Ялалтын баяр

2016-05-09   626

Агуу эх орны дайнд эрэлхэг, эр зоригтой ухаантнууд ялсан юм. Өнөөгийн иргэншлийн хувьд Дэлхийн II дайныг ялалтаар дуусгахад ЗХУ ямархуу байдлаар гол үүрэг гүйцэтгэсэнд хариулт олоход хэцүү. Нэн ялангуяа, өнөөгийн “пепсийн үеийнхэнд” бол бүр ч ойлголт байхгүй. Ер нь бол өнөөгийн нэртэй эрдэмтэн түүхчид ч Хорих лагерууд, Сөрөг тагнуул, “дайсныг барьж байх” зориулалттай отрядууд, Торгуулийн сумангууд, олон нийтийг хоморголсон их харгислал зэрэгцэн оршихын хажуугаар шинжлэх ухаан, техникийн байгаагүй их үсрэлт гарсныг тэр болгон тайлбарлаж чадахгүй. Ялагдсан Германы рейхстаг дээр Америк, Их Британийн цагаан, хөх, улаан биш харин Зөвлөлтийн улаан туг мандсаныг ойлгох хүн бас цөөн. Оросууд дайсны хүүрээр зам засаад ялсан биш, илүү сайн байлдаж, ажиллаж байснаараа тэр ялалтыг авчирсан билээ. Энэ хэдэн жишээ бол орос ухаан, тэвчээр, зориг, германчуудын бүрэнхий суутнуудыг ялсан түүх юм. 

Эх орны дайн эхлэхэд Зөвлөлтийн баруун хязгаарт 152 мм-ээс дээш том калибрийн олон тооны их буу хуримтлагдсан байлаа. Тэд хүнд жинтэй, бас ажиллагаа тийм ч хурдан бус тул хамгаалалтын хувьд нэмэр бус бараг л нэрмээс байлаа. Тэднийг хаячихаж болох л байв. Том буу, зэр зэвсэг үйлдвэрлэхэд хугацаа хэрэгтэй, гэтэл довтолгоонд ороход тэдгээр нь зайлшгүй хэрэгтэй. Энэ үед яах вэ? Их бууны ерөнхий газрын дарга их бууны хурандаа-генерал Николай Дмитриевич Яковлев том буунуудыг нэн даруй гүн ар тал руу зөөх тушаал өгсөн байна. Энэ бол зоригтой бөгөөд тухайн нөхцөлдөө амь дүйсэн шийдвэр байсан юм. Тэр үед бүх хүчээ л баруун фронтод хаяж байлаа. Гэтэл их буу ачсан цуваа гүн ар тал руу хөдөлж байдаг нь тийм тушаал өгсөн хүнийг дайсны гар хөл гэхээр байсан билээ. 

Бүх хүнд их буунуудыг 1941 оны зун фронтын шугамаас ар талд Дээд ерөнхий командлалын нөөцөнд авчирсан байлаа. Довтолгоонд орох цаг ирэхэд тэр том их буунуудын сум дайсны хамгаалалтыг бут ниргэн, Улаан армид зам засч байсан юм. Дайны эхний жил ар тийш хүнд их буунуудаас гадна олон тооны үйлдвэр заводыг нүүлгэсэн юм. Тогтмол дайсны агаарын довтолгоонд өртөж байсан төмөр замаар л тэр их шилжүүлэлтийг хийсэн билээ. Төмөр замыг орос хурандаа Иван Владимирович Ковалев удирдаж байсан ба тэр л генералд хүчирхэг их буунуудаа зөөхөд нь тус болжээ. Мартагдсан хэдхэн тоо. Нүүлгэн зөөх тээвэрлэлт дайны эхэн үед нэг сая 600 мянган вагон болж байсны нэг сая 200 мянга нь цэвэр цэргийн ачаа байсан юм. Москвагийн тулалдааны үеэр Сибириэс зөөсөн нөөц хүчин хоногт 1000 километрын хурдтайгаар ирж байлаа. Дайны эхний хоёр долоо хоногийн дотор Зөвлөлтийн баруун хэсгийн төмөр замууд бараг бүрэн жагсаалаас гарсан байв. Немцүүд зангилаа станцуудыг бөмбөгдөж, армийн дарга нь баруунд илгээсэн зэр зэвсэгтэй бүх вагон нь хаана байгааг ч мэдэхээ болсон байлаа. Хаант Оросод ч, Зөвлөлтөд ч цэргийн ачаатай вагон бүрийг дугаарлан хаана явааг нь зургаан цаг бүрт бүртгэн мэдээлдэг байжээ. 



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
Олонлог академи нээгдлээБАНК ТАНД ТАТГАЛЗВАЛ ГЭНЭТИЙН МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?ЛУЙВАРЧИН М.АЛТАН-ОЧИРЫГ МЦХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОХЫГ САНААРХАВРашаан сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэл. Хувцсаа арчлах гайхалтай санаануудАяны багц хэдэн төгрөгт багтах вэЕВРО 2016 хөлбөмбөгийн АШТ-ий тоглолтын хуваарь УЛААНБААТАРЫН ЦАГААР"Юу ч хийхгүй байх нь" тэмцээн боллооСүлжмэл ороомог буюу охидын ҮСНИЙ ДОНЖТОЙ ЗАСАЛТНарнаас хамгаалах тосны талаар бидний мэдэхгүй зүйлсCNT: ЗААВАЛ АЯЛАХ ЁСТОЙ 20 ОРОН (1-Р ХЭСЭГ)Жингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгооройӨнөөдрийн зурхайЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнсӨнөөдөр болох үйл явдлуудЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэСонгуулийн зардалЗуны амралтаа ЗУГААТАЙ өнгөрүүлэх ГАЙХАЛТАЙ 15 САНАА“Говь” 2021 онд НООЛУУРАН ПАЛЬТОНЫ үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болно
Twitter
Статистик
Та манай 908,428 -р зочин
Нийт мэдээ: 1,012
Холбогдсон: 1