Найз нөхрийн харилцаа нь өвчин намдаах онцгой нөлөөтэй

2016-05-02  

Найз нөхрийн харилцаа нь аз жаргалын нэг чухал хүчин зүйл гэдэг. Түүнээс гадна биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд тустай, амьдралыг уртасгах нөлөөтэй гэдэг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн судалгааны тайланд дурдсанаар найз нөхрийн харилцаа нь өвчин намдаах онцгой нөлөөтэйг тогтоожээ. Оксфордын Их сургуулийн судлаачдын гаргасан дүгнэлтээр найз нартайгаа цагийг өнгөрөөх нь эндорфин хэмээх бодисын ялгарлыг нэмэгдүүлж тэр нь сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдгийг баталсан байна. “Эндорфин бол морфиноос ч хүчтэй өвчин намдаагч юм” гэж судалгааны багийн гишүүн Катерина Жонсон хэлжээ.

“Scientific Reports” сэтгүүлд туршилтын дүнгээ нийтлүүлсэн тэд 101 эрүүл насанд хүрсэн хүнийг сайн дурын үндсэн дээр туршилтанд оруулсан гэнэ. Ингэхдээ тэднийг хананд нуруугаараа наалдан өвдгөө 90 хэмийн өнцгөөр барьж суугаад аль болох удаан тэвчихийг хүссэн байна. Үүнээс өмнө туршилтанд оролцогсдыг тусгай хүснэгтэд өөрийн хамгийн ойр харилцдаг найз нарын хүрээг бичиж бөглөхийг хүсчээ. Гэтэл хамгийн олон найз нарын хүрээтэй, тэдэнтэйгээ ойрхон уулзалддаг хүмүүс нь хамгийн удаан тэвчиж чадсан гэнэ. Үр дүнд нь олон найзтай байх тусам хүний эндорфиний түвшин өндөр буюу байгалийн өвчин намдаагчаар баялаг байдгийг баталжээ. Судлаачид өөрсдийн судалгааны хүрээг яг эндорфиний түвшнийг хэмжилгүй, зөвхөн тэвчээрийн үзүүлэлтээр хийснийг хүлээн зөвшөөрч цааш нь гүнзгийрүүлж судлах шаардлагатай гэсэн байна. Ялангуяа сошиал ертөнц өндөр хөгжсөн өнөөгийн нийгэмд энэ талын судалгаа чухал хэрэгтэй болохыг Жонсон ярьжээ.

 



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
"Монголын кино урлагт өндөр босго тогтоов" хэмээн нэрт шүүмжлэгч дүгнэжээ“ЭТГЭЭД” УСК-г заавал үзэх 5 шалтгаанЖүжигчин Г.Эрхэмбаярын ЭТГЭЭД зан нь олны дургүйг хүргэв “Том тоглоом” УСК кино театрын дэлгэцнээ гарч эхэллээҮйл ажиллагааг нь хязгаарлагдахгүй байгууллагуудЖүжигчин О.Самданпүрэв :“Зориг”УСК миний хувьд маш том сорилт байсанИмпортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр NOMUDA бренд шалгарлааЖүжигчин , СТА Б.Навчаа: “Үр хүүхдээ хамгаалах “зэрлэг зөн” эх хүнд цаанаасаа л байдаг.”МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг“Эхиймаа” УСК -н дууг Дуучин Амгаа дуулжээ Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
Twitter
Статистик
Та манай 1,294,265 -р зочин
Нийт мэдээ: 1,054
Холбогдсон: 4