Анагаах ухааны магистр, хүүхдийн эмч Д.Сарантуяа: Хүүхэд хоолонд дургүй болж байгаа нь ихэвчлэн эцэг эхийн алдаа

2016-01-14  

Бага насны хүүхдийн эрүүл зөв хооллолт болон хоолны дуршил буурах гэдэг эцэг эхчүүдийн хамгийн сэтгэл түгшим асуудлуудын нэгт яах аргагүй ордог. Тэгвэл энэ бүх асуудлуудын гол буруутан нь бид өөрсдөө байдаг гэнэ. Тиймээс мэргэжлийн эмчийн хэрэгтэй, сонирхолтой мэдээлэл зөвлөгөөг “Зочны ярилцлага” буландаа онцолж байна. Манай энэ удаагийн зочноор"Анхланбэби" Хүүхдийн Эмнэлэгийн эмч, Анагаах ухааны магистр Дондовын Сарантуяа уригдлаа. 

1. Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Бидэнд хэрэгтэй зөвлөгөө өгөхөөр цаг зав гарган ярилцаж байгаад нь баярлалаа. Сүүлийн жилүүдэд хүүхдийн эрүүл зөв хооллолт алдагдаж байгаагийн хамгийн том шалтгааны талаар яриагаа эхлэе.

Хоолны буруу дадал өгөх нь хамгийн том шалтгаан.Хүүхэд хоёр нас хүртэл хөхөөрөө хооллож, 4-6 сартайгаасаа эхлэн нэмэлт хоолонд ордог. Энэ үеэс л хүүхдэд хоолны буруу дадал эзэмшүүлснээр хүүхдийн хоолны дуршил өдөр ирэх тусам буурдаг. Буруу дадал гэдэг маань хөхөө буруу амлуулахаас эхэлдэг. Анх хүүхэд хөхөө буруу амласнаар хөхөндөө дургүй болох, цаашлаад тураалд орох аюултай. Ингээд нэмэлт хоолонд орсны дараа мөн л хоолыг буруу сонгох, амттанд хэт дурлуулах зэрэг нь шалтгаан болж өгдөг. Нэгэнт хоолны дуршил нь буурсан хүүхдийг албадан хооллохын тулд цаг наргүй хооллох нь дараагийн том шалтгаан. Ингэснээр хүүхэд хэзээ, хэрхэн өлсөх нь тодорхойгүй болдог. Буруу дадалд сургах бас нэг шалтгаан бол хүүхдэд нийтэд зориулагдсан хоолноос өгөх явдал юм. Хүүхэд 2 нас хүртлээ өөртөө зориулагдаж хийсэн хоолоор хооллох ёстой. Зутан бантан гэх мэт. Гэтэл ээжүүд маань өөрсдийн бүхэл хоолноосоо өгөхийн тулд амандаа зажилах, бүлээсгэж өгдөг. Энэ нь хоолны буруу дэглэм үүсгэхээс гадна ээжийн амны хөндийд байгаа хоолой, шүдний өвчин болон хеликобактер, амны хөндийн бактерийг хүүхдэд шууд дамжуулдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд өөрөө өвдөөгүй байхад, эцэг эхчүүд хүчээр өвтгөдөг гэсэн үг.

2. Хоолонд дургүйлхэх болсон хүүхдийн сэтгэл зүйд эцэг эхчүүд хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?

Цагаар хооллож сургах хэрэгтэй. Манайхан хүүхэд унтаж, хоол хийх завгүй байна гэх энгийн шалтгааны улмаас хүүхдийн хоолны цагийг замбараагүй болгодог. Хүүхэд яг 12 цагт хооллох ёстой, 12:30 гэхэд дууссан байх ёстой. 12:30 гэхэд хүүхэд хоолоо идээгүй бол араас нь хөөж идүүлэх гэж явах биш шууд хураах нь чухал. Учир нь хоолоо ид гэж хөөцөлдсөөр дараагийн хооллох цаг болно. Ингээд л өдөржин замбараагүй хооллохын үүсэл бий болж байгаа юм. Цагаар хооллоод сурахаар хүүхэд битгий хэл том хүний хүртэл бие организмд өөрчлөлт орж, ходоод гэдэс яг тэр цагтаа хоолоо нэхэж эхэлдэг. Мөн хүүхдийг хооллох явцдаа урамшуулах хэрэгтэй. Гэхдээ идвэл амттан өгнө гэх мэт барьцаат аргаар биш. Хүүхэд хооллох нь эрүүл мэнд, өсөлт хөгжилд маш чухал үүрэгтэй гэдгийг хүүхэддээ ойлгуулах нь чухал. Үүнийг аав ээж нь мэддэг бол хүүхэд үүнийг даган дуурайж, зөв дадал хэвшил сурч, том болж сүпермэн болохын төлөө хооллох ёстой.

