Өнөөдрийн зурхай

2016-06-09   1154

Өнөөдөр аргын тооллын зургаадугаар сарын 9, Бархасвадь гараг. Билгийн тооллын 5, Үнэг одтой, есөн улаан мэнгэтэй, хар нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Өдрийн барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага: Авахуй. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай  болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой, Тэрсүүд давхацсан өдөрхэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *

ХОНЬ (3/21-4/19)

Энэ өдөр нийгмийн байр суурь ба материаллаг байдлаа бэхжүүлэхэд таатай. Өөрийн хэт итгэлтэй байдлаараа таагүй ханддаг хүмүүсийнхээ дургүйцлийг бүү төрүүл. Тэд их биш юмаа гэхэд цөөнгүй байгаа. Эв зүйг баримтлан бусдыг бүү гомдоо. Уран бүтээлч байдал таны эрч хүчийг нэмэх ба харин та оюунлаг талдаа бол шинэ түвшинд очихыг эрэлхийлэх болно.

ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр та хутганы ирэн дээр явж буй мэт байдалтай байна. Бизнест хөрөнгө оруулалт шаардагдана. Таны ертөнцийг үзэх үзэл, амьдралд баримталдаг зарчимд өөрчлөгдөж болзошгүй. Ажил хэргийн түншүүдийн тухай таагүй мэдээ, эсвэл төөрөгдөл зэргээс болоод ажил үйлс бүтэлгүйтэх буюу алдаа гарах магадлалтай. Өрөө төлөхийн тулд зээл авах магадлалгай.Тооцоондоо алдаа байгаа эсэхийг хяна. Бичиг баримтуудынхаа тодорхой бус хэсгүүдийг янзал.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр шинэ романтик уулзалтууд болж сонирхолтой хүмүүстэй танилцах болно. Харин эсрэг хүйстний хүн танд боломж авчрах магадлалтай. Гэр орны ажилд анхаарлаа хандуулна. Итгэлтэй хэн нэгэн эсвэл ойр дотнын хүнтэйгээ хамт байх нь сэтгэл санааг тань тайвшруулж тэдний зөвлөгөө үнэ цэнтэй байна. Ямар нэгэн өөрчлөлт мөн хүсэл тэмүүлэлтэйгээ тэмцэх өдөр. Хайртай хүндээ шахалт дарамт үзүүлэхээс татгалз.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Идэвхтэй, уран бүтээлч өдөр. Хувь заяаны гэнэтийн эргэлт болж магадгүй. Амьдралын өндөр эрч хүч таныг дээд зэргийн идэвхи гаргахад хүргэнэ. Амжилтандаа бүү эрд. Мөнгө санхүүгийн асуудлаа шийдэхэд таатай өдөр. Ашигтай санал ирвэл ажлын түнштэйгээ хамтран шийд гаргаарай. Өөрөө дур мэдэн хөдөлж болохгүй, эрсдэлтэй. Бусдын зөвлөгөөг сонс, гарах бүх үр дагаврыг тооцоол. Өнөөдөр түшмэдтэй уулзах, ажил хэргийн уулзалт зохион байгуулах, бичиг баримт бүрдүүлэх, удирдах дээд байгууллагад хандахад бүтэмжтэй.

АРСЛАН (7/23-8/22)   

Цэцэн ухаан, сэтгэл санааны өгөөмөр байдлын өдөр. Ямар ч зүйлийг хялбархан эзэмшинэ. Худалдах, худалдан авах, гэрээнд гарын үсэг зурах, зочид хүлээн авахад таатай. Түрэмгий үйлдэл хийж бусдад санаа бодлоо тулгах нь аюултай. Бүү яар, үйл хөдлөл болгоноо цэгнэ. Харин массаж, гоо сайхны эмчилгээнд орж сэтгэлээ сэргээх нь нэг сайхан арга юм.

ОХИН (8/23-9/22)

Дээд байгууллагадаа хандахад тохиромжгүй өдөр. Олонх нь татварын ба бусад хяналтын байгууллагаас зугтааж чадахгүй. Аажимдаа бүх асуудал хэвийн болж өдрийн үлдсэн хэсэг нь ажил, карьерт таатай байх болно. Өглөөгүүр даргынхаа нүдэнд бүү өрт. Гэхдээ шинэ үүрэг даалгавраас бүү татгалз. Энэ нь таныг сайн чанаруудаа харуулахад тусална. Харин өнөөдөр спортынхонд ээлтэй байх болно.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Олон нийтийн өмнө хурал цуглаан дээр өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь таньд хэрэгтэй харилцаа холбоо тогтоох жинхэнэ санаа нэгтнүүдээ олоход тань тусална. Техникийн ба уран бүтээлийн төслүүд тань олонд таалагдана. Өндөр цалинтай албан тушаалд дэвших бодит боломж бий болно. Өөрийн зөвөө баталж тавьсан зорилгодоо хүрэхийг хичээ. Таны хэлсэн үг өрсөлдөгчийн чинь шар үсийг босгох болно.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Мэргэжлийн салбарт идэвхитэй байж хамт олныхоо талархлыг хүлээх хүсэл төрнө. Олон нийтийн ажилтнууд улс төрчдөд таатай өдөр. Төлөвлөгөөнийхөө дагуу ажилла. Нэмэлт үүрэг даалгавар бүү ав. Төрийн байгууллагад хандах, бичиг баримтаа бүрдүүлэхэд тохиромжтой өдөр. Гэхдээ та өнөөдөр хэт яарах хэрэггүй. Мөн гэнэн, итгэмтгий зангаа зас. Эс тэгвэл мөнгө санхүүгийн алдагдалд орж болзошгүй байна. Янаг амрагийн явдалд орооцолдож магадгүй.

