Та бүхэн тэдэнтэй харилцахдаа дуу хоолойны өнгө, нүүрний хувирал, нүдний харцаа харилцах явцдаа хэрхэн эерэг зөөлөн байлгах тал дээр анхаараарай.
  • Түүний гаргасан амжилтыг бага гэлтгүй анзаарч түүнийг нь бодитоор урамшуулаарай.
  • Тэдэнд цаг гарга. Орой нь тухайн өдөр нь хэрхэн өнгөрсөн, ямархуу байсан, шинэ гайхалтай явдлууд болсон талаар нь ярилцаж байгаарай.
  • Оройн хоолны ширээгээ гэр бүлээрээ тойроод идэх нь харилцааны эерэг уур амьсгалыг бий болгодог.
  • Хүүхдээ бусадтай харьцуулах хэрэггүй. Байгаагаар нь хүлээж ав. Харин өөрчлөх зүйл дээр нь хамт байж дэмжээрэй.
  • Тэднийг байнга дэмжиж харилцах нь өөртэй итгэлтэй болгохоос гадна өөрийнхөө мэдрэмжийг таньж, бусдад мэдрэмжээ зөв илэрхийлж сурдаг.
  • Та гэртээ аз жаргалын “шил”-тэй болоорой. Энэхүү шилэндээ гэрт тохиолдсон сайн сайхан, баярт үйл явдалыг бичиж шинэ жилээр бөөнөөрөө задалж уншаарай.
  • Та хүүхэдтэйгээ харилцахад хүндрэлтэй байвал түүнд чин сэтгэлийн захиа бичээрэй. Энэ нь таны бодож байгаагаас илүү том амжилтыг авчрах болно.

Сэтгэл зүйч, Сэтгэл засалч  Х.Хандсүрэн



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
"Монголын кино урлагт өндөр босго тогтоов" хэмээн нэрт шүүмжлэгч дүгнэжээ“ЭТГЭЭД” УСК-г заавал үзэх 5 шалтгаанЖүжигчин Г.Эрхэмбаярын ЭТГЭЭД зан нь олны дургүйг хүргэв “Том тоглоом” УСК кино театрын дэлгэцнээ гарч эхэллээҮйл ажиллагааг нь хязгаарлагдахгүй байгууллагуудЖүжигчин О.Самданпүрэв :“Зориг”УСК миний хувьд маш том сорилт байсанИмпортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр NOMUDA бренд шалгарлааЖүжигчин , СТА Б.Навчаа: “Үр хүүхдээ хамгаалах “зэрлэг зөн” эх хүнд цаанаасаа л байдаг.”МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг“Эхиймаа” УСК -н дууг Дуучин Амгаа дуулжээ Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
Twitter
Статистик
Та манай 1,327,867 -р зочин
Нийт мэдээ: 1,054
Холбогдсон: 1