Ходоод гэдсээ цэвэрлэх арга
Буруу хооллолт нь ихэнх өвчин эмгэгийн үндсэн шалтгаан болдог. Бид өглөө, өдөр, орой хооллохын зэрэгцээ элдэв амттанг зогсолтгүй иддэг зуршилтай. Гэтэл ингэж хэтрүүлж идсэний балгаар бүдүүн гэдэсний хананд дутуу боловсрогдсон хоолны үлдэгдлүүд наалдаж хоцордог. Олон жилийн турш хуримтлагдсаар бүр хоёроос гурван килограмм хүртэл томордог гээч. Үүнийг анагаах ухаанд “чулуужсан баас” хэмээн нэрлэдэг байна.
Хүн амьдралынхаа туршид биедээ ямар их хог хаягдал тээж явдгийг харуулах зорилгоор анагаах ухааны сургуулиудад нас барсан хүний биеэс олдсон чулуужсан баасыг үзүүлэн болгон тавьсныг уншигч та ч харсан байж магад. Тухайлбал, хорт хавдрын улмаас нас барсан хүнээс бүр хорин таваас гучин килограмм ийм чулуужсан хаягдал гарч байсан удаатай байх юм. Ер нь эрүүл хүнд клизм, туулга тавьсны дараа наймаас арван килограмм хуримтлагдсан хог гардаг. Иймээс залуу насаа хадгалаад зосохгүй эрүүл амьдрая гэвэл хүн бүр жилдээ доод тал нь нэг удаа заавал бүдүүн гэдсээ угааж байх хэрэгтэй юм шүү.
Клизм тавих арга
Юуны өмнө эмийн сангаас клизм тавихад зориулсан хэрэгслийг худалдан авах хэрэгтэй. Дараа нь тусгайлан ариутгасан саванд хоёр литр ус хийж буцалгаад биеийн хэмтэй болтол хөргөх хэрэгтэй. Хөргөсөн усандаа нимбэгний шүүс, зөгийн бал тус бүр хоолны халбагаар нэг хийж сайтар хутга. Дараа нь клизм тавих хэрэгслийн үзүүрийн шонг ургамлын тосоор тослож шулуун гэдсэндээ хийнэ. Клизм тавих үедээ та өвдөг болон гарын тохойгоор тулгуур хийнэ. / дөрвөн хөллөнө гэж ярьдаг/ Дараа нь гэдэсний булчинг суллаж, амьгал амаараа авна. Ингээд гэдсэнд шахсан шингэнийг гаргалгүй наймаас арван минут хэртэй тэвчих хэрэгтэй. Тэвчиж чадвал үр ашиг илүү байдаг. Клизмийг өглөө эрт, хүндээр бие зассаны дараа тавибал сайн шүү. Ажил, хүүхэд, сургууль гээд боломжгүй бол орой унтахын өмнө хийж ч болно. Гол нь тогтмол нэг цагт хийж сурах нь чухал бөгөөд клизм тавихдаа яарч сандрах, сэтгэл санаа хямарсан байж болохгүй. Амгалан тайван орчинд хийвэл таны биеэс илүүдэл хорт ялгадас аль болох ихээр л гадагшлах болно.
Гэдэс ходоодны бактертэй тэмц
Нүүрс хүчил ихтэй хоол ундны дараа хүний ходоод гэдсэнд исэлт явагдаж ялзрал үүсдэг. Энэ байдал нь дотор муухайрах, гэдэс базлаж өвдөх зэргээр илэрдэг юм. Заримдаа исэлдэлт явагдах үйл явц улам даамжирч өвчин болж хүндрэх ч тохиолдол бий. Энэ үед хооллохоос нэг цагийн өмнө, хооллосноос хоёр цагийн дараа нэг хумс сармис идчих хэрэгтэй. Тэгвэл гэдэс, ходоодыг өвчлүүлээд буй бактерыг тодорхой хэмээгээр устгаж чадна.
Бөөр цэвэрлэх арга
Намар амтат гуа хураах үед бөөрөө цэвэрлэх нь хамгийн тохиромжтой. Бүтэн долоо хоногийн туршид зөвхөн амтат гуа, хар талх хоёроор л шөнийн хоёроос гурван цагийн үед хооллож яг энэ цаг мөчид нэг өнжөөд халуун усанд орж байвал бөөр бүрэн цэвэрлэгдэнэ. Яагаад заавал шөнө хоёр цагт амтат гуа идэж, усанд орох ёстой гэж хэмээн та гайхах байх. Хүний био цагаар бол яг энэ үед бөөрний идэвхтэй ажиллагааны цаг таарч буй учир бөөрөнд хуримтлагдсан чулуу шээсний сүвээр дамжин хурдан бөгөөд хялбар, өвчин багатайгаар гадагшилах боломжтой юм.
Элэг цэвэрлэх арга
Энэ аргыг эрүүл биетэй хүн жилд нэг удаа, харин шарлаж элэг нь өвдөж байсан хүмүүс жилд хоёр удаа л хэрэглэх ёстойг анхаарах хэрэгтэй. Энэхүү элэг цэвэрлэх аргыг хэрэглэхдээ бэлтгэл болгон өглөө эрт долоон цагийн орчим шулуун гэдсэнд клизм тавина. Дараа нь бүтэн өдрийн туршид зөвхөн шинэ алим идэх хэрэгтэй. Ингээд маргааш өглөө нь дахин клизм тавьж оройны арван есөн цаг буюу элэг идэвхтэй ажиллах үеэр зөвхөн алимны шүүс л ууна.
Энэ бүхний дараа элгэн дээрээ буюу баруун талдаа халуун бүлээн грелка тавиад дулаан хөнжлөөр биеэ хучин хэвт. Хэвтэж байхдаа арван таван минут тутамд нимбэгний шүүс, оливын тос тус бүрээс гурав гурван хоолны халбага ууна. Энэ эмчилгээ арван цаг үргэлжилсний эцэст гэдэс базлаж “сур харвана”. Боломжтой бол гаргаж буй өтгөнөө ажигла. Хар саарал өнгөтэй будаа мэт зүйлээр “сур харваж” байвал үр дүн сайн буйн шинж. Ингээд эцэст нь 1.5 литр /буцалсан/ биеийн хэмтэй цэвэр усаар дахин клизм тавьж гэдэс дотроо угаах хэрэгтэй юм шүү.