3. Эмийн сангуудаар жоргүй олгогддог “хоолны дуршил” сайжруулах витаминууд нь хүүхдийн биед хэрхэн нөлөө үзүүлдэг вэ?

Витамин бол хүүхдэд 30 хувийн л нөлөөлнө. Үлдсэн 70 хувь нь ээж, аавын хөдөлмөр зүтгэл байдаг. Хүүхдээ хооллож байгаа арга барил, хүүхдэдээ бэлдэж өгч байгаа хоол зэргээс шалтгаална. Бага зэргийн нөлөө үзүүлж, үр дүн гарснаар ээж аавууд витаминдаа найдаад өөрсдийн хөдөлмөрийг ор тас хаядаг. Тэгэхээр нэгэнт хоолны дуршил буурсан хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөхдөө хавсран хэрэглэж илүү үр дүнд хүрэх хэрэгтэй. Тэрнээс байнга хэрэглэх нь илүү үр дүн авчирахгүй.  

4. Эцэг эхчүүдийн гаргадаг хамгийн том алдаа дутагдал. Дэлгүүрт ороод амттан авддагүй хүүхэд байхгүй шүү дээ.

Ээж аавуудын гаргадаг нийтлэг алдаа бол өөрсдийгөө эцэг эх болоход бэлдэх явдал. Бид аливаа мэргэжилийг эхлээд сургууль курст нь сурчаад дараа нь ажилладаг шүү дээ. Үүнтэй адилхан. Хүүхэдтэй болно гэдэг бол маш том шинжлэх ухаан. Тэгэхээр хүүхдээ ирээдүйд эрүүл саруул, элдэв муу зуршилгүй бие хүн болгон өсгөхийн тулд бид өөрсдөө суралцах ёстой. Юу ч мэдэлгүй биологийн онцлогоороо тээж төрүүлэн, хүүхэд дээрээ туршилт хийн өсгөдөг нь хамгийн том алдаа. Бага ч гэсэн мэдлэгтэй байх нь чухал. Хүүхэддээ чанартай өлгий даавууны сонголт хийж чаддаг хэрнээ буруу өлгийдөөд тэвэрч яваа ээж аавууд зөндөө. Зөвхөн халуун хүйтнийг нь зөв тааруулж чадайгүйгээс хүүхдийг олон дахин өвтгөх, соска-ыг нь амандаа хөхөх, газар унагаад цамцандаа арчаад хүүхдийнхээ амруу хийх зэрэг нь маш аюултай үйлдэлийг хийж байгаагаа өөрсдөө мэддэггүй. Хүүхдийнхээ энгэрээс соска-ыг нь зүүгээд л явбал газар ч унахгүй, амандаа зуух ч шаардлагагүй, хүүхдээ олон өвчнөөс хамгаалж чадна шүү дээ. 

5. Хоолонд дургүй болох шалтгаанд хүүхдийн нас хүйс нөлөөлдөгүү?

Тийм юм байхгүй. Энэ бол цэвэр эцэг эхийн алдаа. Өвчний улмаас дургүйлхэж болох ч тэр бол тэрхэн үеийн цаг хугацааны л асуудал. Эцэг эхчүүд хийж байгаа хоол болон өөрсдийн асаргаа сувилгаан дээр анхаарах нь чухал. Ямар ч хүн амтгүй хоол идэхгүй. Тэгэхээр хоолоо хэрхэн амттай сайхан хийх вэ гэдэг тал дээр анхаарах нь чухал. Зүгээр нэг хоол сонирхогчийн хийгээд интернэтэд тавьсан хоолыг дуурайлган хийж, сайхан ххол хийчлээ гэж андуурах хэрэггүй. Хэдийгээр орц найрлага адил боловч нэг хоол биш шүү дээ. Хүүхдийнхээ яг хүссэн амттай хоолыг хийж өгч байна уу, хүссэн хэмжээнд нь хооллож чадаж байна уу зэргээ өөрөө хянаад явах юм бол ямар ч гадны шалтгаан нөлөөлөхгүй. Витаминаар бөмбөгдөж илүү зардал гаргах албагүй.   

6. Сүүлийн жилүүдэд хүүхдийн хамгийн дуртай хоолны цэсэд “түргэн хоол” зонхилох болсон. Энэ нь хүүхдийн хоолны дуршил буурах сэтгэл зүйд ихээр нөлөөлж байна. Түргэн хоол нь хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөө үзүүлдэг талаар зөвлөөч?

