Д.Сумъяабазар: Ирэх сарын 15-н гэхэд шатахуун 200 төгрөгөөр буурна

2020-03-19  

Засгийн газрын өнөөдөр /2020.03.19/-ны хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ямар арга хэмжээ авах талаар шийдвэр гаргажээ. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд  Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД  Д.СУМЪЯАБАЗАР:

-Шатах тослох материалын үнэ 50-100 төгрөгөөр бууж эхэлсэн. Цаашид дөрөвдүгээр сарын 15-н гэхэд шатахуун литр тутамдаа 200 төгрөгөөр бууна гэж хэлж болно.  Цар тахлаас шалтгаалж, Дэлхийн зах зээл дээр нефтийн үнийг 64-65 ам.доллараар тооцож байсан бол өнөөдрийн байдлаар 28-22 ам.доллар болсон. Түүхий тосны үнэ 22 ам.доллар, бүтээгдэхүүний үнэ 26 ам.долларт хүрлээ. Энэ нь шатахууны хамгийн доод үнэ гэж хэлж болно.  Үнийн өсөлт, бууралтын хувьд манай улсад сарын хоцрогдолтой орж ирдэг. Цаашид шатахуун агуулах саваа бүрэн ашиглах ёстой.  Зах зээлийн үнэ ханш доод түвшинд хүрсэн энэ үед төр, хувийн хэвшил бодлогоо нэгтгээд боломжтой хэмжээгээр нөөцлөх гэдэг чиглэл барьж байгаа.

Улсын хэмжээнд АИ-92 30 хоногийн нөөцтэй, дизель түлш 33 хоногийн нөөцтэй байна. Энгийн үеэс 10 хоногийн илүү нөөцтэй бий.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Нүүрсний экспортын эхлүүлэх бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ. Хэзээнээс эхлэх вэ?

-Нүүрсний экспортын хувьд Даваа гаригаас өмнө ЗТХЯ-ны дэд сайд ахлуулсан ажлын хэсгийг газар дээр нь очиж ариутгал халдваргүйжүүлэлт, аюулгүй байдлын стандарттай танилцах үүрэг өгсөн. Үүний дараа Б.Энх-Амгалан сайд бид хоёр очиж бэлэн байдалтай танилцана. Ер нь Засгийн газрын зүгээс бэлтгэл ажил, ариун цэвэр, аюулгүй байдлаа хангаж байж экспортод гаргах асуудлыг шийднэ гэдэг хариу өгсөн. Эдийн засаг чухал ч гэсэн Монгол хүний эрүүл мэнд маш чухал гэдэгт анхаарч байна. Нүүрсний экспортын зогсоосноор төлөвлөсөн хэмжээнээсээ хоцрогдолтой явж буй. Тиймээс бид аюулгүй байдлаа маш сайн хангаж, нүүрсний борлуулалтаа нэмэгдүүлж, алдагдлаа нөхөөд явна гэж үзэж байгаа.

-IPO гаргах асуудал гацсан, зогсч байна гэдэг мэдээллийг зарим хүмүүс хэлээд байгаа?

-Засгийн газрын тэргүүн үүрэг чиглэл өгсөн. Энэ Засгийн газар IPO хийх боломж бололцоо байхгүй, хойшлуулна гэдэг тодорхой саналыг хэлсэн. Монголд хөрөнгө оруулалт хэрэгтэй, дэлхийн жишгээр цаашид хөгжих ёстой.

