У.Хүрэлсүх: Зургаан сарын хугацаанд ААН-ийн НДШ-ийг тэглэлээ

2020-03-27  

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсаны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдэгдэл хийлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ:

- Коронавирусийн халдвар тархаад багагүй хугацаа өнгөрлөө. Монгол Улсад  коронавирусийн халдварын 11  тохиолдол бүртгэгдсэн.  Ерөнхий сайдын  хувьд Монгол Улсын иргэний амь насыг нэн тэргүүнд хамгаалах, хоёрдугаарт, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг давж ажиллах хоёр чиглэлд анхаарч байна. Коронавирусийн халдвар хяналтад байна. Коронавирусийн асуудлаар Засгийн газар арван удаа, УОК нийт 14 удаа хуралдлаа. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс амгалан тайван байна. Төрийн удирдлагын байгууллагууд ард иргэдийн хамтын хүчээр коронавирусээс урьдчилан сэргийлж хамгаалж өнөөдрийг хүрлээ. Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан хөл хорионы шийдвэрийг иргэд дагаж мөрдөх ёстой. Коронавирус гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн ч хяналтад авч чадсан. Өвчлөлийг дэлгэрүүлэхгүй байхад анхаарч, тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүлсний үр дүнд нөхцөл байдал хүндрээгүй. Эрсдэлээ тооцож, хүн бүр сонор сэрэмжтэй байхыг хүсч байна. Бид цөөхөн хүн амтай. Ард иргэдийн ухамсар, дэмжлэг энэ өвчнийг дэлгэрүүлэхгүй байхад маш их тусалж байгаад баярлаж буйгаа илэрхийлье. Засгийн газар Эрүүл мэндийн яамнаас боломжтой бүх нөхцөл байдлаа дайчлан ажиллаж байна. Энэ өвчинтэй тэмцэн ажиллаж буй төрийн байгууллагуудыг дэмжих тал дээр анхаарлаа. Засгийн газрын улсын нөөц хөрөнгөнөөс эм, эмнэлгийн хэрэгсэлд 17 тэрбум төсөвлөсөн. Мөн нэн шаардлагатай тусламжид 20.3 тэрбумыг зарцууллаа. Дээр нь 159 тэрбумын санхүүжилтийг эрүүл мэндийн байгууллага холбогдох байгууллагуудад зарцуулна. Хөдөлмөр хамгааллын хувцас, эм, эмнэлгийн хэрэгсэлд зарцуулна. Засгийн газраас ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр нийт 200 тэрбумыг гаргаж байна. Эрүүл мэндээ хамгаалахаас гадна эдийн засгаа хамгаалахад тодорхой арга хэмжээ авахад анхаарч байгааг хэлэв. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

  1. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл НДШ-ийг ААН-үүдийг тэглэж байна.
  2. Дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1-н хүртэл цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.
  3. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуй нэгжүүдээс татвар авахгүй.
  4. Ажлын байрыг хадгалж буй хувийн аж ахуй нэгжүүдэд гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөг.
  5. Малчдад гурван хувийн хүүтэй гурван тэрбумын зээл олгоно.
  6. Бүх шатны боловсролын байгууллагыг түр зогсоосонтой холбоотойгоор гурван сарын хугацаанд хүүхдийн мөнгийг 10 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ.
  7. Дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны литр тутамд тодорхой хэмжээнд бууруулна.

Дээрх арга хэмжээнүүдэд нийт таван их наяд төгрөг зарцуулж байна. Арилжааны банкууд эх орноо гэсэн сэтгэлээр хандах ёстой. Зээлийг тэглэх асуудлаар арилжааны банкны удирдлагуудтай уулзсан. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч аж ахуй нэгж бизнес эрхлэгч албан хаагчдын нөхцөл байдал хүндэрч байна. Арилжааны банкууд Монголбанкнаас тусдаа байгууллага. Тиймээс арилжааны банкуудад хүсэлт тавьсан. Монголбанк бодлогын хүүгээ нэг хувиар бууруулсан.  Бодлогын хүүгээ ахиад ч бууруулах тал дээр анхаарч ажиллахыг Монголбанкнаас хүссэн. Арилжааны банкууд эх орноо гэсэн сэтгэлээр хандах ёстой . Хүүгээ бууруулах ёстой. Засгийн газраас олон удаа хүсэлт тавьж ажиллаж байгаа, хүсэлт биелүүлэхгүй бол Х арилжааны банкуудын эрүүл мэндэд таагүй арга хэмжээ авч магадгүй цаашид өөр арга хэмжээ авна. Ер нь бол банкны реформ хийх ёстой. Өнөөдрийн байдлаар УИХ-ын ээлжит сонгууль хойшлогдох асуудал байхгүй гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдээд Засгийн газар огцрохгүй гэсэн байр сууриа илэрхийллээ.

