У.Хүрэлсүх: Сайжруулсан түлшийг экспортод гаргахыг ч үгүйсгэхгүй

2020-04-09  

Сайжруулсан шахмал түлшний хоёрдахь үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт,  Налайх дүүргийн төвөөс зүүн урагш барихаар төлөвлөж, бүтээн байгуулалтыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх биечлэн эхлүүлж, Тавантолгой түлш ХХК-ийн ажилтан албан хаагчдад амжилт хүслээ.

Тэрбээр, Тавантолгой түлш компанийн удирдлагууд албан хаагчид болон бусад албан тушаалтнууд, ажил гүйцэтгэгчид болоод түлшийг хэрэглэж, Улаанбаатар хотоо утаагүй болгохын төлөө чин сэтгэлээсээ зүтгэсэн ард иргэддээ маш их талархаж байна. Иргэдийн санаачлага, эерэг хандлага, дэмжлэг маш чухал байлаа. Анх түүхий нүүрсийг халж, утаагүй түлш үйлдвэрлэх шийдвэр гаргаж байхад хүнд бөгөөд эргэлзээ төрүүлэхээр байсан нь үнэн. Хүний амь ч эрсэдсэн. Алдаа дутагдал ч байлаа. Гэхдээ бид хүндрэл бэрхшээлийг туулж зориг гарган зүтгэж ажилласныхаа дараа үр дүнг үзээд утааг бууруулж, олон мянган хүнийхээ амь нас эрүүл мэндийг хамгаалаад зогсч байгаадаа баяртай байна. Улаанбаатарын утааг энэ жил 50 хувь бууруулсан. Ирэх жил дахин багасгая. Түлшний нийлүүлэлтээ нэмэгдүүлье гээд үйлдвэрээ нэмж барьж байна.

Хоёрдахь үйлдвэр барих газраа Налайх дүүрэгт сонгосон нь учиртай. Налайх дүүрэг Улсын маань гал голомт газар. Уурхайчдын хот. Анхнаасаа хүн ардаа нүүрс түлшээр хангаж ирсэн удам дамжсан уурхайчдын өлгий газар. Тэгэхээр энэ бэлэн боловсон хүчин үйлдвэрт ирж ажиллах байх гэж бодож байна.

Зүүнбаян Тавантолгойн төмөр зам ашиглалтад орохоор Тавантолгойгоос сайжруулсан шахмал түлшнийхээ түүхий эд болох медлингээ төмөр замаар зөөвөрлөнө. Ингэснээр үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж, түлшний хомсдолгүй, хэрэглээгээ 100 хувь хангаж чаддаг болно. Цаашид экспортод гаргахыг ч үгүйсгэхгүй гэлээ.

Улаанбаатар хот орчим, зүүн бүсийн төв суурин газрууд, тэрдундаа Налайх дүүргийн иргэдийг сайжуулсан шахмал түлшээр хангах тус үйлдвэрийг энэ оны 11 дүгээр  сарын нэгэн гэхэд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Үйлдвэрийг барьснаар шинээр 1500-1700 хүн шууд ажлын байраар хангагдаж, хоногт 3000 тонн түлш үйлдвэрлэж, дүүргийн хэмжээний хэрэгцээг хангахын зэрэгцээ, Улаанбаатар хотын хэрэглэгчдэд нийлүүлэх боломж бүрдэх юм.

Налайх дүүргийн агаарын бохирдол 50-70 хүртэл хувь, Улаанбаатар хотынх 70-80 хүртэл хувиар буурах боломжтой болно гэж Таван толгой түлш компанийн мэргэжилтнүүд хэлж байна.

600 мянган тонн/жил хүчин чадалтай тус үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг Тавантолгой түлш ХХК-ийн захиалгаар Эрчим хүчний Эдийн засгийн хүрээлэн ТӨҮГ хийж гүйцэтгэсэн байна.  Цахилгаан хангамжийн эх үүсвэр 110кВт-ын Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК хийсэн байна. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт анхны сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг байгуулж нийслэлийн гэр хорооллын иргэдийг түлшээр хангаж ажилласан туршлагадаа үндэслэн зүүн бүсийн хоёрдахь үйлдвэрийг байгуулахад бүхий л талаар сайжруулалт хийсэн гэв. Эрдэмтдийн зөвлөх баг түлшний чанарыг сайжруулах, хорт хийн ялгарлыг бууруулах, олон улсын стандартад хүргэх талаар нарийн судлагаа, шинжилгээнүүдийг хийсэн бөгөөд, үйлвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.

Үйлдвэрийн үндсэн байгууламжийг газар доор байхаар төлөвлөсөн байна. Ингэснээр байгаль орчинд ээлтэй, агаарт дэгдэх тоосжилт зэрэг сөрөг асуудлуудыг үүсгэхгүй хэмээн тооцоолсон гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 



Сэтгэгдэл

Төстэй мэдээ
Үйл ажиллагааг нь хязгаарлагдахгүй байгууллагууд
Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр NOMUDA бренд шалгарлаа
Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээ
Нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлоо
Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байна
Байгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцов
У.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоно
Монгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулна
У.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байна
Дадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орно
Батноровыг жишиг сум болгож хөгжүүлнэ
Эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
“Бор-Өндөр” УБҮ-ийг төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах нь ашигтай гэж Засгийн газар үзэж байна
“Таван толгойн цахилгаан станц”-ыг төрийн өмчийн хөрөнгөөр барина
“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгуулав
Шинэ
Их уншсан
"Монголын кино урлагт өндөр босго тогтоов" хэмээн нэрт шүүмжлэгч дүгнэжээ“ЭТГЭЭД” УСК-г заавал үзэх 5 шалтгаанЖүжигчин Г.Эрхэмбаярын ЭТГЭЭД зан нь олны дургүйг хүргэв “Том тоглоом” УСК кино театрын дэлгэцнээ гарч эхэллээҮйл ажиллагааг нь хязгаарлагдахгүй байгууллагуудЖүжигчин О.Самданпүрэв :“Зориг”УСК миний хувьд маш том сорилт байсанИмпортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр NOMUDA бренд шалгарлааЖүжигчин , СТА Б.Навчаа: “Үр хүүхдээ хамгаалах “зэрлэг зөн” эх хүнд цаанаасаа л байдаг.”МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг“Эхиймаа” УСК -н дууг Дуучин Амгаа дуулжээ Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
Twitter
Статистик
Та манай 1,328,008 -р зочин
Нийт мэдээ: 1,054
Холбогдсон: 2