БАНК ТАНД ТАТГАЛЗВАЛ ГЭНЭТИЙН МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?

2016-11-14   1138

Бичин жилийн өвлийн эхэн сар гарч, хүн бүхэн хүйтэн өвлийг ажирахгүй өнгөрөөчих зорилгоор дор бүрнээ бодож, бэлтгэлээ базааж эхэллээ.

Халтиргаа, гулгаанаас сэргийлж автомашины дугуйгаа солих, хүүхэддээ дулаан гутал хувцас авах, өвлийн турш түлэх машин нүүрсээ бэлтгэх, ханиад томуунаас болж эмнэлэгт үзүүлэх зэргээр урьдчилж төлөвлөөгүй, гэнэтийн мөнгөний хэрэгцээ хүн бүрт л тохиолддог.

Ийм үед Та гэнэтийн мөнгөний хэрэгцээгээ хэрхэн шийдвэрлэх вэ?

  • Гэр бүлийн хүмүүсээс тусламж хүсдэг
  • Найз нөхөд, хамтран ажиллагсадаасаа мөнгө зээлдэг
  • Барьцаалах боломжтой эд хөрөнгө, үнэт эдлэлээ түр барьцаалдаг
  • Хадгаламж эсвэл шаардлагатай үед хэрэглэхээр хадгалсан хуримтлалаа зарцуулдаг
  • Банк эсвэл ББСБ-аас цалингийн зээл авдаг
  • Кредит картаа ашигладаг

гэсэн асуултыг 200 орчим хүнээс асуухад дийлэнх нь буюу 60 гаруй хувь нь “Гэр бүлийн хүмүүсээс эсвэл найз нөхөд, хамтран ажиллагсадаасаа тусламж хүсч мөнгө зээлдэг” гэж хариуллаа.

Мөнгө зээлэх хүн олдож байвал сайн хэрэг, гэхдээ дор хаяж 5-8 хүнээс асууж, тусламж хүсдэг гэдэгт эргэлзэхгүй байна. Сүүлийн үед төгрөг үнэгүйдэж, иргэдийн худалдан авах чадвар улам л буурч байгаа тухай амтай бүхэн ярих боллоо. Тэгвэл бэлэн мөнгөний яаралтай хэрэгцээгээ гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсадаасаа бус өөр ямар хэлбэрээр хэрхэн шийдвэрлэж болох талаар энд дурдая.

Хувилбар.1 Банк ба ББСБ

Банк болон банк бусууд ихэвчлэн их хэмжээний, урт хугацаатай зээл олгох сонирхолтой байдаг. Мөн зээл хүсэгчид чамгүй урт жагсаалтын дагуу материал бүрдүүлэх шаардлагатай болдог. Үүнээс гадна Монголын Ипотекийн Корпорациас гаргасан Ипотекийн зээлийн тайлангаас харахад монголын 4 өрх тутмын нэг нь орон сууцны зээлтэй гэж дүгнэж болно. Орон сууцны зээлтэй хүн банкнаас, ББСБ-аас хэрэглээний эсвэл цалингийн зээл авах бараг боломжгүй.

Хувилбар.2 Хуримтлал

Гэнэтийн шаардлагатай үед хадгаламж эсвэл хуримтлалаасаа авч зарцуулдаг – ихэнх хүмүүсийн хувьд ийм боломж байгаа юу? Хуримтлалыг зуршил болгох зорилготой “Үндэсний хуримтлалтай больцгооё” гэсэн хөдөлгөөнийг Голомт банкнаас санаачилсан. Хуримтлалыг бий болгох нь мэдээж маш их давуу талтай, гэсэн хэдий ч олдог хэдээсээ хэдийг нь цааш далд хийгээд хадгалах санхүүгийн чадвартай иргэд тун цөөхөн хэвээр байна.

Хувилбар. 3 Кредит карт

Манайд зээлийн карт нэвтэрснээр “ирээдүйн өөрөөсөө зээлэх” боломжтой болсон. Зээлийн карт буюу кредит карт нь банкнаас олгосон зээлийн эрхийн хэмжээнд худалдан авалт хийх, тодорхой заасан хугацаанд эргэн төлөх карт юм. Өнөөдрийн байдлаар Голомт банкны “Зэс карт” болон бусад кредит картыг ихэнх хүмүүс ашиглаж байна. Удахгүй бүх банк кредит картны үйлчилгээг нэвтрүүлж, зээлийн картны хэрэглээ нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Хэдий тийм ч зээлийн карт авахад бүрдүүлэх материалаас авхуулаад орлогоо тодорхойлж баталгаажуулах шаардлага хүмүүст тулгарсаар байна.

