СТА М.Анхтуяа: Бид УДЭТ-ын 85 жил, Улаанбаатар чуулгын 10 жилдээ зориулан тоглож байна

2016-01-28   825

УДЭТ-ын жүжигчин Л.Дэмидбаатар ханьтайгаа хамтарсан уран бүтээлийн тайлан тоглолт нь өчигдөр буюу 01-р сарын 27-ны өдөр нээлтээ хийлээ. Урлагийн гэр бүл маань УДЭТ-ын 85 жил болоод Улаанбаатар чуулгын 10 жилийн ойн баяруудад зориулан хамт олон, урлагийн тайзнаа хүндэтгэл үзүүлэн ийнхүү хамтран уран бүтээл хийж байгаа аж. Драмын, тайз дэлгэцийн урлагт хөл тавиад 30 шахам жил болж буй жүжигчин СТА Л.Дэмидбаатар энэ удаа ихээхэн өвөрмөц, олон онцлог шинжийг хадгалсан тоглолт хийхээр төлөвлөн ажиллажээ. Тэрээр гэргийтэйгээ хамтран дуулж, драмын жүжиг тоглон үзэгчиддээ бэлэг барих гэнэ. Ингээд тоглолт нээлтээ хийхээр хөл хөдөлгөөн их байх үеэр Улаанбаатар чуулгын гоцлол дуучин СТА М.Анхтуяатай ярилцлаа.

Тоглотын бэлтгэл ажил дуусч үзэгчидтэйгээ уулзахад бэлэн болллоо. Сэтгэгдэлээсээ хуваалцаач?

Ард түмэндээ театрынхандаа тайлан тоглолтоо толилуулах гэж байгаа учир сэтгэл их догдолж байна. Сая театрынхаа ахмад үеийнхэнийг хүлээн авлаа. Ахмадууд маань бүгд хүрэлцэн ирсэнд таатай байна.

Улаанбаатар чуулгаас ямар уран бүтээлчид “Оршихуй” тоглолтонд оролцох вэ?

МУГЖ Ганзориг, МУГЖ Хонгорзул СТА дээгий Авъяаслаг Монголчуудад маш амжилттай оролцсон Мягмарцэрэн, Бархүү 2 маань урилгаар оролцох байсан боловч Бархүү маань гадагшаа явсан учир Мягмарцэрэн маань н.Маралмаа гэж уран бүтээлчтэй хамтран оролцоно. Мөн чуулгын бүжигчид, үндэсний найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Тоглолтоо “Оршихуй” хэмээн нэрлэсний учир?

Хань минь сонгосон. Өмнө нь оршиж байсан, одоо оршиж байгаа, ирээдүйд орших болно хэмээн гурван цагийн үргэлжлэлийг илтгэж байгаа илэрхийлэл.

Жүжигчин Л.Дэмидбаатар болон таны хувьд ч мөн адил олон олон уран бүтээл дээр бусад уран бүтээлчидтэйгээ хамтран тоглодог, дуулдаг байсан бол энэ удаа хэн хэн нь амьдралын ханьтайгаа уран бүтээл хамтран хийж байгаа нь их онцлог юм. Бусдаас давуу талаа тодорхойлон хэлбэл.

Тэгэлгүй яахав, гэр бүлээрээ хамтран тоглолт хийж байгаа нь их онцлог. Мөн жүжигчин дуучин хоёр хамтарч байгаа нь бас нэгэн давуу тал. Хоёр дуучин хоёр жүжигчин хамтрах нь дийлэнх байдаг шүү дээ. Тэгээд УДЭТ-ын 85 жил, Улаанбаатар чуулгын 10 жил тохиож байгаад энэ жил бид хоёрын зүгээс, чуулгатаа, театртаа барьж байгаа бэлэг юмаа.

Таны хувьд ямар ямар уран бүтээлээ Оршихуй тоглолтондоо зориулан сонгосон бэ?

Чуулгат тавигдсан дуулалт жүжгээс, “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Нансалмаагийн хоршилоос орж байгаа. Ардын дуунууд маань мөн орж байгаа.

 

Ийнхүү түүний тайлан тоглолт эхлэхэд бэлэн боллоо. Харин бид тоглолтын үеэр Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувдын сэтгэгдэлийг хуваалцсан юм.  

Н.Сувд: Л.Дэмидбаатар маань театрынхаа 85 жилийн ойд бэлэг барьж байна

УДЭТ-ын 85 жилийн ой тохиох гэж байна. Ойн хүрээнд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж буй ажлууд хэрхэн өрнөж байна вэ?

