Их британий угсаа залгамжлах Уилльям, Кейт Миддлтон нарын хүү Жорж Александр Луис дэлхийн хамгийн баян хүүхдээр тодорчээ. Гурван нас ч хүрээгүй байгаа бяцхан ханхүү хэдийнэ тэрбум гаруй ам.долларын хөрөнгөтэй юм. Үүн дээр нэмээд бяцхан ханхүү угсаа залгамжилбал таван тэрбум ам.долларын өртөг бүхий үл хөдлөх хөрөнгийн эзэн болох ажээ. Түүнчлэн түүний асаргаанд зориулж жилд 400 сая ам.долларыг зарцуулдаг байна. Дэлхийн хамгийн баян хүүхдүүдийн жагсаалтын хоёрдугаар байрт Холливудын алдарт хос Анжелина Жоли, Брэд Питт нарын ихэр хүүхдүүд болох Нокс ба Вивьен Жоли-Питт 67,5 сая ам.долларын хөрөнгөтэйгээр бичигджээ.