Сурвалжлага: Нутаг нутгийн брэндүүд нэг дор цугларсан үзэсгэлэн яармагууд хөл хөдөлгөөн ихтэй байна

2016-01-27  

Сар Шинийн Баярыг тохиолдуулан Монголын үндэсний үйлдвэрлэлийн бараа, хүнсний бүтээгдэхүүнээс бүрдсэн “ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ”-2016 үзэсгэлэн худалдааг “Мишээл Экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд 10 өдрийн турш зохион байгуулагдаж байгаа нь иргэдэд ихэд таатай байлаа. Мөн бусад худалдааны төвүүд ч дор бүрнээ л иргэддээ зориулан үзэсгэлэнгүүд зохион байгуулж байна. Үзэсгэлэнд Цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн, үндэсний хувцас, малгай, бүс, даалин хөөрөг, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, бэлэг дурсгал бусад гэр ахуйн бараагаас бүрдсэн  нийт 100 гаруй хувь хүн, аж ахуй нэгжүүд оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулж байв.

Цагаан сарын бэлтгэлээ хийхээр зэхэж байгаа иргэн бүр үзэсгэлэн яармагт очсоноор идээ ундаа, бэлэг сэлт тэргүүтнээ нэг дороос худалдан авах боломж бүрджээ. Нутаг нутгийн идээний дээж, брэнд болсон Монгол хүнснүүд энд тэндгүй өрөөстэй харагдаж, амталгаат худалдаанууд хөл хөдөлгөөн ихтэй байлаа.  

Нэгэн үе үндэсний үйлдвэрлэл гэхээр хэлбэр хийц муутай, чанар чансаа тааруухан юм шиг ярьдаг байсан бол одоо цагт үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд иргэд маань хэдийн сурчихжээ. Ноос ноолууран бүтээгдэхүүн гэхээр тэгэрт тулсан үнэтэй юм шиг санаж, гадны баян чинээлэг жуулчид л өмсөж зүүн гангардаг байсан бол Монголчууд бид нарийн арга технологиор загвар дизайн сайтай олон олон бүтээгдэхүүнүүд урлан, хямд үнээр иргэддээ нийлүүлэх болсон нь сайшаалтай. Энэ мэт “Монголд үйлдвэрлэв” гэх хаягтай бараа бүтээгдэхүүнүүд үзэсгэлэн яармагуудаар дүүрэн байв. Зөвхөн хувцас хунар ахуй хэрэглээгээр зогссонгүй, амтат чихэр, айраг цагаан идээ, бэлэг сэлт тэргүүтэн нь ч Монгол хүний ур ухаан шингэсэн үндэсний үйлдвэрлэлүүд дүүрэн байлаа. Цагаан сар гэх үндэсний баяр наадмаар урд хөршийн элдэв янзын бараа таваар, оймс тирког бөөгнүүлдэг байсан цаг ард хоцорч Монголчууд маань Монгол бараагаа өргөн дэлгэр хэрэглэж байгаа нь эдийн засагт ч эргэлттэй байгаа нь давуу тал.

Хэвийн боовны үнэ ялгаатай байв...

Худалдааны төвүүдэд болон үзэсгэлэн яармагуудад зарж буй ихэнх компанийн  хэвийн боов 15, 21 ширхэгээр савлагдсан байв. Нэг тавагны ул боов авахад суурь еэвэн үнэгүй дагалдуулах урамшуулал нийтлэг бөгөөд олон тоогоор суурь еэвэн авахад ч сонголт арвин байлаа. “Жүр үр”, “Суман гүн”, “Талх чихэр”, “Өгөөж”, “Атар өргөө” зэрэг компаниудаас гадна хувийн хэвшлийн ул боовнууд ч өнгө үзэмж сайтай, тослог сайхан харагдаж, иргэд амталгаат идээнээс амсан байж сонголтоо хийж байсан юм. Үнийн хувьд хэлбэлзэл ихтэй, 1900-2500-ийн хооронд борлуулагдаж байлаа.

Махны үнэ өсжээ...

