Зуны амралтаа ЗУГААТАЙ өнгөрүүлэх ГАЙХАЛТАЙ 15 САНАА

2016-06-07   2004

Зун цаг ирлээ. Хичээл дуусаад амралт эхэлж баяр хөөртэй байгаа ч “Гурван сар ЯГ ЮУ ХИЙНЭ ЭЭ?” гэсэн далдхан бодол чамд байвал дараах зөвлөгөө голыг нь олох мэт тус болно.

Гол нь чи хийж байгаа зүйлээрээ дамжуулж өөрийгөө хөгжүүлж байна уу, дурсамж үлдээж байна уу эсвэл зугаацуулж байна уу гэдгээ сайн бодоорой. Мэдээж эхний хоёр нь буюу хөгжүүлж болон дурсамж үлдээж байвал үр бүтээлтэй гэсэн үг.

Энд зуныг үр бүтээлтэй болон зугаатай өнгөрүүлэх олон санаа байгаа бөгөөд доорхоос өөрт таалагдсанаа хэрэгжүүлээрэй!


 

1. Зун цагийг АЯЛАЛгүйгээр төсөөлөшгүй
Явган аялал, уулын аялал, гэр бүлийн аялал, хээрийн аялал, майхантай аялал, найзуудын аялал гээд өөрийн хүссэн аялалаа хий. Ямар ч байсан суурин дээрээсээ ховхролгүй зун цагийг битгий өнгөрүүлээрэй. Ер нь хүн өөрийн амьдралаа сонирхолтой байлгая гэвэл жилд хоёр удаа очиж үзээгүй газар зочлох хэрэгтэй байдаг. Харин дараа нь ярих дурсах зүйлтэй байхын тулд гэрэл зураг хангалттай авахуулахаа мартав аа!

2. Үзмээр байсан КИНОГОО одоо л ҮЗ
Хичнээн үзэхийг хүссэн ч хичээл номдоо түүртсээр  кинотеатраас бууж, үзэж амжилгүй өнгөрөөж байсан кино байгаа юу. Хэрэв байгаа бол тэр киногоо одоо л үздэг цаг даа. Хөнжлөө нөмрөн урдаа попкорн, чипсээ тавьж байгаад өөрийн дуртай бүх киногоо үз. Нэг сайхан мэдрэмж төрөх вий.

3. Шинэ зүйл СУР
Зуны сургалтууд зөндөө байдаг. Бусад чинь зуны амралтаараа зугаалж байхад чи тэднээс нэг алхам түрүүлж шинэ зүйл сурах боломж байна гэсэн үг. Нэг үгээр чи зуны амралтыг бусдаас нэг алхам түрүүлэх боломж гэж харах хэрэгтэй. Тиймдээ ч одоо үзэж байгаа гадаад хэлээ сайжруулах эсвэл шинэ хэл сурч болно. Эсвэл ирэх намар үзэх хичээлээ ч бие даан давтаж болох юм.

4. Цагийн АЖИЛ хий
Мөнгө хэрэггүй хүн гэж байхгүй. Зун цаг бол чамд ажил хийх, ажил хийж сурахад хангалттай “сайхан” хугацаа. Өөрт тохирсон боломжийн ажил олж хийн хувийн санхүүгээ бүрдүүлээрэй.

5. Өөрийн дуртай КЛУБТ ХАМРАГД
Мөн л хичээл хичээл гэсээр өөрийн дуртай клуб, нийгэмлэгт цаг гаргаж нэгдэж чаддаггүй байсан бол чамд одоо л сайхан боломж олдож байна. Тэдэнтэй бат холбоо тогтоон үйл ажиллагаанд нь нэгдэж цугларалтад нь очоорой. Ингэснээрээ чи намар гэхэд өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлсэн, танилын хүрээгээ нэмсэн, хийсэн үр бүтээлтэй нэгэн байна.

6. НОМ унш
Зун цагийг мөн л номгүйгээр төсөөлөшгүй. Зуслангийн байшингийн сүүдэрт хэвтэх зуур болжмор жиргээд л, харин чи ном уншаад л... гоё биш гэж үү. Жинхэнэ амралтын нэг хэсэг энэ чинь шүү дээ. Амралтаараа унших номын нэрсийг гаргасан ч болно. Зуны амралтаараа уран зохиолын ном унших даалгавартай бол бүр ч сайн. Мөн гэртээ дүүгээ хараад сууж байгаа бол чамд энэ санаа яг тохирно. wink

7. Дуртай зүйлдээ өөрийгөө ХӨГЖҮҮЛ
Жишээ нь, чи дугуй унахыг маш их хүсдэг боловч тийм ч сайн унаж чаддагүй бол амралтаараа дугуйг “гартаа оруулчих”. Энэ зуныг өөрийгөө хөгжүүлэх маш том боломж гэж хараарай.

8. Найзууд найзууд... бас дахин НАЙЗУУД
Зун цагийг найз нөхөдгүйгээр төсөөлөшгүй. Найзууд хоорондоо хэлэлцээд гоё санаанууд гаргаж болно. Жишээ нь бөөндөө зуслан явах, цэцэрлэгт хүрээлэн паркаар зугаалах, хамтдаа ойрын явган аялал хийх зэрэг эерэг юу ч сэдсэн болно. Гол нь л цагийг зугаатай өнгөрүүлэх шүү дээ. Эсвэл хоорондоо ярилцан өдөр өдрийн төлөвлөгөө гаргаж болно. Санаа өгвөл: Киноны өдөр, дэлгүүр хэсэх өдөр (хөвгүүд дотаны өдөр байж болно), нэгнийдээ цуглаж сонирхолтой яриа өрнүүлэх өдөр гэх мэт...

