Олонлог академи нээгдлээ

2017-03-03   897

Монголын хувийн ТОП 10 сургуулийн нэг болох “Олонлог төв” сургууль үүсэн байгуулагдсаны 15 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойн жилээ “Олонлог Академи” салбар сургуулийг байгуулж өнөөдөр /2017.03.03/ нээлээ. Энэхүү арга хэмжээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, “Олонлог” төв сургуулийн үүсгэн байгуулагч, анхны захирал Б.Баясгалан, захирал А.Сугар болон бусад удирдлага, хүндэт зочид, багш, эцэг эхчүүд, сурагчид оролцсон юм.

"Олонлог Академи" нь хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай, 1500 хүүхдийн багтаамжтай бөгөөд Математик-Англи хэл, Хими-Биологи, Физик-Мэдээллийн технологийн болон Түүх-Нийгмийн гүнзгийрүүлсэн сургалттай ангиудад цөм болон академик сургалтыг хослуулан ордгоороо давуу талтай. Мөн орчин үеийн сургалтын үйл ажиллaгааг явуулахад шаардлагатай лабораторийг бүрдүүлж чаджээ. Хүүхдийн бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх, хүүхэд бүр спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч 600 ам дөрвөлжин метр талбай бүхий спортын заалыг тохижуулсан байна. Анги дүүргэлт 24 хүүхдээс илүүгүй байдаг учир тус сургуулийн чадварлаг багш нар хүүхэд бүртэй ажиллах боломжийг олгодог нь сургуулийн сурагчид, төгсөгчдийн гаргасан амжилтаас харагддаг. Мөн ахлах ангид Олон улсын IB хөтөлбөрт дүйцэх сургалт явагддаг нь төгсөгчдийн Олон улсын их сургуулиудад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг.

“Олонлог төв” сургуулийн математикийн сургалт бусад сургуулиас онцлог, давуу талтайг өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтуудаас харж байна. Тухайлбал, тус сургуулийн багш, сурагчид нь олон улсын математикийн олимпиадаас мөнгөн медаль 2, хүрэл медаль 2, Улсын математикийн олимпиадаас 21 алтан медаль, 23 мөнгөн медаль, 40 хүрэл медалийг авчээ. Мөн “Олонлог төв” сургуулийг 2003 оноос 2016 онд нийт 14 удаагийн төгсөлтөөр 479 хүүхэд төгсөн бүрэн дунд боловсролын гэрчилгээ гардсан бөгөөд 100 хувийн амжилттайгаар дотоод, гадаадын их, дээд сургуулиудад элсэн суралцсан байна.



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
Олонлог академи нээгдлээБАНК ТАНД ТАТГАЛЗВАЛ ГЭНЭТИЙН МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?ЛУЙВАРЧИН М.АЛТАН-ОЧИРЫГ МЦХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОХЫГ САНААРХАВРашаан сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэл. Хувцсаа арчлах гайхалтай санаануудАяны багц хэдэн төгрөгт багтах вэЕВРО 2016 хөлбөмбөгийн АШТ-ий тоглолтын хуваарь УЛААНБААТАРЫН ЦАГААР"Юу ч хийхгүй байх нь" тэмцээн боллооСүлжмэл ороомог буюу охидын ҮСНИЙ ДОНЖТОЙ ЗАСАЛТНарнаас хамгаалах тосны талаар бидний мэдэхгүй зүйлсCNT: ЗААВАЛ АЯЛАХ ЁСТОЙ 20 ОРОН (1-Р ХЭСЭГ)Жингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгооройӨнөөдрийн зурхайЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнсӨнөөдөр болох үйл явдлуудЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэСонгуулийн зардалЗуны амралтаа ЗУГААТАЙ өнгөрүүлэх ГАЙХАЛТАЙ 15 САНАА“Говь” 2021 онд НООЛУУРАН ПАЛЬТОНЫ үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болно
Twitter
Статистик
Та манай 883,948 -р зочин
Нийт мэдээ: 1,012
Холбогдсон: 1