ЗАСГИЙН ГАЗАР ЭДИЙН ЗАСГИЙН ЖИЛИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВЖ ГАРАХ БЭЛТГЭЛТЭЙ БАЙНА

Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Дээрх арга хэмжээнүүдэд зориулж байгаа 5,1 их наяд төгрөгийн эх үүсвэр нь юу вэ?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 273 тэрбумын төгрөгөөр дутуу байна. Нийт таван их наядын хөрөнгө бол төрийн сангийн мөнгөн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх замаар бүрэн хэрэгжүүлнэ. Эдийн засгийн суурь үзүүлэлтийг сайжруулж 8.2 их наядыг буулгаж, өрийн дарамтуудыг буулгаж чадсан учраас одоо байгаа мөнгөн хөрөнгийг ямар нэгэн саадгүй бүрэн шийдэх боломжтой. Өнөөдөр 4.2 тэрбумын нөөц хөрөнгөтэй тул валютын ханшинд огцом хөдөлгөөн орохгүй. БНХАУ-ын эдийн засаг яаж хөгжих үү гэдгийг харж бодлогын арга хэмжээнүүдийг авдаг. Бодлогын арга хэмжээгээ гаргахдаа олон улсын туршлагаас харж шийдвэрээ гаргадаг. Эдийн засгийн бодлогод өмнөх шиг алдаа гаргах эрхгүй.

-Коронавирусийн нөхцөл байдал үндэсний үйлдвэрлэлийг дэмжих боломжийг бүрдүүлж байна. Энэ боломжийг ашиглаж импортын хараат байдлаас гарах боломжтой юу?

-Монгол Улс тусгаар тогтносон бол эрчим хүчээр эх орноо хангах ёстой. Нефт шатахуунаар эх орноо хангах ёстой. Хүнсээр хангах ёстой. Манай улс хүнс экспортлох бүрэн боломжтой гэж харж байна. Дотоодын мах гурилын хэрэгцээг 100 хувь хангасан. Импортлох шаардлагатай будаа, ургамлын тос, элсэн чихрийн нөөцийг гурван сарын өмнөөс хангах ажлыг ХХААХҮЯ-аас анхаарч ажиллаа. Цаашид бид хүнсний ногоог импортолмооргүй байна. Дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломж нь бидэнд байгаа учраас хүнсний ногоог эх орондоо бэлтгэнэ. Коронавирус бидэнд олон зүйлийг ойлгуулж байна. Вирусийн сургаар иргэдийг сэтгэлзүйн худалдан авалт хийхгүй байхыг анхааруулъя.

ДЭМБ болон ЭМЯ-аас цар тахлын үргэлжлэх хугацааг  18 сар гэж мэдэгдлээ. Одоогоор зургаан сарын хугацаан дахь арга хэмжээг авч байна. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл валютын нөөц хүндрэх үү?

-Засгийн газраас бүхий л нөөц бололцоогоо судалсны эцэст энэ шийдвэрээ гаргалаа. Бид бүтэн жилийн хугацааны хүндрэлийг давж гарах нөөц боломж байна. Дараагийн зургаан сарын хугацааны нөөц боловсруулсан. Шаардлагатай бол УИХ-д танилцуулна. Улсын эдийн засаг экспорт дээр тогтож байгааг та бүхэн мэднэ. Өмнөд хөршийн нөхцөл байдал, хил залгаа аймгуудын нөхцөл байдал хэвийн болж байна. Тиймээс нүүрсний экспортыг хэвийн үргэлжлүүлэхэд анхаарч байна. Хил залгаа улс руу нүүрс экспортлох бүрэн боломжтой. БНХАУ-ын талаас экспортын бараа бүтээгдэхүүнээ үргэлжлүүлэн авна гэдгээ мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд 200 орчим тэрбумын төсвийн орлого тасарсныг хэвийн байдалд оруулна.

-ЖДҮ-д нэр холбогдсон намын гишүүд нэр дэвших үү. Нэр дэвшигчдэд ямар шалгуур тавих вэ?

