Жүжигчин О.Самданпүрэв :“Зориг”УСК миний хувьд маш том сорилт байсан

2020-11-26  

Нэр бүхэн эзэндээ утга учрыг бэлгэдсэн ерөөлтэй байдаг. Самданпүрэв гэж нэрнийхээ тухай ярихгүй юу, энэ нэрийг чамд хэн хайрласан юм бэ?

Эмээгийн минь аав буюу өндөр өвөг маань өгсөн юм гэнэ лээ. Би тэр өвөөгөө таягтай өвөө гэж дууддаг байсан юм. Манай ээжийн ээжийн аав нь гэсэн үг л дээ. Төвд судраас харж байгаад энэ нэрийг надад өгч байсан гэдэг. Өвөөгийнхөө хайрласан энэ нэрийг өндөрт өргөж явах юмсан гэж хичээдэг дээ.

Хүүхэд байхын л ийм цэвэрхэн, цэгц шулуун хүү байсан уу, дэггүйтэж явсан үе бий юу?

Арван жилдээ бол их даруухан хүү байсан. Бага ангидаа их онц сурдаг, зургийн уралдаанд оролцож байнга шахуу л түрүүлдэг, хичээнгүй хүүхэд байсан даа. Тэгээд ахлах ангиасаа сагс тоглож эхлээд, их хөдөлгөөнтэй, юм юманд л сонирхолтой болж ирсэн санагддаг. Гэхдээ урлаг тал руугаа бүр ч илүү сонирхолтой байдаг байлаа.

Чамайг уг нь тэс өөр мэргэжил эзэмшиж байсан гэж дуулсан, чухам яагаад жүжигчний замнал руу “халтирч” орох болов?

Би ер нь багаасаа зураг зурах дуртай, зургийн авьяастай хүүхэд байсан. Бага ангидаа   23-р сургуулийн “Шилдэг зургийн аварга сурагч” хүртэл болж байлаа. Тэгээд төгсөх жилдээ ТИС-ийн Архитектурын ангид шалгалт өгч тэнцээд орж байсан юм. Тэнд сурч байхдаа ямар нэг урлагийн үйл ажиллагаа болох л юм бол шууд яваад оччихдог хүүхэд байсан. Заримдаа бүр хичээлээ таслаад ч явж байсан удаа бий. Тэгээд ТИС-д сурч байх хугацаанд маань “Х ТҮЦ” продакшнд бүжиглэх боломж олдсон юм. Тэгээд “Х ТҮЦ”-д бүжиглэснээс хойш, дотор байсан хүсэл мөрөөдөл маань бүр их ассан. Яг тэр үед зурагтаар л хардаг байсан мундаг жүжигчдийг тайзны хажуу талаас харна гэдэг бол миний мөрөөдлийн нэг хэсэг байсан.Тэгээд л нөгөө цээжинд бадамлаж байсан жоохон цог маань бүр их ассандаа.

Тэгэхээр урлагийн хүн болох нууцхан хүсэл байсан гэсэн үг үү?

Тийм л гэсэн үг. Тэр үеп тохиосон энэ явдал нууцхан мөрөөдлийг минь улам их хурцалсан.

Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ, мэдээж архитектор, жүжигчин хоёр бол тэс өөр замнал шүү дээ?

Мэдээж жүжигчин гэдэг мэргэжлийг сонгох шийдвэрийг бол нилээн бодож байж гаргасан л даа. Гэхдээ тухайн үед бол “Х ТҮЦ”-д ажиллаад эхэлчихсэн, бас нэг хоёр кино, хэд хэдэн рекламанд тоглочихсон байсан болохоор гэрийнхэн маань эхэлж сонсонгуутаа л намайг эцсийн шийдвэрээ гаргажээ гэж ойлгосон  байх л даа. Тэгээд “заза, чи өөрөө хүсч байвал тэг дээ” гээд зөвшөөрч байсан. Өөрөөр хэлбэл бүгд л намайг дэмжиж урам өгсөн дөө.

Оюутны шуугиант амьдралаа эргээд нэг дурсахгүй юу? Тэнд сурч байхдаа шантрах, хэрэггүй ч энэ мэргэжил рүү урвалаа гэж бодож байсан уу. Эсвэл бүр эсэргээрээ байв уу?

