Уулын аялалд гарахдаа анхаарах зүйлс

2016-01-15  

Уулын аялал буюу ууланд авирах аялал нь адал явдалт аялалын төрөлд багтдаг ба энэ аялалыг зохион байгуулахад нас хүйсэнд хязгаар тавьдаг. Уулын аялал нь адал явдалтай, эрсдэлтэй, хүч тамир авхаалж самбаа шаардсан аялал учир хэт өндөр настай хүмүүс, хүүхдүүд, зүрх судасны өвчтэй, даралт ихтэй хүмүүст тохиромжгүй аялал юм. Уулын аялалд хэт олон хүн оролцдоггүй ба байгаль орчныг сүйтгэх талаар гайгүй ч, байгалийн бүс бүслүүрийн онцлог шинж, унаган төрхөө хадгалсан байдал зэргийг нь харгалзан үзэж улсын тусгай хамгаалалтанд авдаг байна. 

Уулын аялалыг зохион байгуулахад ба ууланд авирахад доорх зүйлсийг сайн хангасан байх хэрэгтэй. Үүнд:

1. Аюулгүй байдлыг сайн хангах талаар мэдлэгтэй, мэдээлэлтэй байх

2. Ууланд авирахад ихээхэн туршлагатай газарчин хэрэгтэй

3. Тусгай зориулалтын зам жимээр аялах

4. Олс бэхэлгээ, зориулалтын хувцас, луужин, гутал цүнх, нүдний шил, гэх мэт зүйлийг сайтар бэлтгэсэн байх /өвлийн улиралд дулаан хувцас, гутал малгай нүдний шил/

5. Хоол хүнс, эм тариаг сайтар бэлтгэх /жишээ нь өндөр ууланд авирахад хүний зүрх судас ба даралтанд өөрчлөлт ордог тул шаардлагатай эм тариаг сайтар бэлтгэж авч явах/ гэх мэт бэлтгэлийг сайтар хангах хэрэгтэй байдаг байна.

Уулын аялалын дүрэм

1. Хад асга цуулах, цохих хориотой

2. Хог хаягдлыг хаяхгүй байх

3. Хад хясаа, уулын оройд тусгай зориулалтын зам жимээр явах

4. Түлш бэлтгэхэд мод хугалахгүй, унасан мод мөчир түүж бэлтгэх

5. Гал түймэр тавихгүй байх, урьдчилан сэргийлэх

6. Байгаль орчин хариуцсан газраас тусгай зөвшөөрөл авах

7. Ургамалын нөмрөг, ан амьтан зэрэг биологийн төрөл зүйлийн бүрэлдэхүүн хэсэгт хор хөнөөл учруулахгүй байх

8. ТХГН-ын тогтоосон хууль дүрмийг зөрчвөл торгох зэрэг дүрэмтэй байдаг байна.



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
"Монголын кино урлагт өндөр босго тогтоов" хэмээн нэрт шүүмжлэгч дүгнэжээ“ЭТГЭЭД” УСК-г заавал үзэх 5 шалтгаанЖүжигчин Г.Эрхэмбаярын ЭТГЭЭД зан нь олны дургүйг хүргэв “Том тоглоом” УСК кино театрын дэлгэцнээ гарч эхэллээҮйл ажиллагааг нь хязгаарлагдахгүй байгууллагуудЖүжигчин О.Самданпүрэв :“Зориг”УСК миний хувьд маш том сорилт байсанИмпортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр NOMUDA бренд шалгарлааЖүжигчин , СТА Б.Навчаа: “Үр хүүхдээ хамгаалах “зэрлэг зөн” эх хүнд цаанаасаа л байдаг.”МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг“Эхиймаа” УСК -н дууг Дуучин Амгаа дуулжээ Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
Twitter
Статистик
Та манай 1,327,961 -р зочин
Нийт мэдээ: 1,054
Холбогдсон: 2