-Хүнд нөхцөл байдлын үед сонгуулийн компанит ажлын талаар яримааргүй байна. Сонгуулийн хар муухай технологи ашигладгаа болих хэрэгтэй. Бид 30 жил нэгийгээ мууллаа. Энэ жилийн улс төрийн сонгуулийг мөнгөгүй зохион байгуулахыг зорьж байна. Би намдаа хэзээ ч бусдаас хандив авахгүй. Нэр дэвшихгүй гэдгээ зарласан. Тодорхой тооны хүмүүст ч хариуцлага тооцсон. Би гурван шалгуур барьж нэр дэвшүүлнэ. Нэгдүгээрт, ёс суртахуун, хоёрдугаарт, мэдлэг боловсрол, гуравдугаарт, ажлын дадал чадварыг харна. Парламентад  ахмад дунд залуу үеийн төлөөлөл байх ёстой.

-Гадаад дахь монголчуудын нөхцөл байдал хүнд байна. Тусгай үүргийн онгоцоор иргэдээ хэзээ татах вэ?

-Хүндрэлтэй нөхцөл байдлыг өндөр сахилга баттай байж, төр засгийн үйл ажиллагааг дэмжиж байж давж гарна. Иргэдийн мэдлэг боловсрол өөрчлөгдсөнийг харж байгаа. Төр засгийн шийдвэрээ дагаж байна. Монголчууд хамтарч ажиллаж чаддаг эв нэгдэж байна. Бид коронавирусийн халдварыг эрсдэлгүй давж гарах ёстой. Коронавируст улс төр хийгээд хэрэггүй. Өвчин зовлон тохиосон үед хүнлэг байх ёстой. Гадаад дахь иргэддээ маш их  сэтгэл зовж байна. Бүх иргэдээ татаж чадахгүй. Бидэнд хязгаарлагдмал нөөц боломж байна. Асгасан шагай шиг тарсан 150 гаруй монгол иргэн дэлхийн өнцөг булан бүрт ар гэрээ тэжээж байна. Хүнд хүчир ажил хийж олсон хэдэн төгрөгөө эх орон луугаа явуулдаг. Би үхэхээр чи үх гэж хэлж болохгүй. Засгийн газраас нэн шаардлагатай иргэдээ татна. Үе шаттайгаар зохион байгуулна. Зарим улс хилээ хаасан учраас нислэг үйлдэж чадахгүй байна. Монгол хүн эх орноо зорих эрхтэй. Харийн нутагт гэр бүлээ тэжээж буй монгол иргэдээ улс төрчид доромжилж болохгүй. Тиймээс бололцоотой бүхий л нөөц боломжоо ашиглана. Харин элэг нэгт ахан дүүс маань аль болох бусадтай харьцахгүй өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахыг хүсч байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын иргэн амиа алдсан харамсалтай мэдээлэл ирээгүй.

НИЙГМИЙН ДААТГАЛ ШИМТГЭЛ ЧӨЛӨӨЛӨЛТӨД ХУВИАРАА ДААТГУУЛАГЧИД ХАМРАГДАХГҮЙ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Мөнгөний нийлүүлэлтийг Засгийн газраас нэмэгдүүлж байгаатай холбогдуулан үнийн өсөлтөд хэрхэн анхаарах вэ. Сүүлийн жилүүдэд инфляц алдагдалтай явж ирсэн. Валютын ханшид өөрчлөлт орох уу?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 273 тэрбумын төгрөгөөр дутуу байна. Нийт таван их наядын хөрөнгө бол төрийн сангийн мөнгөн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх замаар бүрэн хэрэгжүүлнэ. Эдийн засгийн суурь үзүүлэлтийг сайжруулж 8.2 их наядыг буулгаж, өрийн дарамтуудыг буулгаж чадсан учраас одоо байгаа мөнгөн хөрөнгийг ямар нэгэн саадгүй бүрэн шийдэх боломжтой. Өнөөдөр 4.2 тэрбумын нөөц хөрөнгөтэй тул валютын ханшинд огцом хөдөлгөөн орохгүй. БНХАУ-ын эдийн засаг яаж хөгжих үү гэдгийг харж бодлогын арга хэмжээнүүдийг авдаг. Бодлогын арга хэмжээгээ гаргахдаа олон улсын туршлагаас харж шийдвэрээ гаргадаг. Эдийн засгийн бодлогод өмнөх шиг алдаа гаргах эрхгүй. Сүүлийн жилүүдэд эдийн засаг тогтвортой өсөлттэй болж ирсэн тул хүндрэлийг туулах эдийн засгийн суурь байна.

-Манай улс ирэх жилүүдэд бондын өрүүдээ  төлнө. Ирэх жилүүдэд бондын өрөө төлж чадах уу?