Хувилбар. 4 Барьцаат зээлийн үйлчилгээ

Барьцаат зээлийн газар буюу (бидний хэлж сурснаар Ломбард) нь хүмүүсийн үнэ цэнтэй эд хөрөнгө, үнэт зүйлсийг барьцаалж бэлэн мөнгийг шууд олгодог. Чухал шаардлагатай тохиолдолд байгаа мөнгө нь хүрэлцэхгүй эсвэл цалин буух хүртэл гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарсан үед иргэдийн ихэнх нь Ломбардыг зорьдог. 

Барьцаат зээлийн үйлчилгээ гэж юу вэ?

Зээлдэгч, зээлдүүлэгч хоорондоо тохиролцсон тодорхой хугацааны гэрээний үндсэн дээр зээлдэгч нь өөрийн эд хөрөнгө, үнэт зүйлсээ үнэлэн барьцаанд тавьж, зээлдүүлэгч нь бэлэн мөнгө зээлдүүлэх үйлчилгээг барьцаат зээлийн үйлчилгээ гэж тодорхойлдог байна.

Барьцаат зээлийн үйлчилгээний талаар жишээ авч тайлбарлая. Сарантуяад гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарч, тэрээр барьцаат зээлийн газарт очиж өөрийн Ipad-ийг үнэлүүлжээ. Барьцаат зээлийн газар Сарантуяагийн Ipad-ийг зах зээлийн бодит үнэлгээгээр үнэлж, түүнд 14 хоногийн хугацаатай 400000 төгрөгийн зээлийг санал болгов. Сарантуяа ч саналыг хүлээн авч, өөрийн Ipad-ийг найдвартай, аюулгүй газарт хадгалуулж, яаралтай мөнгөний хэрэгцээгээ шийдвэрлэлээ.

Барьцаат зээлийн газар нь зээл авахад хурдан, хялбар байх давуу талыг үйлчлүүлэгчдэдээ олгодог байна. Бусад улс орнуудын хувьд Барьцаат зээлийн газар нь эд хөрөнгө, үнэт зүйлсийг барьцаалан зээл олгохоос гадна үйлчлүүлэгчтэй үнэ тохиролцож тухайн эд хөрөнгө, үнэт зүйлсийг худалдан авах үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь үйлчлүүлэгчдэд цаашдаа ашиглахаа больсон өөрийн эд хөрөнгө, үнэт зүйлсийг худалдах, бэлэн мөнгө болгох боломжийг олгодог байна.

Барьцаат зээлийн үйлчилгээг Монголд хэрхэн зохицуулдаг вэ?

Барьцаат зээлийн газар нь үйл ажиллагаандаа хуулийг чандлан сахих ёстой. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчийн эрх ашгийг нэн тэргүүнд чухалчлах юм. Монгол Улсын хэмжээнд барьцаат зээлийн газрын үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 286 дугаар зүйл, “Барьцаалан зээлдүүлэх ерөнхий шаардлага MNS5274-2003 стандарт” зэрэг хууль тогтоомжийн хүрээнд зохицуулагддаг.

Барьцаат зээлийн газрын үйл ажиллагаанд дараах зүйлсийг хориглодог. Жишээлбэл:

  • Барьцаанд бүх төрлийн галт зэвсэг, хэрэгсэл, сум, тэсэрч дэлбэрэх зүйл, хорт болон химийн бодис, хүнсний бүтээгдэхүүн, иргэний ба албаны үнэмлэх, баримт бичиг, жолооны үнэмлэх, гадаад паспорт хүлээн авах
  • Насанд хүрээгүй хүнээс барьцаа авч мөнгө зээлдүүлэх
  • Иргэний бичиг баримтгүй хүнд болон барьцаагүйгээр зээл олгох
  • Орон сууц, хашаа байшин, газар болон биет бус хөрөнгө (лиценз, патент гэх мэт) барьцаалан зээл олгох
  • Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг шөнийн цагаар ажиллуулах
  • Бусад хүний бичиг баримтаар үйлчлэх
  • Хулгайн эд хөрөнгө, үнэт зүйлсийг барьцаалан зээл олгох

 

Дээр дурдсан холбогдох хууль тогтоомж, журам нь үйлчлүүлэгчийн эрх ашгийг нэн тэргүүнд хамгаалах зорилготой, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, тэр дундаа хулгайн эд хөрөнгө, үнэт зүйлсийг барьцаалж зээл олгохын эсрэг юм.