НООЛУУРЫН ҮЙЛДВЭРҮҮДЭД 300 ТЭРБУМЫН ЗЭЭЛ ОЛГОЖ, НООЛУУРЫН ҮНИЙГ 100 МЯНГААС БУУРУУЛАХГҮЙ

Засгийн газрын хуралдаанаар  ноолууран түүхий эдийн бэлтгэл цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэж, тогтоол баталжээ. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ноолуурын салбар тодорхой цаг хугацаатай бизнес. Гуравдугаар сарын сүүлчээр түрүүчийн аймгууд ноолуураа бэлтгэнэ.Энэ жил оны эцэст 70,9 сая толгой мал тоолуулсан бөгөөд сүргийн бүтцээс нь харахад 10,2 мянган тонн ноолуур бэлтгэхээр байна. Улс оронд онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор ноолуурын салбарын эрсдэл бий болох магадлалтай эрсдэлтэй үе ирж байна. Тиймээс цогт арга хэмжээ авах тогтоол гаргалаа. Үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгч, малчдын хамтын хүчин чармайлтаар хэрэгжих арга хэмжээ юм. Өнгөрсөн жил гэхэд нийт бэлтгэсэн ноолуурын 25 орчим хувийг дотооддоо боловсруулж, дэлхийн зах зээлд гаргасан, 10 орчим хувийг самнаж экспортолсон, 65 хувь нь анхан шатны тордолт хийж экспортлогдсон байна. Энэ жил энэ байдлыг өөрчилж, төр, засаг ноолуурын салбарт дэмжлэг үзүүлэхээр үндэсний үйлдвэрүүдэд санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл олгоно. Хөгжлийн банкаар дамжуулж 300 тэрбум төгрөгийг олгоно. Нэмэгдэл 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэнэ. Ингэснээр ноолуурын 50 хувийг дотооддоо бүрэн бэлтгэж, эцсийн бүтээгдэхүүн болгох боломжтой. Ноолуур бэлтгэгч үйлдвэрүүдэд 3-5 хувийн зээл олгоно гэсэн тооцоо хийж байна. Ингэснээр дунд нь гарах хүүгийн зээлийг төр хариуцаж, 30 тэрбумын хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөсөн. Цаашид ноолуурын нөөцтэй байх, ноолуур бэлтгэх үйлдвэрүүдийн нэрийг зарлана.  Мөн үндэсний үйлдвэрлэгчид тодорхой хуваарийн дагуу төрөөс олгосон хөнгөлөлттэй зээлийг төрийн хяналт дор зохион байгуулна. Хуваарийг аймаг, сумдаар нь гаргаж үйлдвэрүүдтэй холбох ажлыг төр хийнэ. Өнгөрсөн жил ноолуурын үнэ ханшийн хэлбэлзэл санхүүгийн амаргүй нөхцөл байдалд оруулсан. Тиймээс энэ жил зээлийн хүүг нь 50-иас доошгүй хувиар бууруулах боломж бүрдүүлж байна. Нөгөө талдаа малчдадаа эргээд урамшуулал олгогдох боломжийг бүрдүүлнэ гэж бодож байгаа. Малчдаас бэлтгэх ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй байх зорилт тавьж байна.

ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАНА

Засгийн газар ээлжит бусаар 09.00 цагт хуралдана. Хуралдаанаар цаг үеийн зарим  асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Мөн өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж амжаагүй,  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай холбоотой “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, ноолууран түүхий эдийн бэлтгэл цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаарх асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Түүнээс гадна газрын тосны бүтээгдэхүүний хангамж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Онцгой нөхцөл байдлын үед уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг зохион байгуулах талаар хэлэлцэж байна.



Сэтгэгдэл

Төстэй мэдээ
Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээ
Нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлоо
Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байна
Байгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцов
У.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоно
Монгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулна
У.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байна
Дадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орно
Батноровыг жишиг сум болгож хөгжүүлнэ
Эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
“Бор-Өндөр” УБҮ-ийг төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах нь ашигтай гэж Засгийн газар үзэж байна
У.Хүрэлсүх: Сайжруулсан түлшийг экспортод гаргахыг ч үгүйсгэхгүй
“Таван толгойн цахилгаан станц”-ыг төрийн өмчийн хөрөнгөөр барина
“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгуулав
Усны газар байгуулав
Шинэ
Их уншсан
Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина“Бор-Өндөр” УБҮ-ийг төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах нь ашигтай гэж Засгийн газар үзэж байнаУ.Хүрэлсүх: Сайжруулсан түлшийг экспортод гаргахыг ч үгүйсгэхгүй“Таван толгойн цахилгаан станц”-ыг төрийн өмчийн хөрөнгөөр барина“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгуулавУсны газар байгуулавУ.Хүрэлсүхийн айлчлалаар яригдсан асуудал ажил хэрэг боллооУ.Хүрэлсүх: Зургаан сарын хугацаанд ААН-ийн НДШ-ийг тэглэлээЗГ: ЖДҮХС-гаас зээл олгох журмыг шинэчлэвД.Сумъяабазар: Ирэх сарын 15-н гэхэд шатахуун 200 төгрөгөөр буурнаНоолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргана
Twitter
Статистик
Та манай 987,654 -р зочин
Нийт мэдээ: 1,044
Холбогдсон: 1