-Бид бонд гаргахад судалж байна. Ойрын өдрүүдэд дэлхийн банкны ерөнхийлөгчтэй утсаар ярьж хурал хийнэ. Энэ үеэр хэд хэдэн асуудал яригдана. Өнөөдрийн байдлаар 720 сая долларын ам.долларыг баталгаажуулсан. Цаашид 580 сая долларын гэрээ хэлэлцээр хийнэ. Ирэх жил 2.9 тэрбумтай тэнцэхүйц хэмжээний бондууд төлж эхэлнэ. Тэгэхээр холбогдох гэрээ хэлэлцээрүүдийг 2019 оны сүүлчээр хийсэн гэрээ үргэлжилж байгаа. Нийт 2.9 тэрбум ам.долларын өрийг Засгийн газар төлж чадна.

-Зээлийг тэглэснээр арилжааны банкуудыг хамгаалах асуудал яригдаж байна?

– Арилжааны банкуудыг хамгаалах асуудалд цаг алдалгүй реформ хийх ёстой. Алдаа дутагдалтай зүйлийг хамгаалж чадахгүй. Эдийн засгаа тэтгэсэн зөв үйлдэлтэй байгууллагуудыг дэмжих учиртай.

-Ажлын байраа хадгалж үлдсэн хувийн аж ахуй нэгжүүдэд сар бүр 200 мянган төгрөг олгоно гэдгийг мэдэгдлээ. Энэ мөнгийг хэрхэн олгох вэ?

-Аж ахуй нэгжүүд нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байгаа учраас мэдээлэлд үндэслэн энэ мөнгийг олгоно.

-Засгийн газар Монгол банктай харилцах уялдаа холбоо хэр байна вэ?

– Засгийн газар Монгол банктай  хуулийн хүрээнд ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах ёстой.  Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хороо Монгол банкны ерөнхийлөгч нар суудаг. Эерэг болон сөрөг үр дүнгүүдийг ярилцдаг. Тэгэхээр ажил хэргийн харилцаа үргэлжилж байна.

-Хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлж буй иргэд нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд хамрагдах уу. Нийгмийн даатгалын сан хоосорч буй талаар өмнө нь мэдээлж байсан шүү дээ?

-Нийгмийн даатгалын сан тэг зарлаагүй. Нийт 1.4 тэрбумын үлдэгдэлтэй байгаа Ерөнхийдөө 38 мянган ажил олгогч 426 мянган даатгуулагчийн шимтгэлийг тэглэх асуудалд 800 тэрбумын нийгмийн даатгалын шимтгэл тэглэгдэнэ. Энэ нь ажилтны орлогыг бодитой хамгаалах арга хэмжээ юм. Мөн аж ахуй нэгжүүд ажилтнаа халахгүй байх үүргийг хүлээж байна. Нийгмийн даатгалын шимтгэл  чөлөөлөлтөд аж ахуй нэгж, даатгуулагчид хамрагдсан. Харин хувиараа нийгмийн даатгал төлөгчдийг хамруулаагүй.



Сэтгэгдэл

Төстэй мэдээ
Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээ
Нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлоо
Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байна
Байгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцов
У.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоно
Монгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулна
У.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байна
Дадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орно
Батноровыг жишиг сум болгож хөгжүүлнэ
Эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
“Бор-Өндөр” УБҮ-ийг төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах нь ашигтай гэж Засгийн газар үзэж байна
У.Хүрэлсүх: Сайжруулсан түлшийг экспортод гаргахыг ч үгүйсгэхгүй
“Таван толгойн цахилгаан станц”-ыг төрийн өмчийн хөрөнгөөр барина
“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгуулав
Усны газар байгуулав
Шинэ
Их уншсан
Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина“Бор-Өндөр” УБҮ-ийг төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах нь ашигтай гэж Засгийн газар үзэж байнаУ.Хүрэлсүх: Сайжруулсан түлшийг экспортод гаргахыг ч үгүйсгэхгүй“Таван толгойн цахилгаан станц”-ыг төрийн өмчийн хөрөнгөөр барина“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгуулавУсны газар байгуулавУ.Хүрэлсүхийн айлчлалаар яригдсан асуудал ажил хэрэг боллооУ.Хүрэлсүх: Зургаан сарын хугацаанд ААН-ийн НДШ-ийг тэглэлээЗГ: ЖДҮХС-гаас зээл олгох журмыг шинэчлэвД.Сумъяабазар: Ирэх сарын 15-н гэхэд шатахуун 200 төгрөгөөр буурнаНоолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргана
Twitter
Статистик
Та манай 987,701 -р зочин
Нийт мэдээ: 1,044
Холбогдсон: 1