CNT: ЗААВАЛ АЯЛАХ ЁСТОЙ 20 ОРОН (1-Р ХЭСЭГ)

2016-06-16   1520

Дэлхийн хамгийн шилдэг аяллын сэтгүүлүүдийн нэг Conde Nast Traveler-ээс жил бүр уламжлал болгон зарладаг "Аялагчдын очихыг хамгийн их хүсдэг орнууд"-ын жагсаалт гарчээ. 128.000 уншигчийн саналаар тодордог энэхүү санал асуулгыг Итали орон 5 дахь жилдээ дараалан тэргүүлжээ. Unread баасан гарагийн #Random булангаараа энэхүү жагсаалтын эхний 20-д багтсан орнуудыг цувралаар танилцуулж байна.

Гэрэл зургийг: @Shutterstock
Cэтгэгдлүүдийг: Дэлхийгээр аялагчид (фэйсбүүк групп)

20. МОРОККО

Энэ улсын тухай бодмогц хамгийн эхэнд "Касабланка" кино, дуу нь санаанд ордог ч энэ улс бидэнд түүнээс хавьгүй илүү зүйлийг санал болгодог. Эцэс төгсгөлгүй элсэн цөл, сүрдэж ангайлгам сүм-москууд, урлаг болтлоо хөгжсөн халуун ногооны зах. Дэлхийд зартай араб, перс, африк, франц амт холилдсон үндэсний хоолыг нь заавал туршиж үзэх ёстой гэгддэг.

."...Миний амьдралдаа харж байгаагүй сонин гуйлгачин ихтэй. Намайг дэлгүүр ороод явж байхад машин замын нөгөө талаас нэг залуу “хөөе” гээд нэлээд дээрэнгүй аясаар дуудлаа. Харсан чинь надад мөнгө өг гэнэ. Гайгүй байлгүй, хүнээс мөнгө гуйж байж өөрөө алхайтал суучихсан, тэгээд дээрэнгүй аястай дуудчихаад мөнгө гуйж байдаг. Тэгэхээр нь би очоод өгөх юм гэнэ ээ, ХЭ ХЭ, ёстой тийм юм байхгүй шүү....." @Булган

19. КАНАД

Дэлхийн хамгийн "күүл" ерөнхий сайдтай Канад оронд зөвхөн царайлаг төрийн тэргүүнээс нь илүү сонирхол татах зүйл зөндөө бий. Шайбтай хоккейн эх оронд та өвлийн тэсгим хүйтнээс эхлээд "1000 арал"-ын үзэсгэлэнт бүтцийг ч үзэх боломжтой.

"...Ниагарын хүрхрээ бол заавал очиж үзэх ёстой газруудын нэг. Үнэхээр гоё юм байна лээ. Бороотой бүрхэг өдөр очсон болохоор бүр сүртэй, яг л кино шиг л байж билээ..." @Gerle Gantulga

18. ЯПОН

Огт өөр мэдрэмж, огт өөр соёл. Хооллох урлаг, амьдралын хэв маяг, зан заншил гээд энд бүх зүйл таны төсөөлснөөс өөр байх болно. Толгой эргүүлэм метроны систем, гайхашрал төрүүлэм оочерлох соёл, хөл гишгих зайгүй гудамжуудаас илүү Буддын сүмүүдээр зочилж, тэгш хэм, төгс байгуулалтын гайхамшгийг мэдрэх нь илүү сонирхолтой ч байж мэдэх юм.

"...Окинавагийн Наха хот бол үнэн гоё. Барууны маягийн Кокусай дори гэх гудамж нь орой маш сайхан. Мэдээж далайн эргүүд нь тасархай. Шаргал элстэй тансаг биш боловч гүн цэнхэр тунгалаг устай, хойд хэсэгт далайд завиар аялж, арлуудаар зочилж амарч болно..." @Batbayar Ulziidelger

17. ИРЛАНД

"Үлиссис"-ийн гол баатар болчихоод Дублины гудамжаар алхах тэр мэдрэмжийг төсөөлөөд үз дээ? Өөр өөрсдийн онцлогийг бүрэн шингээсэн пабуудаар нь зочилж, нутаг нутгийн шар айргийг нь амсаж үзэх хэрэгтэй гэгддэг. Дэлхийн хамгийн урт машинтай аяллыг баруун эрэг дагуу 2500 км үргэлжилсэн "Wild Atlantic Way"-ээр хийх боломжтой.

16. ПОРТУГАЛ

Амралт зугаа цэнгэлийг жинхэнэ утгаар нь мэдрэхийг хүсвэл Португал танд яг таарна. Өөр өөрийн өвөрмөц өнгө төрхтэй далайн эргүүдээр нь зочилж, дэлхийд зартай нутгийн дарснуудаас нь заавал амсаарай.

"...Лиссабоны эргэн тойрны жижиг хотууд, цайз, дурсгалт газраар явж үзлээ. Үлгэрийн мэт санагдах газар мэт санагдлаа. Гадны хүмүүст хамгийн найрсаг орноор Португал олон жил тооцогдож байгаа гэсэн шүү..." @Баяртсайхан

15. МЕКСИК

2015 оны дэлхийн хамгийн шилдэг 50 рестораны жагсаалтанд Мексикээс 3 ресторан орж ирсэн нь уг үндэстний хоолны соёл ямар өндөр түвшинд хүрсний баталгаа юм. Текилаг жинхэнэ утгаар ньхэрхэн уудгийг нутгийн мексикүүд танд уриалгахнаар зааж өгч, бүр гитарын уянгалаг аялгуугаараа бэлэг барьж ч мэднэ. Миний мэдэх хамгийн цоглог залуус тэндээс ирсэн байдаг нь ч учиртай байх.