НУМ (11/22-12/21)

Материаллаг байдал тогтворгүй байна. Сэтгэлийн хөдөлгөөнтэй ямар нэг зүйлд хэт татагдсан хүмүүс мөнгийг салхинд зүгээр л хийсгэж чадна. Таагүй нөхцөл байдал ажил хэрэгч хүмүүст байнга саад болно. Жижиг сажиг зүйлс таны анхаарлыг гол зүйлээс хөндийрүүлнэ. Хэрвээ та гол чиглэлээ тодорхойлон өөрийгөө ажил хэрэгтээ бүрэн дайчилж чадвал энэ өдрийн сөрөг хандлагуудыг сөрөн зогсож чадна.

МАТАР (12/22-1/19)

Бизнесменүүдэд гадаадын түншүүдтэй гэрээ хэлэлцээр байгуулахад туйлын таатай үе. Таны үйл хэрэг хүнд хэцүү ч баяр баясгалан, сэтгэл ханамжийг өгөх болно. Бэлгийн чадавх нэмэгдэж, мөн зөн билиг, зохион байгуулах чадвар өндөр байна. Гэвч дайснуудын хорт үйл ажиллагаатай холбоотой гэнэтийн саад нь маш сайн бодож боловсруулсан төлөвлөгөөг нурааж мэднэ. Өөрийн байр сууриа бэхжүүлэх арга хайхдаа үзэл санаа нэгтнүүдээ, нөлөө бүхий ивээн тэтгэгч нарыг хамруулах хэрэгтэй. Зарим зүйлсийн хууль ёсны эсэх талаар туршлагатай мэргэжилтнээс зөвлөгөө ав.

ХУМХ (1/20-2/18)

Аз амжилт гэнэт санамсаргүй ирнэ. Бага зэргийн мөнгөөр олонхийг шалгана. Үр дүнд нь зарим нэг нь асуудалд нь орооцолдож, эргэн тойрныхныхоо нүдэн дээр нэр хүнд нь унана. Санхүүгийн асуудалд болгоомжтой ханд. Хялбар аргаар мөнгө ол. Хэрэв та өөрийн үйлдэл шийдвэр эсвэл ойр дотны хүнийхээ дүгнэлтэд эргэлзэж байвал зөн совингоо даг, өөрийгөө бүү зовоож шаналга. Таны зөн совин үнэн байна.

ЗАГАС (2/19-3/20)

Цагийг тайван энгийн өнгөрөөхийг хичээ. Сайн унтаж амарч, өглөө өөрийн дуртай хоолоо хийж ид. Иог бясалгал хийх нь танд тустай байх бөгөөд ямар нэг курс сургалт сонирхож байвал түүндээ явах хэрэгтэй. Гэрээсээ гарч, гадуур зугаал. Олон хүнтэй спортын тэмцээн үзэх, ганцаараа ууланд авирах, байгальд зугаалах зэрэг нь танд дотоод амар амгаланг өгөх болно. Уран бүтээлч, хөгжимчин хүмүүс өнөөдөр сэтгэл хангалуун байх бөгөөд өөрсөдтэйгөө адилхан үзэл бодолтой хүмүүстэй танилцана.



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
Олонлог академи нээгдлээБАНК ТАНД ТАТГАЛЗВАЛ ГЭНЭТИЙН МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?ЛУЙВАРЧИН М.АЛТАН-ОЧИРЫГ МЦХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОХЫГ САНААРХАВРашаан сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэл. Хувцсаа арчлах гайхалтай санаануудАяны багц хэдэн төгрөгт багтах вэЕВРО 2016 хөлбөмбөгийн АШТ-ий тоглолтын хуваарь УЛААНБААТАРЫН ЦАГААР"Юу ч хийхгүй байх нь" тэмцээн боллооСүлжмэл ороомог буюу охидын ҮСНИЙ ДОНЖТОЙ ЗАСАЛТНарнаас хамгаалах тосны талаар бидний мэдэхгүй зүйлсCNT: ЗААВАЛ АЯЛАХ ЁСТОЙ 20 ОРОН (1-Р ХЭСЭГ)Жингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгооройӨнөөдрийн зурхайЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнсӨнөөдөр болох үйл явдлуудЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэСонгуулийн зардалЗуны амралтаа ЗУГААТАЙ өнгөрүүлэх ГАЙХАЛТАЙ 15 САНАА“Говь” 2021 онд НООЛУУРАН ПАЛЬТОНЫ үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болно
Twitter
Статистик
Та манай 874,132 -р зочин
Нийт мэдээ: 1,012
Холбогдсон: 1