Маргаашнаас 18-30 насныханд Улаанбурханы вакцин хийнэ

2016-05-11   784

Улаанбурханы дэгдэлт 2015 оны хавраас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар энэ өвчний улмаас 105 хүн нас бараад байна. Тус өвчний вакцин хийлгээгүй, дархлаажуулалтад хамрагдах нас нь болоогүй болон вакцинд хамрагдсан ч дархлаа сул байгаад улаанбурхан өвчний халдвар авсан иргэдийн өвчин хүндэрч улмаар нас барж байгаа аж. Үүнтэй холбогдуулан 18-30 насны 600 мянга гаруй иргэнд улаанбурханы вакцин үнэ төлбөргүй хийхээр болсон. Уг дархлаажуулалтад улсын төсвөөс 943 сая 500 мянган төгрөг зарцуулж байгаа бөгөөд вакцинжуулалтын ажил маргаашаас эхлэн 14 хоногийн турш орон даяар  хийгдэнэ.

Дархлаажуулалтад хамрагдах насны иргэд харьяалал харгалзахгүйгээр өөрт ойр байрлах өрх, аймаг, дүүрэг, сумын эрүүл мэндийн төвд хийлгэх бөгөөд оюутан болон албан хаагчид байгууллага, их дээд сургуулиудад байрлах дархлаажуулалтын түр цэгт вакцин хийлгэх аж. Жирэмсэн болон ямар нэгэн өвчний эмчилгээ хийлгэж буй мөн сүүлийн нэг сарын дотор вакцин хийлгэсэн иргэдэд сөрөг заалттай. Вакцинжуулалтад хамрагдах иргэдийн дунд бүртгэл явуулж эмчийн үзлэгт оруулан вакцин хийх эсэхийг шийдэх бөгөөд вакцин тариулсан иргэдийн хуруунд тэмдэглээ хийнэ. Дархлаажуулалтад хамрагдсан эмэгтэйчүүд вакцин хийлгэснээс хойш нэг сарын хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөж байна.



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
Олонлог академи нээгдлээБАНК ТАНД ТАТГАЛЗВАЛ ГЭНЭТИЙН МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?ЛУЙВАРЧИН М.АЛТАН-ОЧИРЫГ МЦХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОХЫГ САНААРХАВРашаан сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэл. Хувцсаа арчлах гайхалтай санаануудАяны багц хэдэн төгрөгт багтах вэЕВРО 2016 хөлбөмбөгийн АШТ-ий тоглолтын хуваарь УЛААНБААТАРЫН ЦАГААР"Юу ч хийхгүй байх нь" тэмцээн боллооСүлжмэл ороомог буюу охидын ҮСНИЙ ДОНЖТОЙ ЗАСАЛТНарнаас хамгаалах тосны талаар бидний мэдэхгүй зүйлсCNT: ЗААВАЛ АЯЛАХ ЁСТОЙ 20 ОРОН (1-Р ХЭСЭГ)Жингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгооройӨнөөдрийн зурхайЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнсӨнөөдөр болох үйл явдлуудЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэСонгуулийн зардалЗуны амралтаа ЗУГААТАЙ өнгөрүүлэх ГАЙХАЛТАЙ 15 САНАА“Говь” 2021 онд НООЛУУРАН ПАЛЬТОНЫ үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болно
Twitter
Статистик
Та манай 867,361 -р зочин
Нийт мэдээ: 1,012
Холбогдсон: 1