“Мини Кредит” барьцаалан зээлдүүлэх төв https://www.facebook.com/MiniCredit/



Сэтгэгдэл

mrs limz:Би төлбөр тооцоо, өрийг ангилахын тулд зээл хайж байсан. Дараа нь би та нарын эргэн тойронд байгаа АТМ машинаас мөнгө хөөж хоосон хоосон хоосон ATM ATM картны талаархи саналыг харсан. Тиймээс би эргэлзэж байсан боловч {rickatmcardoffer @ gmail хаягаар холбоо барьж үзээрэй. com} тэд карт хэрхэн ажилладаг тухай удирдамжийн дагуу хариу өгсөн. Картаа өдөрт $ 5,000 шуурхай авах боломжтой ба $ 50,000,000.00 $ кредит авч байсан тул 24 цагийн дараа надад төлбөр төлөх төлбөрийг төлсөн төлбөрийг төлсөн гэдэгт би итгэлтэй байсан. Багц {карт} Би гарын үсэг зурж, дотогшоо буцаж очиж картаа үлдээсэний дараа картын ажлыг баталгаажуулсан. Энэ нь эргэлзээтэй зүйл биш учраас карттай & картыг ашигласан. Энэ хакерууд нь АНУ-д суурилсан хакерууд санхүүгийн эрх чөлөөтэй хүмүүст туслах зорилготой юм !! Хэрэв та энэ аргаар баян болгохыг хүсвэл эдгээр имэйл хаягаар холбогдоно уу: rickatmcardoffer@gmail.com} 2019-01-26     197.210.52.208
mrs limz:Би төлбөр тооцоо, өрийг ангилахын тулд зээл хайж байсан. Дараа нь би та нарын эргэн тойронд байгаа АТМ машинаас мөнгө хөөж хоосон хоосон хоосон ATM ATM картны талаархи саналыг харсан. Тиймээс би эргэлзэж байсан боловч {rickatmcardoffer @ gmail хаягаар холбоо барьж үзээрэй. com} тэд карт хэрхэн ажилладаг тухай удирдамжийн дагуу хариу өгсөн. Картаа өдөрт $ 5,000 шуурхай авах боломжтой ба $ 50,000,000.00 $ кредит авч байсан тул 24 цагийн дараа надад төлбөр төлөх төлбөрийг төлсөн төлбөрийг төлсөн гэдэгт би итгэлтэй байсан. Багц {карт} Би гарын үсэг зурж, дотогшоо буцаж очиж картаа үлдээсэний дараа картын ажлыг баталгаажуулсан. Энэ нь эргэлзээтэй зүйл биш учраас карттай & картыг ашигласан. Энэ хакерууд нь АНУ-д суурилсан хакерууд санхүүгийн эрх чөлөөтэй хүмүүст туслах зорилготой юм !! Хэрэв та энэ аргаар баян болгохыг хүсвэл эдгээр имэйл хаягаар холбогдоно уу: rickatmcardoffer@gmail.com} 2019-01-26     197.210.52.203
Шинэ
Их уншсан
Олонлог академи нээгдлээБАНК ТАНД ТАТГАЛЗВАЛ ГЭНЭТИЙН МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?ЛУЙВАРЧИН М.АЛТАН-ОЧИРЫГ МЦХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОХЫГ САНААРХАВРашаан сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэл. Хувцсаа арчлах гайхалтай санаануудАяны багц хэдэн төгрөгт багтах вэЕВРО 2016 хөлбөмбөгийн АШТ-ий тоглолтын хуваарь УЛААНБААТАРЫН ЦАГААР"Юу ч хийхгүй байх нь" тэмцээн боллооСүлжмэл ороомог буюу охидын ҮСНИЙ ДОНЖТОЙ ЗАСАЛТНарнаас хамгаалах тосны талаар бидний мэдэхгүй зүйлсCNT: ЗААВАЛ АЯЛАХ ЁСТОЙ 20 ОРОН (1-Р ХЭСЭГ)Жингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгооройӨнөөдрийн зурхайЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнсӨнөөдөр болох үйл явдлуудЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэСонгуулийн зардалЗуны амралтаа ЗУГААТАЙ өнгөрүүлэх ГАЙХАЛТАЙ 15 САНАА“Говь” 2021 онд НООЛУУРАН ПАЛЬТОНЫ үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болно
Twitter
Статистик
Та манай 818,456 -р зочин
Нийт мэдээ: 1,012
Холбогдсон: 1