Олонлог академи нээгдлээ

2017-03-03  

Монголын хувийн ТОП 10 сургуулийн нэг болох “Олонлог төв” сургууль үүсэн байгуулагдсаны 15 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойн жилээ “Олонлог Академи” салбар сургуулийг байгуулж өнөөдөр /2017.03.03/ нээлээ. Энэхүү арга хэмжээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, “Олонлог” төв сургуулийн үүсгэн байгуулагч, анхны захирал Б.Баясгалан, захирал А.Сугар болон бусад удирдлага, хүндэт зочид, багш, эцэг эхчүүд, сурагчид оролцсон юм.

"Олонлог Академи" нь хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай, 1500 хүүхдийн багтаамжтай бөгөөд Математик-Англи хэл, Хими-Биологи, Физик-Мэдээллийн технологийн болон Түүх-Нийгмийн гүнзгийрүүлсэн сургалттай ангиудад цөм болон академик сургалтыг хослуулан ордгоороо давуу талтай. Мөн орчин үеийн сургалтын үйл ажиллaгааг явуулахад шаардлагатай лабораторийг бүрдүүлж чаджээ. Хүүхдийн бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх, хүүхэд бүр спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч 600 ам дөрвөлжин метр талбай бүхий спортын заалыг тохижуулсан байна. Анги дүүргэлт 24 хүүхдээс илүүгүй байдаг учир тус сургуулийн чадварлаг багш нар хүүхэд бүртэй ажиллах боломжийг олгодог нь сургуулийн сурагчид, төгсөгчдийн гаргасан амжилтаас харагддаг. Мөн ахлах ангид Олон улсын IB хөтөлбөрт дүйцэх сургалт явагддаг нь төгсөгчдийн Олон улсын их сургуулиудад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг.

“Олонлог төв” сургуулийн математикийн сургалт бусад сургуулиас онцлог, давуу талтайг өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтуудаас харж байна. Тухайлбал, тус сургуулийн багш, сурагчид нь олон улсын математикийн олимпиадаас мөнгөн медаль 2, хүрэл медаль 2, Улсын математикийн олимпиадаас 21 алтан медаль, 23 мөнгөн медаль, 40 хүрэл медалийг авчээ. Мөн “Олонлог төв” сургуулийг 2003 оноос 2016 онд нийт 14 удаагийн төгсөлтөөр 479 хүүхэд төгсөн бүрэн дунд боловсролын гэрчилгээ гардсан бөгөөд 100 хувийн амжилттайгаар дотоод, гадаадын их, дээд сургуулиудад элсэн суралцсан байна.



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина“Бор-Өндөр” УБҮ-ийг төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах нь ашигтай гэж Засгийн газар үзэж байнаУ.Хүрэлсүх: Сайжруулсан түлшийг экспортод гаргахыг ч үгүйсгэхгүй“Таван толгойн цахилгаан станц”-ыг төрийн өмчийн хөрөнгөөр барина“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгуулавУсны газар байгуулавУ.Хүрэлсүхийн айлчлалаар яригдсан асуудал ажил хэрэг боллооУ.Хүрэлсүх: Зургаан сарын хугацаанд ААН-ийн НДШ-ийг тэглэлээЗГ: ЖДҮХС-гаас зээл олгох журмыг шинэчлэвД.Сумъяабазар: Ирэх сарын 15-н гэхэд шатахуун 200 төгрөгөөр буурнаНоолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргана
Twitter
Статистик
Та манай 985,851 -р зочин
Нийт мэдээ: 1,044
Холбогдсон: 2