Хамгийн үнэнч фенүүдтэй хамтлагуудын нэг болох Нисванис хамтлагийн дуучин Амгаа хэсэг хугацаанд шинэ уран бүтээл хүргээгүй байсан бол саяхан нэгэн УСК-н дууг дуулсан нь хэд хоногийн өмнөөс fm радионууд, сошиалаар цацагдаж, хандалт ч өндөр байна.
“Би асууя” нэртэй дууны үг, аяыг “Алтан ураг” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбат зохиожээ. Тэрээр “Эхиймаа” УСК-н хөгжмийн зохиолчоор ажилласан байна.
Дашрамд дурдахад, эмэгтэйчүүдийн дотоод ертөнц, гуниг, харуусал, мөн бусдын төлөө гэсэн нинжин сэтгэлийн тухай өгүүлэх “ЭХИЙМАА” УСК ирэх 9р сард кинотеатруудад нээлтээ хийх юм байна.
"Би асууя" дууг сонсох: