"Юу ч хийхгүй байх нь" тэмцээн боллоо

2016-06-17   1331

мнөд Солонгост "Do Nothing" буюу юу ч хийхгүй байхын улсын аварга шалгаруулах тэмцээн болжээ. Тус тэмцээний гол зорилго нь юу ч хийхгүй байх гэдгийг нэрээс нь ойлгомжтой.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээнд 70 хүн оролцсон байна. Тэмцээн Сөүлийн Ичон Ханган цэцэрлэгт хүрээлэнд болсон бөгөөд оролцогчид ярихгүй, инээхгүй, унтахгүй, утсаараа оролдохгүй, цагаа харахгүй өөрөөр хэлбэл юунд ч сатаарахгүй 90 минутын турш зүгээр суух ёстой аж.

Оролцогчдын зүрхний цохилтыг 15 минут тутамд шалгана. Хэний зүрхний цохилт хамгийн тогтвортой байна тэр хүнийг ялагчаар тодруулах аж.

Энэ жилийн тэмцээнд рэппер Шин Хе-Сеоб түрүүлсэн байна. Тэрээр 90 минутын турш юу хийхгүйгээр байж чадсанаас гадна түүний зүрхний цохилт нэгэн хэвийн байжээ.

"Нэг хэсэг миний бие болон сэтгэл санааны тэнхээ барагдаж юу ч хийх тэнхэлгүй болсон. Энэ үед би юу ч хийж чадахгүй байгаадаа илүү их шаналдаг байлаа. Үүний дараа би хүн юу ч хийх байж сурах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон"  гэж энэхүү тэмцээнийг санаачлагч зураач Вупс Ян хэллээ.

Жил ирэх тусам тэмцээнд оролцогчдын тоо нэмэгдэж байгаа бөгөөд энэ жилийн хувьд гэхэд л 2000 хүн бүртгүүлжээ. Эдгээрээс зохион байгуулагчдын шалгуурыг давсан 70 хүнийг л тэмцээнд оролцуулсан байна.

Эх сурвалж: Vice



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
Олонлог академи нээгдлээБАНК ТАНД ТАТГАЛЗВАЛ ГЭНЭТИЙН МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?ЛУЙВАРЧИН М.АЛТАН-ОЧИРЫГ МЦХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОХЫГ САНААРХАВРашаан сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэл. Хувцсаа арчлах гайхалтай санаануудАяны багц хэдэн төгрөгт багтах вэЕВРО 2016 хөлбөмбөгийн АШТ-ий тоглолтын хуваарь УЛААНБААТАРЫН ЦАГААР"Юу ч хийхгүй байх нь" тэмцээн боллооСүлжмэл ороомог буюу охидын ҮСНИЙ ДОНЖТОЙ ЗАСАЛТНарнаас хамгаалах тосны талаар бидний мэдэхгүй зүйлсCNT: ЗААВАЛ АЯЛАХ ЁСТОЙ 20 ОРОН (1-Р ХЭСЭГ)Жингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгооройӨнөөдрийн зурхайЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнсӨнөөдөр болох үйл явдлуудЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэСонгуулийн зардалЗуны амралтаа ЗУГААТАЙ өнгөрүүлэх ГАЙХАЛТАЙ 15 САНАА“Говь” 2021 онд НООЛУУРАН ПАЛЬТОНЫ үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болно
Twitter
Статистик
Та манай 892,403 -р зочин
Нийт мэдээ: 1,012
Холбогдсон: 3