Хүн хоногт найман цаг унтахад хангалттай гэдэг. Тэгвэл техник технологи өндөр хөгжсөн, стресс ихтэй өнөө үед энэ нь өөрчлөгдөж, хүн бүр хоногт дор хаяж 9-10 цаг унтах ёстой болжээ. Учир нь найман цаг унтах нь хангалтгүй бөгөөд хүний тархи өдрийнхөө ачааллаас ангижирч, өөрийгөө нөхөн сэргээж амжихгүй байгааг эрдэмтэд тогтоожээ. Ялангуяа компьютер болон электрон бараатай ажиллах үед биед хуримтлагдсан хорт бодисыг нойроор тайлах нь тустай байдаг аж.Харин унтаж амрах хамгийн зөв, тохиромжтой хугацаа нь 22.00-07.00 цаг гэнэ. Мөн өдрийн цагаар заавал нам гүм орчинд хэдэн хором өнгөрөөх ёстой байна. Хэрэв унтаж амрах цагаа буруу тооцоолбол нойр нь алдагдсан эрч хүчээ төлжүүлж чадахгүйд хүрнэ. Учир нь 24.00-04.00 цагт хүний биед стрессийн эсрэг даавар ялгардаг бол, 22.00-24.00 цагт арьс шинэчлэгдэх үйл явц эрчимтэй явагддаг аж.