Миний хувьд бол СУИС-ийн жүжигчний ангид суралцсан цаг хугацаа асар хурдан өнгөрсөн. Бүр яг харвасан сум шиг л өнгөрсөн. Би тэнд сурч байхдаа бүх цаг мөчийг алдахгүй үр бүтээлтэй, цаг минут бүхнийг өөртөө ашигтайгаар өнгөрүүлэхийг хүсэж, тэмүүлж, шатаж сурсан л гэж боддог. Тэгээд би өөрөө шууд ангийн дарга болоод ангийнхаа бүх зүйлийг зохицуулаад, тэмцээн уралдаан болгонд ангиа манлайлж оролцохыг их хичээдэг байсан. Маш их идэвхитэй, тэмүүлэлтэй он жилүүд өнгөрчээ.

No description available.

Олонд хүрсэн хамгийн анхны дүр юу байв? Сандрал, догдлол дүүрэн байсан байх даа?

Хүмүүс их мэддэг болсон дүр гэвэл “37-р Точка” киноны Содномын дүрээр хүмүүс их мэддэг болсон байсан. Тэгээд “өө, чи чинь нөгөө Содном байна шүү дээ” гээд л эхлээд их эерэгээр хүлээж авч байсан. Сүүлдээ миний дүр чинь хөгшин нас нь эсрэг дүр болж хувирдаг, тэр үед бас л ялгаагүй “өө, чи чинь ийм байсан юмуу?” гэх үгнүүд ирдэг болсон доо /инээв/.

Дүр бүтээхдээ баримталдаг зарчим бий юу? Өөртэйгөө ажиллах, өөрийгөө хөгжүүлэх тал дээрээ хэр анхаардаг вэ?

Дүр бүтээх гэхээсээ илүү өөрт оногдсон тухайн дүрээ л чанартай гаргахыг  их хичээдэг. Шинээр юм бүтээнэ гэж байхгүй шүү дээ. Тийм учраас тэр дүрд тоглохыг, тэр дүрийг сайн тоглож гаргахыг л хичээдэг. Тэгээд мэдээж хэрэг найруулагчид надад тэр дүрийг     тохирно оо гээд өгсөн тохиолдолд тэр дүрийг яг тийм хүн байсан юм шиг, хэрвээ жинхнээсээ байсан бол гэж их бодож ажиллахыг хичээдэг дээ.

Самданг хүмүүс бодохдоо нилээн хямсгар, их зантай ч болов уу гэж дүгнэх гээд байдаг. Харин чиний хувьд өөрийгөө юу гэж дүгнэдэг вэ?

Тийм тал заримдаа байдаг юм шиг байна лээ. Гэхдээ би бол өөрийгөө их нээлттэй, нийтэч гэж боддог. Ер нь ямар ч зүйлд их эерэгээр ханддаг, юм болгонд нээлттэй байхыг л хичээдэг.

Энэ л намайг илэрхийлж чадсан дүр дээ, гэж бодсон дүр оногдож байв уу?

Илэрхийлж чадсан дүр гэхээсээ илүү хамгийн сүүлд тоглосон “Зориг” УСК-ны дүр маань надаас өөр ямар дүр гарч болох уу? гэдгийг сорьсон шалгуур байсан гэж би боддог. Хүмүүс киног маань үзээд намайг өөр талаас минь харж, бас ийм байж болох юм байна гээд харах болов уу гэж их найддаг.

No description available.

Тэгэхээр өнгөрсөн зун нээлтээ хийсэн “Зориг” МУСК-нд гол дүрийг нь бүтээсэн байсан. Юуны түрүүнд энэ дүр чамд хэр тохирсон дүр гэж чи өөрөө боддог вэ? Санал ирэхэд хэрхэн хүлээж авсан бол?

Анх Н.Ялалт ах надруу залгаад, “киноны проб авч байгаа юмаа, дүрийн шалгаруулалтанд ирээд ороочээ гэж санал тавьж байсан. Тэгээд би шууд гүйж очоод зохиолын хэсгээ аваад проб өгч байлаа. Гурван долоо хоногийн хугацаанд 4 удаа очиж өөр өөр хүмүүстэй дахин дахин проб өгсөн юм. Тэгээд бараг сарын дараа “чамайг энэ дүр дээр авахаар боллоо” гэдэг хариу сонсоод маш их баярлаж байсан. Яагаад гэхээр, миний хувьд анхны маань бүрэн хэмжээний уран сайхны киноны бүтэн авч явах гол дүр нь байсан учраас.

