Таван толгойн IPO-гоос татгалзаж болохгүй шалтгаанууд

2020-03-31  

Ерөнхий сайд саяхан Таван толгойн IPO-г энэ засгийн бүрэн эрхийн хугацаанд хийхгүй гээд мэдэгдчихлээ. Цар тахлаа яая гэж байгаа дэлхийд IPO байтугай ажлууд зогсолтын байдалд орсон болохоор гүйцэтгэх засаглалын тэргүүн ийм мэдэгдэл хийсэн байх. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгуулийн дараа тахлын  эдийн засгийн  хүндрэлийг давах ганц хөзөр гэгдэж буй IPO хийх бэлтгэл ажлыг бүрмөсөн зогсоохгүй нь тодорхой. “Эрдэнэс Таван толгой”-н охин компани “Эрдэнэс Таван толгой майнинг”  олон улсын хөрөнгийн зах зээлийн шалгуур босгыг давахын тулд багагүй мөнгө зарсан нүсэр ажлын ард бараг л гарсан дуулдаж байна. Нэгэнт зарцуулсан мөнгөө салхинд хийсгэхгүйгээр үр өгөөжийг нь гаргах бодол, зорилго Засгийн газарт байгаад эргэлзэх зүйл алга.

Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлээс босгох мөнгөөр Таван толгойд төмөр зам, баяжуулах болон коксын үйлдвэр барих цогц бүтээн байгуулалт өрнүүлж, нүүрснээс олох өгөөжөө огцом өсгөх зорилго тавиад байгаа юм. Ийм өгөөжтэй хэлцлийг “Эрдэнэс Таван толгой”-н нийт хувьцааны 30 хувьд л  хийхээр 2018 онд УИХ-аас чиглэл өгсөн ч Ерөнхий сайд Хүрэлсүхийн Засгийн Газар хаширлаж, охин компанийх нь 30 хувь дээр “туршихаар” төлөвлөж буй. Ер нь төрийн өмчит компани олон улсын хөрөнгийн зах зээл дээр олноороо гарах тусмаа л сайн. Наанадаж л мэдээлэл нь  ил тод болж даргын шахаас, улстөрчдийн халаасны хүмүүсээс салж, хөрөнгө оруулагчдын шахаасаар компанийн удирдлагууд зөвхөн ашгийн төлөө ажиллаж эхэлдэг. Энгийнээр хэлбэл компанийн ашиг улстөрчдийн халаасанд биш иргэдэд, компаниудад, эдийн засагт шууд утгаараа өгөөжөө өгөөд эхэлдэг юм. Чухам ийм л шалтгаанаар дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын төр, хувийн хэвшлийн том компаниуд олон улсын хөрөнгийн зах зээл рүү тэмүүлдэг.

Таван толгойн IPO-д дэлхийн хэмжээнд бэлдэж байна уу,  IPO-г амжилттай хийж чадах уу гэсэн асуулт олон хүнд бий байх. Ер нь ямар ч IPO-д өндөр оролцоотой ажилладаг хэсэг бол хөрөнгө оруулалтын банкууд. Хөрөнгө оруулалтын сангуудаас мөнгө босгох ажлыг гардаж хийдэг гэдэг утгаараа тэдний үүргийг онцгойлохоос аргагүй. Мэдээж дэлхийн акул хөрөнгө оруулалтын банкуудын хувьд санал тавих төдийд за зүй гэхгүй нь тодорхой. Ажиллах гэж буй төсөлдөө өндөр шалгуур тавьж, үнэлгээ өгч,  өчнөөн ажил өрнүүлсний эцэст “За энэ төсөлд хөрөнгө босгох ажлыг хариуцъя” гэж дуугардаг. Өмнөх хэлэлцээр бүтэлгүйтсэн гэх шалтгаанаар JP Morgan лавТаван толгойн IPO-гийн хэлцэлд орохоос татгалзсан гэж дуулдсан. Гэхдээ энэ удаагийн хэлцэлд ч Bank of America, Credit Suisse гэх мэт томчуудын нэр сонсогдож  байна. Өөрөөр хэлбэл Засгаас энэ удаагийн ажлыг зогсоовол дараа нь тэд JP Morgan шиг толгой сэгсрэх магадлал өндөр. Товчхондоо Таван толгойн хувьд олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох боломж хумигдана гэсэн үг. Том төслийг IPO-д бэлдэхэд дор хаяж хоёр, гурван жил шаарддаг тухай өмнө цухас дурдсан. Давтаад хэлэхэд  нэгэнт их мөнгө зарж амжуулсан ажлаа нураалгүйгээр ирэх намар хүргэчихвэл олон улсын зах зээлээс мөнгө босгоход ямар ч асуудал алга.