Махны үнэ ханш өнгөрсөн оны сүүлээр нилээд унасан ба баяр дөхөж байгаатай холбогдуулан бага зэрэг өсөлттэй байна. Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг кг мах дунджаар 4160 төгрөг, үхрийн ястай мах нэг кг дунджаар 5680 төгрөгийн үнэтэй байсан. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 135 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байна. Харин Цагаан сарын идээ ундааны гол бүтээгдэхүүн болох ууцны үнэ ханш мөн л янз янз. Дунджаар 120-180 мянгад та өөрийн гэр бүлдээ зориулан ууц худалдан авах боломж үзэсгэлэн яармагуудад бүрджээ.

Нутаг нутгийн брэндүүд нэг дор...

“Цагаан сар”-ын баярын ширээний гол бүтээгдэхүүн болох цагаан идээний үнэ ханш 10-15 мянгын хооронд хэлбэлзэж байлаа. Амтат ааруул, өрөм, аарц гээд Монголын баялаг болсон идээ ундаа энэ жил элбэг дэлбэг борлуулагдаж байна. Мөн нутаг нутгийн брэнд бүтээгдэхүүнүүд болох жимс, жимсгэнэ, зөгийн бал, загасны мах тэргүүтнүүд худалдан авагчдын анхаарлыг ихэд татаж байсан юм.  

Үндэсний бүтээгдэхүүнээ бэлэглэцгээе...

Ийм уриа лоозон ил бариагүй ч иргэд дотроо ийм л бодолтой үзэсгэлэн яармагуудыг зорьж байгаа нь илт. Тэдний бодлыг уншсан гэлтэй үндэсний баялагууд энд тэндгүй хуран цугларч, ур ухаанаа гайхуулж байлаа. Цагаан сараар цагаан идээгээ идэж, үндэсний хувцасаар гоёдог уламжлалт баяр минь учир дээл малгай, дэгжин гоёлууд их байлаа. Жил бүр цаг үеэ дагаад үндэсний хувцасанд маань элдэв чамин өөрчлөлт их ордог ч энэ жилийн хувьд мода эргэнэ гэгч нь болжээ. Учир нь дөрвөлжин захтай, жинхэнэ Монгол дээл эргээд моданд орж, элдэв чамирхал багассан байгаа нь лангуун дээрх дээлнүүдийн загвараас илт харагдаж байв. Харин аавтайгаа, ээжтэйгээ, эхнэр, нөхөртэйгээ хослох болсон тренд үргэлжилсээр. Аавын хүү, ээжийн охидын гангараа ч адилхан гэж жигтэйхэн. Үүнээс гадна Монгол гэсэн хадмал бичиг, Монгол соёлыг харуулсан зурагтай европ хувцаснууд мөн л худалдан авагчдын анхаарлыг татаж байлаа.

 

Энэ мэт үзэсгэлэн яармагийн сонин содон бүтээгдэхүүнээс сонирхуулахад таатай байсны дээр, үндэсний баялаг өсөн дэвжиж байгаад аргагүй бахархан явсанаа нуух юун.  

 



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина“Бор-Өндөр” УБҮ-ийг төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах нь ашигтай гэж Засгийн газар үзэж байнаУ.Хүрэлсүх: Сайжруулсан түлшийг экспортод гаргахыг ч үгүйсгэхгүй“Таван толгойн цахилгаан станц”-ыг төрийн өмчийн хөрөнгөөр барина“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгуулавУсны газар байгуулавУ.Хүрэлсүхийн айлчлалаар яригдсан асуудал ажил хэрэг боллооУ.Хүрэлсүх: Зургаан сарын хугацаанд ААН-ийн НДШ-ийг тэглэлээЗГ: ЖДҮХС-гаас зээл олгох журмыг шинэчлэвД.Сумъяабазар: Ирэх сарын 15-н гэхэд шатахуун 200 төгрөгөөр буурнаНоолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргана
Twitter
Статистик
Та манай 965,009 -р зочин
Нийт мэдээ: 1,044
Холбогдсон: 1