"...Визагүй, гэхдээ аюултай. Бараг дэлхийн хамгийн аюултай газруудын нэг байх. Болгоомжтой байхад илүүдэхгүй..." @Galsandamba Namsrai

14. НИДЕРЛАНД

Улбар шаруудыг зөвхөн хөлбөмбөгийн баг, улаан дэнлүүний гудамжаар нь төсөөлж болохгүй. Амстердам, Ротердамаар аялж, баялаг сантай музей, дэлхийд алдартай кофе шопуудаар нь зочлоорой. Өө тийм, тэнд очоод дугуй түрээсэлж авахаа мартав. Жинхэнэ дугуйчид тэнд л байгаа.

"...Амстердам хотыг зорилго болгоод нэг аялаарай. Ёстой л залуучуудын хот байна лээ шүү..." @Eku Batkhuyag

13. ШРИ ЛАНКА

Өөрсдийн хамгийн алдартай бүтээгдэхүүн болох цайныхаа нэрээр дэлхийд танигдаж, нэрлэгдсээр буй энэ улсад та ирсэн бол галт тэргээр нь заавал аялах хэрэгтэй. Онгон байгалиа хадгалж үлдсэн цөөхөн газруудын нэг гэгдэх энэ улсад "үүргэвчтэй" аялагчид ихэвчлэн очдог.

"...Шри Ланка сүм хийд ихтэй, жуулчлал хөгжсөн сайхан газар. Ерөнхийдөө бол "Donation & Tip" нэхсэн нэлээн олон сүм хийд, тоглолтууд байдаг. Гэхдээ их найрсаг улсууд шүү. Халуун чийглэг учир ус сайн л ууж явж байхгүй бол хэцүү..." @Meg Erdenekhuu

12. ВЬЕТНАМ

"Бүхэл өдөржин кофе ууж, по шөл ууж суусан ч уйдахааргүй юм байна" гэж нэгэн аялагчийн уулга алдсанчлан Вьетнам орон дэндүү түвэгтэй хэлийг нь эс тооцвол хямд өртөг, байгалийн өвөрмөц тогтоцууд гээд жуулчдыг татах зүйл дэндүү олон. Яг л өөр гараг дээр ирчихсэн мэт сэтгэгдэл төрүүлэх энэ улсад зочилбол дэлхийн хамгийн том агуй, Хан Сон Доонгоор заавал ороод гараарай.

"...11 болон 4-р сарын эхээр явбал зүгээр. 12-3 сарын хооронд Ханой жиндүү, бүрхэг, голдуу бороотой байдаг. Халонг Бэй ороод цаашаа усан онгоцоор 30 минутын л зайтай байдаг далайн эргүүд рүү заавал яваарай. Их цэвэрхэн, тухтай, бас боломжийн үнэтэй байдаг.." @Teku Tse

11. ӨМНӨД АФРИК

Дэлхийн шинэ долоон гайхамшгийн нэгээр нэрлэгдсэн "Ширээт уул", хамгийн шилдэг хотуудын топ 5-д багтсан Кэйп Таун гээд Африкийн хамгийн өндөр хөгжилтэй улсад үзэж, харах зүйл бишгүй бий. Гэхдээ ганцаараа явахгүй байхыг зөвлөе. Гэмт хэрэг, дээрэм тонуул их гардгаараа зартай улс шүү.

"...Далайн эрэг дээрх гар дээрх худалдаа, гар хийцийн маш гоё сувенирууд зарагддаг. Үнийн хувьд бас боломжийн, гэхдээ сайн наймаалцахгүй бол дор хаяж 2 дахин нэмж жуулчдад хэлдэг шүү..."@Ziimaa Ulziimaa

эх сурвалж: http://www.unread.today/posts/post/377



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
Олонлог академи нээгдлээБАНК ТАНД ТАТГАЛЗВАЛ ГЭНЭТИЙН МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?ЛУЙВАРЧИН М.АЛТАН-ОЧИРЫГ МЦХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОХЫГ САНААРХАВРашаан сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэл. Хувцсаа арчлах гайхалтай санаануудАяны багц хэдэн төгрөгт багтах вэЕВРО 2016 хөлбөмбөгийн АШТ-ий тоглолтын хуваарь УЛААНБААТАРЫН ЦАГААР"Юу ч хийхгүй байх нь" тэмцээн боллооСүлжмэл ороомог буюу охидын ҮСНИЙ ДОНЖТОЙ ЗАСАЛТНарнаас хамгаалах тосны талаар бидний мэдэхгүй зүйлсCNT: ЗААВАЛ АЯЛАХ ЁСТОЙ 20 ОРОН (1-Р ХЭСЭГ)Жингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгооройӨнөөдрийн зурхайЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнсӨнөөдөр болох үйл явдлуудЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэСонгуулийн зардалЗуны амралтаа ЗУГААТАЙ өнгөрүүлэх ГАЙХАЛТАЙ 15 САНАА“Говь” 2021 онд НООЛУУРАН ПАЛЬТОНЫ үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болно
Twitter
Статистик
Та манай 836,218 -р зочин
Нийт мэдээ: 1,012
Холбогдсон: 1