“Элэг нэгтэн” кино Олон улсын кино наадмаас шагнал хүртжээ

2015-11-24  

“ДОЗ ПЛАС" энтертайнмэнтын /хуучнаар "ДОЗ"/ уран бүтээлчид сүүлийн үеийн кинонуудынхаа зургийг гадны улс оронд аваад зогсохгүй Азийн уран бүтээлчидтэй хамтран уран бүтээлээ туурвиж байгаа билээ. “Дүүлэн нис", "Хөх толбот хүмүүс", "Кино шиг амьдрал" болон “Элэг нэгтэн” зэрэг кинонууд шинэ өнгө төрхийг бий болгож, олны таашаалыг багагүй хүртсээр байгаа.

Хамгийн сүүлд тэдний бүтээсэн "Элэг нэгтэн" бүтээл нь дэлгэцэнд гарсан даруйдаа мөн кино сонирхогчдоос өндөр үнэлгээ авсан юм. Тэгвэл тус кино багийнхан Энэтхэг улсын Дели хотод болсон “Нойда” олон улсын кино наадамд оролцож шагнал хүртжээ. Энэ бол тэдний олон улсын кино наадмаас авч байгаа хоёр дахь шагнал юм. “Нойда” кино наадамд нийт 21 орны бүтээл оролцсоноос ийнхүү Ш.Доржсүрэнгийн найруулсан "Элэг нэгтэн" уран сайхны кино цом шагналын эзэн болсон байна.

Энэхүү баярт мэдээг “ДОЗ ПЛАС” энтертайнментын жүжигчин А.Мөнгөнзул өөрийн цахим хуудаснаа нийтэлж олонд дуулгалаа. Тэрбээр “Энэтхэг Дэли хотын Нойда Олон улсын кино наадамд 21 улс орны кино оролцож бидний хийсэн “Элэг нэгтэн” кино шагнал авлаа. “Элэг нэгтэн” киноны олон улсын хоёр дахь шагнал боллоо. Энэ бол жинхэнэ бидний хөдөлмөрийн амт. Энэхүү киноны төлөө хөлсөө урсгаж, сэтгэлээ өгсөнд хүн бүхэнд “ДОЗ ПЛАС” энтертайнментын өмнөөс баярлаж байна. Удахгүй цомоо аваад очлоо шүү, манайхан. Монголын кино урлагийн зам үргэлж гэрэлтэх болтугай. Сайхан сайхан” гэсэн байна.

Энэ удаагийн “Элэг нэгтэн” бүтээлд нь 2013 оны Канны Олон Улсын кино наадмын хүндэт зочин жүжигчин, 2014 онд Шанхайн Олон Улсын кино наадмаас “The Last Executioner” киногоороо “Шилдэг эрэгтэй дүр”-ийн эзэн болсон Азийн нэр хүндтэй жүжигчин Vithaya Pansringarm тоглосонг та бүхэн санаж байгаа биз ээ.

Өмнө нь “Хөх толбот хүмүүс” бүрэн хэмжээний уран сайхны кино нь Францын нийслэл Парис хотын “ESCAPE LANDOWSKI CINEMA D’ART ET D’ESSAI” театрт нээлтээ хийсэн бөгөөд эх орондоо ирэхдээ Төрийн ордонд нээлтээ хийж байсан.



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина“Бор-Өндөр” УБҮ-ийг төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах нь ашигтай гэж Засгийн газар үзэж байнаУ.Хүрэлсүх: Сайжруулсан түлшийг экспортод гаргахыг ч үгүйсгэхгүй“Таван толгойн цахилгаан станц”-ыг төрийн өмчийн хөрөнгөөр барина“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгуулавУсны газар байгуулавУ.Хүрэлсүхийн айлчлалаар яригдсан асуудал ажил хэрэг боллооУ.Хүрэлсүх: Зургаан сарын хугацаанд ААН-ийн НДШ-ийг тэглэлээЗГ: ЖДҮХС-гаас зээл олгох журмыг шинэчлэвД.Сумъяабазар: Ирэх сарын 15-н гэхэд шатахуун 200 төгрөгөөр буурнаНоолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргана
Twitter
Статистик
Та манай 964,968 -р зочин
Нийт мэдээ: 1,044
Холбогдсон: 1