Цагаан сарын гоёлоор босоо захтай халх дээл зонхилж байна

2016-01-28  

 

Монголчууд бид цагаан сар наадам зэрэг үндэсний баяр наадмаараа монгол уламжлалыг хадгалсан дээл хувцасаар гангардаг. Тэгвэл энэ жилийн дээлний тренд загвар болон өнгө, материал үнийн судалгааг иргэддээ хүргэхээр зорьлоо. Өмнөх жилүүдэд хүннү захтай дээл зонхилж байсан бол энэ жилийн босоо захтай халх дээл дахин моданд орлоо. Хэт загварлаг хувцаснаас татгалзаж, энгийн бөгөөд хээнцэр халх дээлээр энэ жил гангарч байгаа аж. Түүнчлэн өнгө, хээнд их анхаардаг болсон. Өнгөний хувьд эмэгтэйчүүд улаан, улбар шар, ногоон зэрэг тод, эрэгтэйчүүд нь завсрын бүдэг өнгөөр хийлгэх нь зонхилж байна. Гэр бүлийн гишүүд хос дээл хийлгэх нь түгээмэл бөгөөд дэгжин харагддаг. Ижил хээтэй өөр өнгийн, ижил өнгийн өөр загвартай зэрэг гэр бүлийн гишүүдийн сонголт аж.

Мөн энэ жилийн бас нэгэн онцлог нь булган оруулга. Хүмүүс булгаар ханцуй, хантааз, эмжээрээ хийлгэхийг илүүд үзэх болсон аж. Харин ахимаг насны эрчүүд булгаар нударга хийлгэж байна. Малгайны хувьд үслэг малгайнаас аль болох татгалзаж, бүрх болон лоовуузыг сонгодог болжээ. Залуучууд маань дээл гэхээсээ илүүтэй загварлаг цамц, хантаазаар гангархаар зэхэж байна.

Торгоны хувьд хүмүүсийн сонголт янз бүр байгаа хэдий ч дээлийг зөвхөн торгоор хийдэг гэсэн хандлага өөрчлөгдөж, биед эвтэйхэн байдлыг эрхэмлэн даавуу, пүүсүү болон энэтхэг нимгэн торгонуудыг сонгож байна. Эдгээр нь эдэлгээ удаан даадаг учир хүмүүсийн сонголтонд нийцэж байгаа аж. Үнийн хувьд чанар хээнээс хамааран 10-30 мянгад хэлбэлзэж байна.

Загвар материалаа сонгосны дараа дээлээ оёулах нь бас нэг асуудал. Магадгүй оёулах нь материалаа авахаас илүү үнэд хүрдэг. Томоохон загварын товчоогоор захиалж оёулах нь 300 мянгад хүрч байгаа бол энгийн хувцас захиалгын оёдолчид харьцангуй хямд. Тэд энгийн дээлийг 80-1000 мянгад оёж байгаа бол, загварлаг хээтэй болоод ирэхээр 100-150 мянгын хооронд үнээ хэлж байна. Мөн эрэгтэй, эмэгтэй, хүүхэд гээд дээлний размераас шалтгаалан үнэ хэлбэлзэж байна.

Мөн цагаан сарын баяраар үндэсний хувцасны хэв маягийг хадгалсан орчин үеийн загвартай гоёл өмсөхийг илүүд үзэж буй хүмүүст зориулан “Говь” ХХК, “Урбан Жийнс” зэрэг компаниуд цагаан сарын коллекцийг гаргасан байна. Энэ нь зөвхөн үндэсний уламжлалт баяраар гэлтгүй өдөр тутам өмсөхөд ч тохиромжтой юм.

Энэ мэт үндэсний хувцасны сонголтууд арвин байгааг дуулгахад таатай байлаа. Та өөрт зориулан сонголтоо хийж, үндэсний хувцасаараа гангаран сар шинэдээ сайхан шинэлээрэй. 

 

 



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
"Монголын кино урлагт өндөр босго тогтоов" хэмээн нэрт шүүмжлэгч дүгнэжээ“ЭТГЭЭД” УСК-г заавал үзэх 5 шалтгаанЖүжигчин Г.Эрхэмбаярын ЭТГЭЭД зан нь олны дургүйг хүргэв “Том тоглоом” УСК кино театрын дэлгэцнээ гарч эхэллээҮйл ажиллагааг нь хязгаарлагдахгүй байгууллагуудЖүжигчин О.Самданпүрэв :“Зориг”УСК миний хувьд маш том сорилт байсанИмпортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр NOMUDA бренд шалгарлааЖүжигчин , СТА Б.Навчаа: “Үр хүүхдээ хамгаалах “зэрлэг зөн” эх хүнд цаанаасаа л байдаг.”МУГЖ Цэгмидийн Төмөрхуяг : Би хүүхдүүдээ бага алдаарай, алдаанаасаа суралцаж яваарай л гэж захидаг“Эхиймаа” УСК -н дууг Дуучин Амгаа дуулжээ Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээНээлттэй өгөгдлийн нэгдсэн портал ашиглалтад орлооҮндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн хоёрдахь уралдааныг зарлаж байнаБайгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцовУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоноМонгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулнаУ.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
Twitter
Статистик
Та манай 1,328,027 -р зочин
Нийт мэдээ: 1,054
Холбогдсон: 2