Театрын маань 85 жилийн ой 11 сарын 12-нд болно. Театр маань шинэ үеийн, орчин үеийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамгийн ууган байгууллага. Манайхаас олон урлагийн байгууллагууд салбарлан гарсан. Театрт маань ахмад үе дунд үе залуу үе гээд үе үеийн шилдэгийн шилдэг уран бүтээлчид ажилладаг. Тиймээс ойн хүрээнд театр бүтнээрээ биш уран бүтээлчид, ажилтан албан хаагчид тус бүрнээ өөрийн хийж буй ажлаараа ойг угтсан үйл ажиллагаанууд зохион байгуулахаар эрмэлзэж байна. Үүний эхлэл нь дунд үеийн уран бүтээлчдийн шилдэгүүдийн нэг, театрын тулгуур, гол цөм нь болсон залуусын төлөөлөгч болох СТА Л.Дэмидбаатар маань өөрийн уран бүтээлийн тоглолтоороо 85 жилийн ойдоо бэлэг барьж байна. Ойн хүрээний бүтэн жилийн үйл ажиллагааны эхлэл нь ийнхүү “Оршихуй” тоглолтоор тавигдаж байна.

“Оршихуй” тоглолтын санаачлага болоод зохион байгуулалтын талаар хэрхэн  хамтран ажиллаж байна?

Л.Дэмидбаатарын маань гэр бүлийн хүн Улаанбаатар чуулгын гоцлол дуучин СТА М.Анхтуяа гэж бүсгүй бий. Энэ жил мөн Улаанбаатар чуулгын 10 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан урлагийн гэр бүл маань анх санаачлага гарган, театртаа санал тавьсныг бид бүхэн дэмжин төлөвлөгөөндөө оруулан ажиллалаа. Тоглолт хоёр өдөр үргэлжилнэ. Уран бүтээлчидийг маань дэмжин, тэдний тоглолтыг үзэхээр ирсэн урлагт хайртай ард түмнээ хараад миний хувьд ихэд баяртай байна.

Ойн хүрээнд өөр ямар байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Бусад уран бүтээлчид маань энэ мэт тайлан тоглолтоо хийж театртаа бэлэг барих болов уу?

Зөвхөн урлагийн байгууллагууд төдийгүй үндэсний үйлдвэрлэл, ТББ, сайн дурынхантай бид хамтран ажиллана. Уран бүтээлчдийн хувьд “Оршихуй” тоглолтын дараагаас Ардын жүжигчин С.Сарантуяа тайлан тоглолтоо хийхээр төлөвлөн ажиллаж байгаа. Үүнээс гадна театр маань ой тэгширсэн ахмад үеийн уран бүтээлчиддээ зориулан тайлан тоглолт хийнэ. Энэ жил их олон хүний ой тохиож байгаа. Мөн театр маань Д.Нацагдоржийн нэрэмжит хэмээн овоглодог. Тэгвэл энэ жил их зохиолчийн маань мэндэлсэний 110 жил тохиож байгаа учир үүнд зориулан уран бүтээл хийх, уралдаан зарлах гэх мэт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөн  санхүүгийн асуудлаа яаманд танилцуулаад явж байна.  



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
ЗГ: Дүүжин тээвэр, гүүрэн зам барих төслүүд хэрэгжүүлнэ“АЛСЫН ХАРАА-2050”-ИЙГ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ДАРГА НАРТ ГАРДУУЛЛААОХУ-ын өмчлөлд байсан 550 гаруй барилгыг иргэдэд өмчлүүлнэБАГА ЗАРДЛААР ИХИЙГ ХИЙХИЙГ ШААРДАЖ БУЙ ЦАГТэтгэврийн зээлийг энэ сард тэглэх шийдвэр гаргалааБАЙГАЛИЙН ХИЙН ХООЛОЙ БАРИХ ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВУ.Хүрэлсүх: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоно"Монгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн иргэнд илүү анхаарал халамжаа хандуулна"У.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд өгсөн үүргийг сайн биелүүлсэн байнаДадал-Баян-Адарга сумыг холбох Онон голын гүүр ирэх сард ашиглалтад орноБатноровыг жишиг сум болгож хөгжүүлнэЭдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина“Бор-Өндөр” УБҮ-ийг төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах нь ашигтай гэж Засгийн газар үзэж байнаУ.Хүрэлсүх: Сайжруулсан түлшийг экспортод гаргахыг ч үгүйсгэхгүй“Таван толгойн цахилгаан станц”-ыг төрийн өмчийн хөрөнгөөр барина“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгуулавУсны газар байгуулавУ.Хүрэлсүхийн айлчлалаар яригдсан асуудал ажил хэрэг боллооУ.ХҮРЭЛСҮХ: Зургаан сарын хугацаанд ААН-ийн НДШ-ийг тэглэлээЗГ: ЖДҮХС-гаас зээл олгох журмыг шинэчлэв
Twitter
Статистик
Та манай 962,886 -р зочин
Нийт мэдээ: 1,046
Холбогдсон: 3