Хонь: Худал амлалт хоосон найдлагад хууртаж магадгүй. Эрсдэлтэй алхам хийх, түрэмгүй үйлдэлд оролцох шаардлагагүй. Ажил хэргээ гүйцэтгэхдээ өөрийн нөөц боломжоо бүрэн дайчилж, бусдад найдах хэрэггүй. Хайр дурлалын харилцаанд тэвчээртэй, хүлээцтэй байх нь чухал. Гэнэтийн их мөнгөний зарлага гарч болзошгүй. Сэтгэл санааны хямралаас үүдэлтэй нойргүйдэл, хоолны дуршил муудах зэрэг эмгэг илэрч болно.
Үхэр: Хүсэл биелнэ. Шинээр бизнес эрхлэх шинэ боломжийг олж харна. Хамтран ажиллаж байгаа хүмүүстэйгээ сайтар ойлголцсоноор ажилд том ахиц гарна. Хамтын олны дунд нэр хүнд өсөж, үнэлэмж нэмэгдэнэ. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч ашиг олох гэж яарах хэрэггүй. Орлого аажмаар нэмэгдэж, санхүүгийн хүндрэлээс гарч чадна.
Хамтатгах: Биеэ чийрэгжүүлж, эрүүл мэнддээ анхаарах долоо хоног. Дасгал хөдөлгөөнийг амьдралын зуршил болгож, зөв хоололтын дэглэм баримтлах хэрэгтэй. Шинэ ажил эхлүүлэх, гэр орондоо засвар хийх зэрэгт таатай. Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Долоо хоногийн сүүлээр хувийн амьдралд бага зэрэг асуудал үүсч мэднэ. Ажил хэрэг бүтэмжтэй байж, орлого тасрахгүй.
Мэлхий: Сэтгэл санаа тавгүй байна. Ядарч сульдсанаа мэдэрч, хийж буй ажилдаа сэтгэл ханамжгүй болно. Дарга удирдлагаас зэмлэл хүртэж мэднэ. Ажил хэрэг бүтэлгүйтэж, бүх зүйл таны эсрэг эргэж болзошгүй. Гэр бүл, дотны хүмүүсээс дэмжлэг авахыг хичээ. Өөрийгөө хэт буруутгаж, хатуурхах хэрэггүй. Хөнгөмсөг зангаасаа болж асуудалд орж мэднэ.
Арслан: Хүнд өдрүүд. Энэ долоо хоногт таны сэтгэл санаа тавгүй хэцүү байна. Аль болох өөрийн дураар цагийг өнгөрөөхийг хичээгээрэй. Ажилдаа хариуцлагатай байж, өөрийгөө голох хэрэггүй. Биед эвтэй хувцас өмсөж, аль болох өөртөө тээргүй, бухимдал багатай амьдарч сурах хэрэгтэй. Уур бухимдлаа бусдад гаргаж, муухай аашлах хэрэггүй. Энэ нь таны харилцаанд муугаар нөлөөлнө. Йог, бясалгалаар хичээллэж, сэтгэлээ тайтгаруулахыг хичээгээрэй
Охин: Сэрэмжтэй байх долоо хоног. Таны эсрэг далд явуулга гарч болзошгүй. Бусдын буруугаас ажил бүтэлгүйтэж, багагүй хохирол амсах болох нь. Бүх зүйл танаас шалтгаалж байгаа юм биш. Бусдын халдлагад өртөх, гэмтэж бэртэхээс болгоомжлоорой. Гэр бүлдээ халуун дулаан тайван уур амьсгалыг бүрдүүлж хэрүүл маргаанаас зайлсхийгээрэй.
Жинлүүр: Хайр сэтгэлээ илчил. Та хэлэхээс нааш таны сэтгэлийг хэн ч мэдэхгүй. Иймд тэр хүндээ үнэн сэтгэлээ илчилж, харилцаагаа тодорхой болгох хэрэгтэй. Ажилдаа алдаа гаргасан ч нэр төрөө хамгаалж, нөхцөл байдлыг хурдан шийдэхийг хичээ. Гэр бүлийнхэндээ тэвчээртэй хандаж, тусалж дэмжээрэй. Санхүүгйин байдал сайнгүй байна.
Хилэнцэт: Азгүй өдрүүд ээлжилнэ. Ажилдаа хянамгай байж, эрсдэлтэй алхам хийх хэрэггүй гэж зөвлөе. Мөрийтэй тоглоом, аз сорьсон үйлдэл танд том гарз авчирна. Гэр бүл, ойр дотны хүмүүстээ бурууг чихэх хэрэггүй. Энэ нь асар том үл ойлголцлыг үүсгэж болно. Зөн билгээ сонсож, зүүдээ мана. Тэр танд зөв замыг зааж өгөх болно.
Нум: Та хэнээс ч тусламж хүссэн тэд таньд үгүй гэхгүй. Хувийн амьдралд тань сөрөг нөлөө үзүүлэх хүмүүсээс хол байх хэрэгтэй. Бизнесийн ашигтай санал хүлээн авах бололтой. Ганц бие хүмүүс удаан хугацааны харилцаа тогтоох боломжтой. Магадгүй найз нөхдийн хүрээллээс хайр дурлалаа олж болох юм. Гэхдээ яарч адгах хэрэггүй. Сэтгэлээ нээж, учраа ололцоход цаг хугацаа хэрэгтэй.
Матар: Тайван бус долоо хоног. Ажлаа хийхэд хэцүү болж, таны сэтгэл санаа алс хол газар байгааг мэдрэх болно. Адал явдал эрэлхийлж аялж зугаалахад таатай. Энэ долоо хоногт та хүсэл мөрөөдөл болон уран сэтгэмжид умбана. Бүтээлч сэтгэлээ өндөр байж, ажилд тусаа өгнө. Санхүүгийн хүндрэлд бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Хумх: Худал хуурмагаар дүүрэн өдрүүд угтаж байна. Хий хоосон зүйлд итгэж, төөрөлдөх магадлалтай. Өнгөрсөнд болсон таагүй үйл явдлуудаа сэтгэлээсээ авч хаяж чадахгүй байгаа нь таныг улам зовоож байна. Ажил хэрэг хэвийн үргэлжилж, тогтмол ашгаа өгнө. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс мэдрэлийн ядаргаанд орох магадлалтай.
Загас: Энэ долоо хоногт таны хувийн амьдралд сонирхолтой үйл явдал тохионо. Секс холбоо, нөхөрлөлийн, төрөл садны, хайр дурлалын харилцаа баяр баясгалан, өөртөө итгэх итгэлийг авчирна. Зугаалга, холын аялалд тааламжтай. Ерөнхийдөө эдгээр өдрүүдэд та аз жаргалтай, баяр баясгалантай байна. Гэвч санхүүгийн байдалд сэтгэл дундуур байх бололтой. Ажил хэрэгтээ хянамгай байж алдаа гаргахаас сэрэмжлээрэй.