Дэлхий нийтээрээ түргэн хоолноос татгалзах нь чухал. Түргэн хоол хэт амтлаг хоолны төрөлд орно. Амтлаг зүйлд хүүхэд дуртай байдаг. Хүүхдийн эрүүл мэндэд хамгийн сөрөг нөлөө үзүүлж, аливаа өвчний суурь болох магадлал түргэн хоолонд хамгийн ихээр агуулагддаг. Тосны агууламж маш өндөр. Шарсан төмс, тахиа, загасны сэндвич, сүмс гээд л бүгд өөх тосны агуулмжыг огцом нэмэх бүтээгдэхүүнүүд түргэн хоолонд багтдаг. Мөн пиццаны орцонд хоорондоо үл тохирох бүтээгдэхүүнүүд их байдаг. Энэ мэт эрүүл мэндэд олон сөрөг муу нөлөө үзүүлэхээс гадна сэтгэл зүйд нь муугаар нөлөөлөх тохиолдол их. Амттай, дуртай учраас хүүхэд зөвхөн түргэн хоол идэх, нэг дор замбараагүй их идэж, сэтгэл цадахгүй байх зэрэг донтох үзэгдэл илэрдэг. Тиймээс аль болох түргэн хоолны төрлүүдээс татгалзах нь чухал. Сард нэг удаа байж болно шүү дээ.  

7. Танай эмнэлгийн сургалтууд миний анхаарлыг их татлаа. Сургалтынхаа талаар танилцуулаач.

Хүүхдийн хоол хүнс гэдэг бол бас нэгэн шинжлэх ухаан. Хүүхдийг эрүүл зөв хүнсээр хооллохгүй бол цаашлаад ходоод гэдэсний өвчтэй болох магадлал хамгийн их. Манай сургалт бол нэг ба 3 хүртлэх насны хүүхдүүдийн хоолны талаар хоёр ангилалтайгаар хичээллэдэг. Сургалт эхлэхдээ бид ширээн дээрээ хоосон эхэлдэг бол сургалтын явцад эмчилгээний хоолны тогоочтой хамтран хийсэн хоолоо өөрсдөө идэж, амсаж үзэн ярилцсаар сургалт дуусахад бид ширээ дүүрэн хоол хийсэн байдаг.

8. Ээж аавуудад маань сонирхолтой зөвлөгөө өгсөн таньд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Баярлалаа. 



Сэтгэгдэл

Puujee:Hoolnii joroosoo oruulj uguuch 2016-07-02     103.229.122.88
Puujee:Hoolnii joroosoo oruulj uguuch 2016-07-02     103.229.122.88
Төстэй мэдээ
Жүжигчин О.Самданпүрэв :“Зориг”УСК миний хувьд маш том сорилт байсан
МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг
Д.Одонгоо: Ихэнх хүмүүс үсэнд амьгүй мэт хайхрамжгүй ханддаг
Х. Хандсүрэн: Охидуудыгаа бусдаас онцгой гэдгийг ойлгуулах нь их чухал
С.Батсүх: Еврей боловсролын нууц энгийн зүйлд оршдог
Сугалааны дугаар нь таарсан боловч системд бүртгэгдээгүй олон баримт байна
Д.Бямбадорж: Том болоод гал сөнөөгч л болно доо
ГССҮТ-ийн эмч нар Баянхонгорт очиж, нэгэн хүүгийн амийг аварлаа
Хүүхдээ дагуулсан аав
Зогсохыг мэддэггүй инээмсэглэсэн “бульдозер”
Д.Батбаяр: Эхнэрийнхээ санаачилсан ажилд тусална
Ш.Сүрэнжав: Малчны хүү сансарын мөнгөн дөрөөнд дөрөөлөн ийнхүү сансарт нислээ хэмээн шууд дамжуулж байлаа
Монгол цэргийн дүрэмт хувцас түүхийн явцад ингэж өөрчлөгджээ
Доктор Про: Стрессээс шалтгаалж архаг суулгалт өвчин үүсдэг
Судлаач С.Дамбий: Шинийн 1-нд туулай цагт босвол тэр жилдээ сүлд хийморьтой явна
Шинэ
Их уншсан
"Монголын кино урлагт өндөр босго тогтоов" хэмээн нэрт шүүмжлэгч дүгнэжээ“ЭТГЭЭД” УСК-г заавал үзэх 5 шалтгаанЖүжигчин Г.Эрхэмбаярын ЭТГЭЭД зан нь олны дургүйг хүргэв “Том тоглоом” УСК кино театрын дэлгэцнээ гарч эхэллээҮйл ажиллагааг нь хязгаарлагдахгүй байгууллагуудЖүжигчин О.Самданпүрэв :“Зориг”УСК миний хувьд маш том сорилт байсанИмпортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр NOMUDA бренд шалгарлааЖүжигчин , СТА Б.Навчаа: “Үр хүүхдээ хамгаалах “зэрлэг зөн” эх хүнд цаанаасаа л байдаг.”МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг“Эхиймаа” УСК -н дууг Дуучин Амгаа дуулжээ Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
Twitter
Статистик
Та манай 1,327,954 -р зочин
Нийт мэдээ: 1,054
Холбогдсон: 2