​Ажил дээрээ жаргалтай болох 12 алхам

2016-05-05   799

Жижиг өөрчлөлт том нөлөөг авчрах хүчтэй.

1.Илүү ихээр инээмсэглэ. Инээмсэглэх нь таныг тархийг хуурч аз жаргалтай болгоод зогсохгүй таныг эерэг хүн мэт харагдуулна. Ингэснээр бусад хүмүүс таныг дуурайж эхэлдэг.

2.Ширээгээ цэвэрлэх. Хэдэн сарын материалууд овоорсон нүсэр ширээ л биш бол цэвэрлэхэд ердөө л 15 минут болно. Та иймхэн цагийг илүүчилж чадна биз дээ? Одоо бушуухан цаг гаргаж, ширээн дээрх зүйлсээ эмхлээрэй. Таны сэтгэлийг сэргээж, стрессийг үргээхээс гадна амьдралыг арай л цэгцтэй санагдуулдаг.

3. Бүхнээс хол тасрах цагийг гарга. Өдөрт 15-20 минутыг бүх зүйлсээс хол тасрахад зарцуулж байгаарай. Энэ нь утсаа унтраах, интернетээс хол байх, бусад төрлийн харилцаа холбооны хэрэгслийг огт ашиглахгүй байх юм. Та энэ цагийг чухал төсөл эсвэл амрахад зарцуулж болно. Энэ хугацаанд та хамаагүй илүү үр бүтээлтэй бөгөөд хамаагүй бага стресстэй байх болно.

4. Гадуур салхилах. Цэвэр агаар амьсгал. Энэ нь ажлын өрөөнөөс халдварласан стрессийг зайлуулахад тустай. Харин хөдөлгөөн хийх нь таны тархинд илүү их хүчилтөрөгчийг нийлүүлдэг. Ингээд л та илүү их ажлыг хийхэд бэлэн боллоо.

5.Сараачих. Харандаа аваад, цаасан дээр сараач. Та гоё зүйл зурах албагүй. Зүгээр л эрээчиж, сараачих нь таныг илүү бүтээлчээр сэтгэхэд тусалж, таны сэтгэл дээш өргөдөг.

6. Ажлынхаа танихгүй хүнтэй ярих. Та өрөөнийхөө бүх хүнийг мэддэг л дээ. Гэхдээ барагтаа яриа өрнүүлдэггүй хүн байдаг биз дээ? Тэгвэл тэр хүнтэйгээ ярь. Юуны ч талаар байж болно. Ингэснээр та багынхаа том хэсэг мэт санагдана. Түүнчлэн хүнтэй харилцах нь таны ажлыг илүү хялбар мэт болгодог.

7. Амжилтуудынхаа жагсаалтыг гарга. Та өөрийн карьерийнхаа замналд гаргасан том амжилтуудаа богино хугацаанд бичээрэй. Амжилтуудаа бодох мөн харах нь таныг урамшуулж, хийж буй ажилдаа итгэлтэй болоход тусална.

8. Зорилгуудынхаа жагсаалтыг гаргах. Дээрхийн адилаар богино болон дунд хугацааны зорилгуудаа жагсаан бичнэ. Ингэснээ таны анхаарал төвлөрч, сэргэг болдог. Мөн тулгарч байсан бэрхшээлийг даван туулах хүчийг өгдөг.

9. Таныг юу чангаагаад байгааг олж мэдэх. Таны ширээн дээр огт хийхийг хүсэхгүй байгаа зүйл байна уу? Өөрийгөө хүчлээд хийж болно. Гэхдээ бас л хэцүү. Үүний оронд хийхийг хүсэхгүй байгаа шалтгаанаа цаасан дээр бичээрэй. Та уг ажлыг хийхээс айж байна уу? Эсвэл уг ажлаас залхсан уу? Шалтгааныг тодруулах нь даван туулахад нэмэр болдог.

10.Доторх бодлоо илэрхийлэх. Та хаана ч ажилладаг бай, ажилдаа сэтгэл хангалуун байдаг ч таны хийж буй ажилд асуудал үүсдэг. Өнөөдрийн ажлын амьдралаа сайжруулахын тулд тухайн асуудлыг зохицуулж чадах хүн рүү чиглүүлээрэй. Тухайн асуудал шийдэгдэж ч болно эсвэл өөр хүн давхар анхаарал хандуулна. Аль ч арга нь танд тустай.

11. Өчигдрийнхөөс илүү үр дүнтэй ажиллах. Энэ бол урт хугацаанд үр бүтээлтэй ажиллахад ихээхэн хэрэг болдог тактик. Өчигдөр бас өнөөдөр яг л ижил ажлыг хийж байна уу? Тийм бол тухайн ажлыг гүйцэтгэж болох аргуудыг олон талаас нь хараарай. Тэгээд хамгийн үр дүнтэй, цаг хэмнэсэн аргыг нь сонго. Ингэснээр та маш том зүйл бүтээсэн мэт сэтгэгдэл төрөхөөс гадна өнөөдрөөс эхлэн илүү үр дүнтэй аргаар тухайн ажлыг гүйцэтгэдэг боллоо.

12. Хэн нэгэнд туслах. Бусдад ямар ч хэлбэрээр тусалж болно. Хамтран ажиллагчийнхаа асуудлыг хамтдаа шийдэж болно. Эсвэл хүнд хаалга онгойлгож өгч болно. Таны тусламжийг авсан хүмүүс тухайн өдөртөө илүү жаргалтай болдог. Нөгөө талаар та багийн гол тоглогч мэт санагдахаас гадна хамтрагч нартайгаа илүү утга учиртай харилцаа холбоо тогтоодог.

Эх сурвалж: http://motto.time.com/4264719/become-happier-work...



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
Олонлог академи нээгдлээБАНК ТАНД ТАТГАЛЗВАЛ ГЭНЭТИЙН МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?ЛУЙВАРЧИН М.АЛТАН-ОЧИРЫГ МЦХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОХЫГ САНААРХАВРашаан сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэл. Хувцсаа арчлах гайхалтай санаануудАяны багц хэдэн төгрөгт багтах вэЕВРО 2016 хөлбөмбөгийн АШТ-ий тоглолтын хуваарь УЛААНБААТАРЫН ЦАГААР"Юу ч хийхгүй байх нь" тэмцээн боллооСүлжмэл ороомог буюу охидын ҮСНИЙ ДОНЖТОЙ ЗАСАЛТНарнаас хамгаалах тосны талаар бидний мэдэхгүй зүйлсCNT: ЗААВАЛ АЯЛАХ ЁСТОЙ 20 ОРОН (1-Р ХЭСЭГ)Жингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгооройӨнөөдрийн зурхайЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнсӨнөөдөр болох үйл явдлуудЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэСонгуулийн зардалЗуны амралтаа ЗУГААТАЙ өнгөрүүлэх ГАЙХАЛТАЙ 15 САНАА“Говь” 2021 онд НООЛУУРАН ПАЛЬТОНЫ үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болно
Twitter
Статистик
Та манай 898,115 -р зочин
Нийт мэдээ: 1,012
Холбогдсон: 1