1. Нэмэлт хэрэгслүүд
2016 онд бүсгүйчүүд маань хувцасан дээрээ илүү олон нэмэлт хэрэгслүүд ашиглахнээ. Малгай, хүзүүний алчуур, бүс, гоёл чимэглэл зэрэг нь таныг илүү дэгжин илүү хээнцэр харагдуулах болно.
2. Өнгө
Энэ жил өмнөх жилийг бодвол хурц, тод биш харин даруухан, цайвар өнгөнүүд зонхилно. Бүсгүй та арьсны өнгөндөө тохируулан зөв сонголт хийснээр энхрий ялдам дүр төрхийг илэрхийлж чадна.
3. Гоёл чимэглэл
Жижигхэн, даруухан гоёл зүүдэг үе ард хоцорлоо. Том, тод өнгийн, сонин содон загвартай зүүлтнүүдээ та юун дээр ч зүүж болно.
4. Материал
2016 онд загварын чиг хандлага цулгуй материалаас татгалзаж төрөл бүрийн хээ, зурагтай болон торон материалтай хувцаснууд моодонд орох юм байна. Энэ нь бүсгүй таныг содон харагдахад тань тусална.
5. Цүнх
Том цүнхээ жижиг загварлаг мөрөндөө үүрдэг цүнхээр сольцгооё!
Эх сурвалж: http://www.accessoriesmagazine.com/