9. Номонд дурлагчид үүнийг УНШ
Тасралтгүй үргэлжилсэн хичээлийн дараа юун номын сан гэж хэмээн гайхаж магадгүй. Гэхдээ энэ нь номын хорхойтнуудад төдийгүй нам гүм орчинд ном унших дуртай нэгэнд зориулсан зөвлөгөө юм шүү. Одоо тэнд өглөөний сонин уншдаг өвөө эмээ нараас өөр хүнгүй шахуу байдаг тул номыг дотор нь ортол унших нам гүм тухтай орчин бүрдэх боломжтой гэсэн үг. Тиймээс чиний уншихыг хүсдэг ном чамаар хуудсаа сөхүүлэхийг хүлээн тавиур дээр байж ядан байгаа даа.

10. Гар урлал, БҮТЭЭЛ хий
Охид хувцас оёх эсвэл ээмэг зүүлт хийх бяцхан хүсэл хичээлийн хэдэн сард цухалздаг л байсан байлгүй. Харин хөвгүүд зохион бүтээх болон шинийг сэдэж хийх талаар мөрөөддөг л байх. Тэгвэл одоо түүнийгээ хийх цаг нь ирлээ. Сонирхлынхоо дагуу дугуйланд хамрагдаж өөрийн хүслээ биелүүлэх нэг боломж нь зуны амралт юм.

11. УУЛЗ, ЗОЧИЛ
Санаанаас гардаггүй нэг найзтайгаа уулзах гэхээр л зав чинь таардаггүй байсан бол одоо л нэг тавтай уулзаж цагийг зугаатай өнгөрүүлээрэй. Мөн эмээ өвөө дээрээ очиж хэд хоног “эрхэл”. Халуун дулаан уур амьсгалыг чи хаанаас авч болохоор байна тэр зүг рүү л ТЭМҮҮЛ.

12. “БОЛЬЁ ОО” гэтлээ тогло
Цахим тоглоомоос бусад ямар ч тоглоом байж болно.  Найзуудтайгаа бүр тоглох тоглоомныхоо жагсаалтыг гаргасан ч болно. Усаар байлд, шийтгэлтэй хөзөрд, галзуу хулгана дээр суу, нийлж байгаад нэгнийгээ дөнгө (гэхдээ хэт хатуу тоглоомоор биш шүүcheeky). Гол нь л зун цагийг зугаатай өнгөрүүлэх нь чухал шүү дээ.

13. Музей ҮЗ
Түүхийн гайхамшигт олдвор, баримтуудыг нүдээр харахыг хүсвэл музей үз. Өвөг дээдэс, улсынхаа түүхийг сонирхон мэдэж авах нь чамд хэтдээ л хэрэгтэй. Тиймээс найзуудаараа (эсвэл ганцаараа ч байж болно) музей үзээрэй.

14. Биеэ ЧИЙРЭГЖҮҮЛ
Зун нь биеэ сайн чийрэгжүүлсэн хүн өвөл нь ханиад хүрч, өвдөх магадлал маш бага байдаг. Тиймээс зун нь биеэ чийрэгжүүлээрэй. Жишээ нь фитнест явах, өглөөд гүйх, дугуй унах, явган аялал хийж болно.

15. Сайн дурын САЙН ҮЙЛС хий
Сайн үйлс бүхэн хүний сэтгэлд тод томруунаар “гоё” дурсамж үлдээдэг. Тиймээс найзуудтайгаа зөвлөлдөн эсвэл өөрөө гар бие оролцож сайн үйлст нэгдээрэй. Жишээ нь найзуудаараа Туул голын эргийн хэсэг газрыг цэвэрлэсэн ч болно. Мөн ядуу буурай өндөр настанд зочлон тус дэм болж бусдадаа үлгэр дууриал болоорой. yes


Ингээд чамд дээрх зөвлөгөө бага ч гэсэн тус болсон гэж найдъя. Дээрхээс дор хаяж зургаагаас доошгүй санааг хэрэгжүүлсэн тохиолдолд чи зуныг үр бүтээлтэй, дурсамжтай өнгөрүүлсэн гэж тооцож болох юм. Гэхдээ сонголт зөвхөн чинийх...wink

Эх сурвалж: https://www.yolo.mn/z/335



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
Олонлог академи нээгдлээБАНК ТАНД ТАТГАЛЗВАЛ ГЭНЭТИЙН МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?ЛУЙВАРЧИН М.АЛТАН-ОЧИРЫГ МЦХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОХЫГ САНААРХАВРашаан сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэл. Хувцсаа арчлах гайхалтай санаануудАяны багц хэдэн төгрөгт багтах вэЕВРО 2016 хөлбөмбөгийн АШТ-ий тоглолтын хуваарь УЛААНБААТАРЫН ЦАГААР"Юу ч хийхгүй байх нь" тэмцээн боллооСүлжмэл ороомог буюу охидын ҮСНИЙ ДОНЖТОЙ ЗАСАЛТНарнаас хамгаалах тосны талаар бидний мэдэхгүй зүйлсCNT: ЗААВАЛ АЯЛАХ ЁСТОЙ 20 ОРОН (1-Р ХЭСЭГ)Жингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгооройӨнөөдрийн зурхайЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнсӨнөөдөр болох үйл явдлуудЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэСонгуулийн зардалЗуны амралтаа ЗУГААТАЙ өнгөрүүлэх ГАЙХАЛТАЙ 15 САНАА“Говь” 2021 онд НООЛУУРАН ПАЛЬТОНЫ үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болно
Twitter
Статистик
Та манай 874,135 -р зочин
Нийт мэдээ: 1,012
Холбогдсон: 1