Өнөөдөр болох үйл явдлууд

2016-06-09   1025

08:30 цаг

  • Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд “БОНДЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” буюу Чингис бондын санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцүүлэг болно. 

09:00 цаг

  • Аж үйлдвэрийн яам, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, Европын сэргээн босголт хөгжлийн банк хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар хөгжил” бизнес форум Блю Скай зочид буудлын “Даймонд” танхимд эхэлнэ.
  • Барилга, хот, байгуулалтын яам дээр 2016-2019 онд хэрэгжүүлэх "Монгол Улсын Барилгын салбар дахь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээ" төслийн баримт бичигт гарын үсэг зурах ёслол болно.
  • Премиум Палас зочид буудлын хурлын танхимд Монголын Барилгын Инженерүүдийн Холбооноос "Инженерийн МЕГА төслийн хэрэгжүүлэлт: Олон улсын туршлага" сэдэвт олон улсын семинар болно.

10:00 цаг

  • ШӨХТГ-н Хэрэглэгчийн төвд "Сонгуулийн тухай хуулийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулна. Сонгуулийн тухай хуулийн 70.1.6 болон 70.7 дах заалтыг ШӨХТГ хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгнө. 
  • Ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн тухай НМХГ-ын таван давхрын хурлын танхимд мэдээлэл хийнэ
  • 10:40 цаг
  • НМХГ-ын таван давхарын хурлын танхимд Малын эмийн үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад хийсэн шалгалтын талаар хэлэлцэнэ.

11:00 цаг

  • Хан-Уул дүүргийн Соёлын ордонд “Ахмадаа дээдэлье” хөтөлбөрийн хүрээнд 16 хорооны Ахмадын зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор шаардлагатай тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдана.

11:30 цаг

  • Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос амьжиргааны түвшин доогуур өрхийн 1000 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэл бүхий цүнх бэлэглэх “1000 цүнх” challenge-д Банк бус санхүүгийн байгууллагуудаа нэгдэхийг уриалж MN-Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 

12:00 цаг

  • Монголын чопперчин ахан дүүс холбооноос Талын салхи мотофестиваль зохион байгуулах талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
  •  “Шударга сонгууль” ТББ-аас Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх талаар MN-Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
  • Хэвлэлийн Хүрээлэнд: Алтан үеийнхний бүтээсэн "Өнөр бүл" киноны ахмад уран бүтээлчид "Өнөр бүл өнөө цагт" кинонд сэтгэл ихээхэн дундуур, уг киног бүтээсэн уран бүтээлчдэд гомдолтой байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:30 цаг 

  • Зорчигч тээврийн нэгтгэлийн ҮЭХ-ноос Нийслэлийн удирдлагатай холбоотой асуудлаар MN-Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

15:00 цаг

  • "Барилгын Инженерүүдийн ордон" шав тавих ёслол Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны байр / БГД, 16-р хороо, Рамада зочид буудлын зүүн талд/ -нд болно. 

16:00 цаг

  • НҮБ-ын байрны гурван давхрын хурлын танхимд Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв Австри Улсын Элчин сайдын яамтай хамтран “Монгол болон бусад далайд гарцгүй хөгжиж байгаа орны далайд гарах гарц: Энэтхэг-Балба Улсын жишээ” сэдэвт судалгааны тайлангийн төсөл танилцуулах арга хэмжээг зохион байгуулна.


Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
Олонлог академи нээгдлээБАНК ТАНД ТАТГАЛЗВАЛ ГЭНЭТИЙН МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?ЛУЙВАРЧИН М.АЛТАН-ОЧИРЫГ МЦХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОХЫГ САНААРХАВРашаан сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэл. Хувцсаа арчлах гайхалтай санаануудАяны багц хэдэн төгрөгт багтах вэЕВРО 2016 хөлбөмбөгийн АШТ-ий тоглолтын хуваарь УЛААНБААТАРЫН ЦАГААР"Юу ч хийхгүй байх нь" тэмцээн боллооСүлжмэл ороомог буюу охидын ҮСНИЙ ДОНЖТОЙ ЗАСАЛТНарнаас хамгаалах тосны талаар бидний мэдэхгүй зүйлсCNT: ЗААВАЛ АЯЛАХ ЁСТОЙ 20 ОРОН (1-Р ХЭСЭГ)Жингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгооройӨнөөдрийн зурхайЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнсӨнөөдөр болох үйл явдлуудЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэСонгуулийн зардалЗуны амралтаа ЗУГААТАЙ өнгөрүүлэх ГАЙХАЛТАЙ 15 САНАА“Говь” 2021 онд НООЛУУРАН ПАЛЬТОНЫ үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болно
Twitter
Статистик
Та манай 860,064 -р зочин
Нийт мэдээ: 1,012
Холбогдсон: 1