Эсрэгээрээ нураачихвал эргээд босгох гэж хоёр, гурван жил зарцуулна. Ахиад л  их мөнгө урсана. Сонгуулийн дараа буцаагаад эхлүүллээ гэхэд дараа жилийн сонгуулийн өмнө дахиад бүдрэх эрсдэл  бий. Төдийгөөс өдий хүртэл засаг солигдох бүрд нэг нь нөгөөгийнхөө ажлыг унагасаар Оюутолгойгоос өөр гялайх төсөлгүй өнөөг хүрсэн нь гашуун ч гэлээ бодитой үнэн. Гэтэл өнөөдөр дэлхий коронавирусийн өмнөх ба дараах ертөнц гээд өөрчлөгдчихлөө. Эргэж буцсан энэ хандлагаа Таван толгой дээр үргэлжлүүлбэл шинэ ертөнц бидэнд найртай хариу барихгүй. Төгрөгийн ханш навс унаж, ам.доллар 4000-5000 төгрөг рүү цойлох нь бодит эрсдэл болчихоод байна. Сард 500 мянган төгрөг авдаг Батаагийн цалин өнөөдөр 180 ам.доллартай тэнцэж байгаа бол ирэх намар 100-125 ам.доллар болж буурна гэсэн үг. Ингээд харахаар долларын ханшийн дарамтыг хамгийн түрүүнд мэдрэх хүмүүс бол жирийн иргэд.

Эцэст нь онцлоход Хонгконгийн бирж дээр гарах Таван толгойн хувьцааны 30 хувийг худалдаж авах хөрөнгө оруулагчдад өндөр шалгуур тавьж байгаа юм билээ. Таван толгойн хувьцааны 30 хувь руу орж ирэх хөрөнгө оруулагчдын хамгийн том гурвынх нь нийлбэр 12.5 хувиас хэтрэхгүй. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид ашиг, зардлыг нь хөндлөнгөөс хянаж оруулсан хувь хэмжээнийхээ хэрээр ногдол ашиг хүртээд явахаас өөр оролцоогүй гэсэн үг. Харин ч Таван толгойд гадны ганц хоёрхон компани эзэн суух нь гэсэн эрсдэл арилах сайн талтай. Ахиулаад  харвал  иргэдийн эзэмшдэг 1072 хувьцааны үр ашиг, үнэ цэнэ өсөх давуу тал ч энэ шийдлийн цаана бий.

За тэгээд сонгууль ч болоод өнгөрнө, тахал ч дэгдээд дуусна. Харин амьдрал өрнөдөгөөрөө өрнөж, эдийн засаг зүй жамаараа уруудаж өгсөөд үргэлжилнэ. Тахлын үед ухаалаг нүүдэл хийж чадвал эдийн засаг  тэлээд хөгжөөд явна. эсрэгээрээ алдаж гишгэвэл улсаараа хэцүүхэн аж төрөхн ь бас ултах аргагүй үнэн юм.

 

Ц.БААСАНСҮРЭН

 "өдрийн сонин"



Сэтгэгдэл

Төстэй мэдээ
Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээ
Нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлоо
Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байна
Байгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцов
У.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоно
Монгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулна
У.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байна
Дадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орно
Батноровыг жишиг сум болгож хөгжүүлнэ
Эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
“Бор-Өндөр” УБҮ-ийг төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах нь ашигтай гэж Засгийн газар үзэж байна
У.Хүрэлсүх: Сайжруулсан түлшийг экспортод гаргахыг ч үгүйсгэхгүй
“Таван толгойн цахилгаан станц”-ыг төрийн өмчийн хөрөнгөөр барина
“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгуулав
Усны газар байгуулав
Шинэ
Их уншсан
Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина“Бор-Өндөр” УБҮ-ийг төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах нь ашигтай гэж Засгийн газар үзэж байнаУ.Хүрэлсүх: Сайжруулсан түлшийг экспортод гаргахыг ч үгүйсгэхгүй“Таван толгойн цахилгаан станц”-ыг төрийн өмчийн хөрөнгөөр барина“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгуулавУсны газар байгуулавУ.Хүрэлсүхийн айлчлалаар яригдсан асуудал ажил хэрэг боллооУ.Хүрэлсүх: Зургаан сарын хугацаанд ААН-ийн НДШ-ийг тэглэлээЗГ: ЖДҮХС-гаас зээл олгох журмыг шинэчлэвД.Сумъяабазар: Ирэх сарын 15-н гэхэд шатахуун 200 төгрөгөөр буурнаНоолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргана
Twitter
Статистик
Та манай 964,974 -р зочин
Нийт мэдээ: 1,044
Холбогдсон: 1