Монгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулна

2020-04-28  

Монгол Улсын хэмжээнд 140 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 40 хүртэл хувь нь ямар нэг байдлаар эд, эрхтэн дутуу аж. Эдгээр иргэдэд шаардлагатай хиймэл эрхтэнүүд, туслах хэрэгслүүд/протез, ортопед/-ийг  төрийн болон хувийн хэвшлийн хоёр үйлдвэр хийж өгдөг. Энэ нь төрийн өмчийн “Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв”, хувийн хэвшлийн “Эрхэм чанар” үйлдвэрийн газрууд юм. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр эдгээр протез, ортопедийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг тус, тус үзэж, ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, холбогдох шийдвэрүүдийг гаргахаар болов.

Хэдийгээр Улсын хэмжээнд хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан ч халдвар хамгааллын дэглэм стандартыг мөрдүүлэн эдгээр үйлдвэр үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжүүлж байна. Тус бүр 13-18 ажилтантай байна.

Эрхэм чанар үйлдвэр нь байгуулагдаад 10 гаруй жил болж буй, орчин үеийн техник, тоног төөхөөрөмжөөр тоноглогдсон, хамгийн сүүлийн үеийн протезуудыг үйлдвэрлэдэг бөгөөд, ХНХЯ-аар дамжуулан хуулийн хүрээнд төрөөс бүхий л дэмжлэг, үйлчилгээг авдаг, мөн Олон Улсын байгууллагуудтай хамтын ажиллагаатай байж,  үйл ажилаагагаа өргөжүүлсээр иржээ. Гэхдээ цаашид үйл ажиллагаагаа явуулахад бэрхшээл тулгарсан байна. Хөгжлийн банкнаас 1,5 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд төлөлт тасалдсанаас үүдэн шүүхийн шийдвэрээр үйлдвэрийн барилгыг хурааж дуудлага худалдаанд оруулах болжээ. Иймд цаашид үйл ажиллагааг нь үргэлжүүлэх боломж нөхцлөөр дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас үйлдвэрийн удирдлага хүссэн.

Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв төрийн өмчит протез, ортопедийн үйлдвэрийн хувьд үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.  Техник, тоног, төхөөрөмжийн шинэчлэл хийх шаардлагатай. 1960-аад онд суурилуулсан зарим төхөөрөмжөөр үйлдвэрлэлийг үргэлжүүлж байгаа гэв. ХНХЯ-аас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд техникийн шинэчлэлтүүд үе шаттай хийгдэх бөгөөд 2020 онд 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Улсын хэмжээнд жилдээ дээрхи хоёр үйлдвэрээр 1500-1700 орчим хүн хиймэл хөл, гар зэрэг тусгай хэрэгцээндээ зориулж протез хийлгэдэг байна. Сүүлийн жилүүдэд түүхий эдийн үнэ өсч байгаатай холбогдуулан протезийн жишиг үнийг шинэчлэн тогтоох шаардлага үүссэнийг үйлдвэрийн удирдлагууд онцолсон. Тодруулбал, эдгээр үйлдвэрүүд 2012 онд  хуулиар тогтоосон зах зээлийн жишиг үнийг одоо ч  мөрдөж байгаа нь үйлдвэрийг алдагдалд, үйлчлүүлэгчийг үнийн зөрүүний дарамтад оруулахад хүрээд байгаа аж. Иймээс жишиг үнийг зайлшгүй шинэчлэн тогтоож байж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 100 хувь халамжийн мөнгөөрөө протезоо худалдан авах боломж бүрдэнэ. Үйлдвэр ч алдагдалгүй ажиллана гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үйлдвэрүүдийн үйл ажиллагааг биечлэн үзсэнийхээ дараа хэлэхдээ,

Монгол Улсын Засгийн газар болоод Ерөнхий сайдын хувьд 4 төрлийн иргэнд илүү их анхаарал халамж хэрэгтэй гэж үздэг,

1.  Хүүхэд

2.  Ахмад, өндөр настан

3.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэн

4.  Өрх толгойлсон эх, эцэг.

Тиймээс протезийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг биечлэн үзэж, ажилчидтай нь уулзаад явж байна. Тулгамдсан асуудлыг нь сонсож, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байна. Хоёр том асуудлыг эхний ээлжинд шийдэх шаардлагатай гэж ойлголоо.  Үйлдвэрт мөрддөг жишиг үнэ, үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжүүдийг тус тус шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон байна гээд ХНХ-ын сайд С.Чинзоригт эдгээр асуудлыг шйидвэрлэх талаар төсөл боловсруулж  Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг газар дээр нь үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Сэтгэгдэл

Төстэй мэдээ
Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээ
Нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлоо
Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байна
Байгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцов
У.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоно
У.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байна
Дадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орно
Батноровыг жишиг сум болгож хөгжүүлнэ
Эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
“Бор-Өндөр” УБҮ-ийг төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах нь ашигтай гэж Засгийн газар үзэж байна
У.Хүрэлсүх: Сайжруулсан түлшийг экспортод гаргахыг ч үгүйсгэхгүй
“Таван толгойн цахилгаан станц”-ыг төрийн өмчийн хөрөнгөөр барина
“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгуулав
Усны газар байгуулав
У.Хүрэлсүхийн айлчлалаар яригдсан асуудал ажил хэрэг боллоо
Шинэ
Их уншсан
Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина“Бор-Өндөр” УБҮ-ийг төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах нь ашигтай гэж Засгийн газар үзэж байнаУ.Хүрэлсүх: Сайжруулсан түлшийг экспортод гаргахыг ч үгүйсгэхгүй“Таван толгойн цахилгаан станц”-ыг төрийн өмчийн хөрөнгөөр барина“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгуулавУсны газар байгуулавУ.Хүрэлсүхийн айлчлалаар яригдсан асуудал ажил хэрэг боллооУ.Хүрэлсүх: Зургаан сарын хугацаанд ААН-ийн НДШ-ийг тэглэлээЗГ: ЖДҮХС-гаас зээл олгох журмыг шинэчлэвД.Сумъяабазар: Ирэх сарын 15-н гэхэд шатахуун 200 төгрөгөөр буурнаНоолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргана
Twitter
Статистик
Та манай 976,187 -р зочин
Нийт мэдээ: 1,044
Холбогдсон: 1