Махлаг бүсгүйчүүд хэрхэн хувцаслах ёстой вэ?

2016-01-20   2063

Махлаг эмэгтэйчүүдэд тулгардаг хамгийн гол асуудал бол хувцаслалт байдаг. Та хэрвээ жин ихтэй бол энэ асуудал танд маш хүндээр тавигддаг болох нь гарцаагүй юм. Бид туранхай харагдахын тулд хар бараан хувцас өмсөх нь элбэг.  Гэтэл байнга хар хувцас өмсөж явна гэдэг байж боломгүй зүйл. Тиймээс танд тус болох үүднээс мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг тоймлон хүргэж байна.


-Хэрвээ та хар бараан хувцасыг байнга өмсөөд байж болохгүй бол цээжээ хэт ил гаргасан зүйлийг бүү өмс. Махлаг эмэгтэйчүүд ихэнхдээ том хөхтэй байх бөгөөд цээжээ ил гаргах нь илүү тарган, махлаг болгож харагдуулдаг байна. Таны цээж хэсэг илүү махлаг байлаа гээд таны бүх бие махлаг болж харагдах албагүй шүү дээ. Тиймээс биеийнхээ галбирыг харуулсан хувцаснуудыг бас өмсөх хэрэгтэй юм. Цээжин хэсгээр өмсөх цамцыг сонгохдоо V хэлбэрийн захтай цамцыг сонго. Энэ нь цээжийг тань нарийн, урт харагдуулах болно. Цамцны ханцуйг цээжний дунд хэсэгт дуусгахаар сонгож болохгүй юм. 

-Өмд сонгохдоо суудал өндөртэй өмднөөс татгалзах хэрэгтэй. Суудал өндөртэй өмд нь таны биеийг илүү богино харагдуулж, ташаа хэсэгт анхаарлыг татдаг. Костьюм, өмд, юбканууд илүү энгийн байх тусмаа сайн. Гэхдээ хэт энгийн буюу дөрвөлжин харагдаж болохгүй.

-Хувцасны материалын хувьд ноосон материалыг сонгохгүй байсан нь дээр. Даашинз бол махлаг эмэгтэйчүүдийн хувьд сайн найз байж чадна. Ер нь ямар ч даашинз зохих боловч V хэлбэрийн захтай байвал илүү сайн харагдах болно.

-Юбканы хувьд өвдөгний бага зэрэг доогуур байх нь таныг илүү туранхай гоолиг харагдуулна. Та хэрвээ судалтай хувцас сонгох гэж байгаа бол хөндлөн судалтай хувцас сонгож болохгүй. 
Энэ нь таныг илүү өргөн харагдуулах болно. Харин уртаашаа судалтай хувцасыг сонговол таныг урт, нарийн харагдуулах болно шүү.

-Гуталны хувьд хэт өндөр, хэт намханыг сонгох хэрэггүй ба дундаж байх нь хамгийн тохиромжтой. Жин ихтэй хүмүүс ихэнхдээ том харагддаг учир өндөр өсгий таныг илүү том, сүртэй болгож харагдуулах болно. Мөн хэт нарийн өсгийг сонгож болохгүй. Энэ нь таныг маш болхи харагдуулах ба таныг илүү махлаг харагдуулах болно.

-Цайвар өнгийн хувцаснаас татгалзах хэрэгтэй. Ер нь хүн өөрийн биеийн гоолиг хэсгийг цайвар өнгөөр тодотгож, харин нууж далдалмаар байгаа хэсгээ хар бараан өнгөөр далдалдаг.

-Хэрвээ та харвин хэсгээрээ илүү их махтай бол хэт бие барьсан зүйл өмсөж болохгүй ба аль болох гэдсээ гаргахгүй байсан нь дээр. Мөн махлаг хүмүүс хөлрөх нь их байдаг тул аль болох даавуун материалыг сонгоорой.



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
Олонлог академи нээгдлээБАНК ТАНД ТАТГАЛЗВАЛ ГЭНЭТИЙН МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?ЛУЙВАРЧИН М.АЛТАН-ОЧИРЫГ МЦХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОХЫГ САНААРХАВРашаан сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэл. Хувцсаа арчлах гайхалтай санаануудАяны багц хэдэн төгрөгт багтах вэЕВРО 2016 хөлбөмбөгийн АШТ-ий тоглолтын хуваарь УЛААНБААТАРЫН ЦАГААР"Юу ч хийхгүй байх нь" тэмцээн боллооСүлжмэл ороомог буюу охидын ҮСНИЙ ДОНЖТОЙ ЗАСАЛТНарнаас хамгаалах тосны талаар бидний мэдэхгүй зүйлсCNT: ЗААВАЛ АЯЛАХ ЁСТОЙ 20 ОРОН (1-Р ХЭСЭГ)Жингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгооройӨнөөдрийн зурхайЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнсӨнөөдөр болох үйл явдлуудЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэСонгуулийн зардалЗуны амралтаа ЗУГААТАЙ өнгөрүүлэх ГАЙХАЛТАЙ 15 САНАА“Говь” 2021 онд НООЛУУРАН ПАЛЬТОНЫ үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болно
Twitter
Статистик
Та манай 874,161 -р зочин
Нийт мэдээ: 1,012
Холбогдсон: 1