Киноны үйл явдал мэдээж гол дүрээр дамжиж л үзэгчдэд тод томруунаар хүрдэг. Чиний дүрийн тухайд хэлэх гэсэн хамгийн том санаа нь юу юм бэ?

Миний дүр бол тэр тухайн нийгэм цаг үеийн өөрчлөлтөн дунд ард түмэн хэрхэн зовж, хэлмэгдэж, ямархуу зүйлтэй нүүр тулж, алдаж, эндэж, тэрнийхээ араас бидний ээж, аав нийгмийн ямар өөрчлөлтийн шалгуураар орж, тухайн цаг үеийг хэрхэн туулсан бэ гэдэг түүхийн илэрхийлэл гэж би хувьдаа бодож байгаа. Тийм ч учраас тэр талаас нь ойлгуулахын тулд дүр дээрээ хичээн ажилласан.

Дүрээ үнэн амьдруулахын тулд хамгийн түрүүнд юун дээр анхаарч байв?

Миний хувьд Бүрнээ гэдэг дүрийг авснаас хойш, Бүрнээ гэдэг бие хүнийг бүх л талаас нь  бүтээхийг зорьж хичээсэн. Ийм зан характертай, ийм үйлдэл байнга хийдэг, амьдрал нь тийм байсан учраас ийм зүйл хийсэн, гэх мэт дүрийн амьдарлыг бүтээж, түүгээрээ амьдрахыг их хичээсэн. Бүрнээ гэдэг залуу байсан бол ямар хариу үйлдэл үзүүлэх байсан бол гэж үргэлж бодож, төсөөлдөг байлаа.

Зураг авалтын үеэр хүндхэн туссан, найруулагчаас хамгийн их шүүмж сонссон тоглолт байв уу?

Зөндөө байсан л даа, гэхдээ хамгийн хэцүү санагдаж байсан нэг сцений тоглолт байдаг юм. Тэр нь Н.Ялалт ах, Б.Хулан эгч бид 3-ын гэрийн хэсэг байсан юм. Тэнд үүр цайтал зураг аваад, зургийн багийнхан маань ядраад, би тоглолтоо гаргаж чадахгүй зэмлүүлээд. Ядаж байхад яг нэг гайгүй явангуут, Дарханд чинь галт тэрэг их явдаг болохоор цаана нь галт тэрэгний чимээ орчихно. Тэгээд дахиад авангуут би явж чадахгүй загнуулаад, зургийн багаа удаагаад, давхар бас санаа зовоод. Ер нь нэг киноны ард зүгээр нэг найруулагч, жүжигчид, хэдхэн хүн байдаггүй. Маш олон хүний зүрх сэтгэл, хүч хөдөлмөр  шингэсэн ажил байдаг учраас тэр бүх хүмүүсийг давхар ядраагаад, нойрыг нь хугаслаад байгаа даа санаа зовоод маш хэцүү байсан л даа. Тэгээд нэг юм үүр цайж байхад л зургаа авч дуусаж байсан. 

Энэ кинонд тайз дэлгэцийн олон сайн уран бүтээлчид тоглосон байсан. Хамтран ажилласан уран бүтээлчдийнхээ тухай ярихгүй юу?

Энэ кино маань бас миний ажиллаж байсан хамгийн анхны, хамгийн том кино болсон. Ерөнхий Зураглаач нь Б.Баатар ах мөн түүний зураглаачийн багийн маш чадварлаг, шуурхай, мундаг залуучууд байсан. Б.Баатар ах маань өмнө нь “Хийморь”, “Үргээлэг” зэрэг маш олон киноны зураглаачаар ажиллаж байсан. Тийм мундаг хүнтэй хамт ажилласан болохоор надад биеэ барих юм их байсан. Мөн ерөнхий найруулагч Б.Гарамханд ах, Кастинг найруулагч, жүжигчнээр Н.Ялалт ах,  Б.Хулан эгч, мөн Эрдэнэтийн театрын дарга н.Баярмагнай ах гээд маш олон гайхалтай уран бүтээлчидтэй ажиллах болсон нь надад том завшаан байсан. Тэгээд үнэхээр их дурсамжтай, маш том бүтээлийн ард гарч чадсандаа би их баяртай байдаг.

