У.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байна

2020-04-24  

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ковид19 цар тахлын аюул дэлхий дахиныг түгшээж, Монгол Улс бэлэн байдлын зэрэгт шилжсэн даруйд Цэргийн төв эмэнлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ХӨСҮТ-д тус тус ажилласан. Гэнэтийн нөхцөл үүсч,  бүх нийтийг хамарсан цар тахал дэгдэхэд хэрхэн ажиллах талаар бэлтгэл хангаж урьдчилсан байдлаар 1000 хүнээр тооцон салбарын хэмжээнд бэлэн байдлаа хангах үүргийг өгч байв. Өчигдөр /04.23/ Улсын Хоёрдугаар төв эмнэлэг болон Мөнхийн тун, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийн бэлэн байдлыг биечлэн шалгав. 

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг тусгаарлалт, халдварын үед авч хэрэгжүүлэх эрчимт эмчилгээ, вирусын халдварын оношилгоо хийх чадавхи, эрэмблэн ялгалт хийх бэлэн байдлыг хангаж, орчин үеийн чанар стандартын шаардлага хангасан яаралтай үед дайчилгаанд ашиглах 280 орыг байнгын бэлэн байдалд бэлтгэсэн байна. Улмаар шаардлагатай нөхцөл байдал үүссэн тохиолдолд эмнэлгийн 500 гаруй орыг бүрэн ашиглахаар тооцжээ.

Мөн “Үндэсний оношилгоо эмчилгээний төв” –ийг ашиглалтад оруулж ард иргэдэд үйлчлэхэд бэлэн болжээ. Ингэснээр манай улс анх удаа изотопын үйлдвэртэй болсон бөгөөд олон төрлийн өвчнийг эрт үед нь эд, эсийн түвшинд оношилж, эмчлэх хамгийн сүүлийн үеийн техник, технологиор тоноглогдсон лабораторитой болсон байна. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсний дагуу тус лабораторид Ковид 19 –ын оношилгоог ч хийж болох аж. Нийт 180 гаруй төрлийн шинжилгээг маш богино хугацаанд өндөр нарийвчилалтай хийх юм байна.

Олон Улсын стандарт хангасан тус лабораторид ажиллах боловсон хүчний бэлтгэл хангагдсан талаархи мэдээллийг сонсоод Монгол Улсын Ерөнхий сайд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ. Мөн Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн бэлэн байдлын үеийн бэлтгэлийг сайтар хангасан байна гэв.

Улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгчдийн нэг “Мөнхийн тун” үйлдвэрийн хувьд үйл ажиллагаа хэвийн, уртасгасан цагаар ажиллаж байгаа гэв. Өдөрт 10 гаруй мянган хамгаалалтын хувцас, 160 гаруй мянган амны хаалт үйлдвэрлэж байна. Түүхий эдийн нийлүүлэлт тасраагүй, 2-3 сарын бүтээгдэхүүний нөөцтэй болжээ.

Улс даяараа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, амьдарч байгаа энэ үед Монгол Улсын иргэд төрийнхөө шийдвэрийг хүндэтгэж, өөрийгөө болон гэр бүл үр хүүхэд, бусдыг хамгаалж амны хаалтаа сайтар хэрэглэж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаа нь алхам тутамд мэдрэгдэж байна гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Мөнхийн тун үйлдвэрийнхэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан уртасгасан цагаар ажиллаж, эмнэлгийн ажилчид, ард иргэдээ хэрэгцээт зүйлсээр нь хангаж ажиллаж байгаад талархаж байна гэсэн юм.

Түүнчлэн Эрүүл мэндийн салбарынхан түүврийн аргаар цар тахлын дэгдэлтийн тандалтыг өдөр бүр хийж, Ковид 19-ийн шинжилгээг хийж, шинжилгээгээр Ковид 19 илрэхгүй байгаа нь Монгол Улс тус цар тахлыг дотооддоо алдаагүй болохыг илтгэж байна. Энэ нь Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлсэн цаг үеийн хорио цээрийн дэглэмүүд болон бусад арга хэмжээнүүдийн үр дүн гэдгийг Ерөнхий сайд онцлов. Иймд Ковид 19-ын тархалт дэлхийн улсууд тэр дундаа хөрш орнуудад хумигдаж, намжих хүртэл бүх ниййтиййг хамарсан гэнэтийн хориглох, хязгаарлах шийдвэрүүдийг хэрэгжүүлсээр байх болно гэдгийг эмнэлэг болон үйлдвэрийн ажилчид, нийт ард иргэддээ хандан хэлж байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Сэтгэгдэл

Төстэй мэдээ
Үйл ажиллагааг нь хязгаарлагдахгүй байгууллагууд
Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр NOMUDA бренд шалгарлаа
Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээ
Нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлоо
Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байна
Байгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцов
У.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоно
Монгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулна
Дадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орно
Батноровыг жишиг сум болгож хөгжүүлнэ
Эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
“Бор-Өндөр” УБҮ-ийг төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах нь ашигтай гэж Засгийн газар үзэж байна
У.Хүрэлсүх: Сайжруулсан түлшийг экспортод гаргахыг ч үгүйсгэхгүй
“Таван толгойн цахилгаан станц”-ыг төрийн өмчийн хөрөнгөөр барина
“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгуулав
Шинэ
Их уншсан
"Монголын кино урлагт өндөр босго тогтоов" хэмээн нэрт шүүмжлэгч дүгнэжээ“ЭТГЭЭД” УСК-г заавал үзэх 5 шалтгаанЖүжигчин Г.Эрхэмбаярын ЭТГЭЭД зан нь олны дургүйг хүргэв “Том тоглоом” УСК кино театрын дэлгэцнээ гарч эхэллээҮйл ажиллагааг нь хязгаарлагдахгүй байгууллагуудЖүжигчин О.Самданпүрэв :“Зориг”УСК миний хувьд маш том сорилт байсанИмпортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр NOMUDA бренд шалгарлааЖүжигчин , СТА Б.Навчаа: “Үр хүүхдээ хамгаалах “зэрлэг зөн” эх хүнд цаанаасаа л байдаг.”МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг“Эхиймаа” УСК -н дууг Дуучин Амгаа дуулжээ Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
Twitter
Статистик
Та манай 1,294,350 -р зочин
Нийт мэдээ: 1,054
Холбогдсон: 1