Төгсгөлд нь асуухад, залуу уран бүтээлчийн хувьд зорьж, тэмүүлж байгаа зүйлийнхээ тухай хуваалцахгүй юу?

Ямар ч байсан хүссэн мэргэжлээ эзэмшээд  өнгөрсөн хавар мэргэжлийн жүжигчин гэсэн  албан ёсны ромбо, дипломоо авлаа. Тэгээд одоогоор бол УДЭТ-д шалгалт өгч тэнцээд студи ангийн залуу жүжигчин болоод явж байна. УДЭТ гэдэг бол жүжигчин хүний хувьд өөрийгөө сорих, суралцах маш том боломж гэж би хувьдаа боддог. Тийм учраас би театрт өөрийгөө илүү боловсруулж, мэргэжлийнхээ хувьд илүү сайжирхыг хүсч байгаа. Ирээдүйд Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан мундаг жүжигчин болохыг л хүсч мөрөөддөг дөө.

Баярлалаа, амжилт хүсье.



Сэтгэгдэл

б.төмөрчөдөр:Үнхээр мундаг залуу үеийн төлөөлөл нь болсон хичээнгүй чадварлаг жүжигчин гэж боддог. Уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсэе мөн олон дүр бүтээж зөндөө их амжилтууд гарган Ирээдүйд монголынхоо нэрийг дэлхийд гаргасан мундаг жүжигчин болно гэдэгт найдаж байгаа.За гэр бүлд тань сайн сайхан бүхний дээдийг хүсэе. 2020-11-26     122.201.22.159
ESUIGEN:Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 до****) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2021-07-13     41.231.5.35
Төстэй мэдээ
МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг
Д.Одонгоо: Ихэнх хүмүүс үсэнд амьгүй мэт хайхрамжгүй ханддаг
Х. Хандсүрэн: Охидуудыгаа бусдаас онцгой гэдгийг ойлгуулах нь их чухал
С.Батсүх: Еврей боловсролын нууц энгийн зүйлд оршдог
Сугалааны дугаар нь таарсан боловч системд бүртгэгдээгүй олон баримт байна
Д.Бямбадорж: Том болоод гал сөнөөгч л болно доо
ГССҮТ-ийн эмч нар Баянхонгорт очиж, нэгэн хүүгийн амийг аварлаа
Хүүхдээ дагуулсан аав
Зогсохыг мэддэггүй инээмсэглэсэн “бульдозер”
Д.Батбаяр: Эхнэрийнхээ санаачилсан ажилд тусална
Ш.Сүрэнжав: Малчны хүү сансарын мөнгөн дөрөөнд дөрөөлөн ийнхүү сансарт нислээ хэмээн шууд дамжуулж байлаа
Монгол цэргийн дүрэмт хувцас түүхийн явцад ингэж өөрчлөгджээ
Доктор Про: Стрессээс шалтгаалж архаг суулгалт өвчин үүсдэг
Судлаач С.Дамбий: Шинийн 1-нд туулай цагт босвол тэр жилдээ сүлд хийморьтой явна
“Докамед” эмнэлгийн захирал, эмч О.Доржханд: Монголчууд мах идээд архи уугаад байдаг нь тун аюултай.
Шинэ
Их уншсан
"Монголын кино урлагт өндөр босго тогтоов" хэмээн нэрт шүүмжлэгч дүгнэжээ“ЭТГЭЭД” УСК-г заавал үзэх 5 шалтгаанЖүжигчин Г.Эрхэмбаярын ЭТГЭЭД зан нь олны дургүйг хүргэв “Том тоглоом” УСК кино театрын дэлгэцнээ гарч эхэллээҮйл ажиллагааг нь хязгаарлагдахгүй байгууллагуудЖүжигчин О.Самданпүрэв :“Зориг”УСК миний хувьд маш том сорилт байсанИмпортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр NOMUDA бренд шалгарлааЖүжигчин , СТА Б.Навчаа: “Үр хүүхдээ хамгаалах “зэрлэг зөн” эх хүнд цаанаасаа л байдаг.”МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг“Эхиймаа” УСК -н дууг Дуучин Амгаа дуулжээ Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
Twitter
Статистик
Та манай 1,328,047 -р зочин
Нийт мэдээ: 1,054
Холбогдсон: 2