Хурдтай тархаж буй фэйсбүүк вирусээс хэрхэн сэргийлэх вэ?

2016-01-29   695

 


Саяханаас Монголын “Facebook” сүлжээнд аюултай вирус маш хурдан тархаж эхэллээ. Тодруулбал, тус вирус нь “Facebook Chat”-аар дамжин хэрэглэгчийн компьютер, гар утсыг гэмтээдэг байна. Хэрвээ вирус танд тархах нөхцөл үүссэн бол хаанаас, хэн нэмсэн нь мэдэгдэхгүй олон тооны групп чатад та нэмэгдсэн байх болно. Тэрхүү чатын notification нь ирэхдээ “Таны үүсгэсэн групп чатанд ... хүн тэгэж бичлээ” гэх мэтээр ирнэ. Хэрэглэгч та чат руу ороод тэнд байгаа ямар нэгэн линк дээр бүү дараарай. Вирус тараах линкүүд ихэвчлэн "Энд дарж вирусны программ татаж авна уу?", "Энд ...-ний нүцгэн бичлэг тарсан байгааг үзнэ үү?" гэх мэт англи тайлбартай байдаг. Эсвэл ямар ч тайлбаргүй байж болно. Хэрвээ та линк дээр дарах л юм бол вирус таны компьютерт халдах болно. Мөн чатыг гүйлгэж үзэхгүйгээр шууд гарах нь илүү аюулгүй байх юм.  

Вирустай чатаас хэрхэн гарах вэ?

1.Чат руу орно.

2.”Options menu” хэсэг дээр дарна.

3. “Leave Conversation” буюу чатыг орхих хэсгийг дарна.

Энэхүү вирус нь халдварлахыг оролдсон хүнээ маш олон групп чатанд нэмдэг тул та энэ үйлдлийг чат тус бүр дээр хийх ёстой болно. Найз нөхөддөө энэхүү сэрэмжлүүлгийг түгээгээрэй.

Зурагт вирус ямар байдлаар тархаж байгаа дүрслэсэн байна.



Сэтгэгдэл

Шинэ
Их уншсан
Олонлог академи нээгдлээБАНК ТАНД ТАТГАЛЗВАЛ ГЭНЭТИЙН МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?ЛУЙВАРЧИН М.АЛТАН-ОЧИРЫГ МЦХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОХЫГ САНААРХАВРашаан сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэл. Хувцсаа арчлах гайхалтай санаануудАяны багц хэдэн төгрөгт багтах вэЕВРО 2016 хөлбөмбөгийн АШТ-ий тоглолтын хуваарь УЛААНБААТАРЫН ЦАГААР"Юу ч хийхгүй байх нь" тэмцээн боллооСүлжмэл ороомог буюу охидын ҮСНИЙ ДОНЖТОЙ ЗАСАЛТНарнаас хамгаалах тосны талаар бидний мэдэхгүй зүйлсCNT: ЗААВАЛ АЯЛАХ ЁСТОЙ 20 ОРОН (1-Р ХЭСЭГ)Жингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгооройӨнөөдрийн зурхайЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнсӨнөөдөр болох үйл явдлуудЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэСонгуулийн зардалЗуны амралтаа ЗУГААТАЙ өнгөрүүлэх ГАЙХАЛТАЙ 15 САНАА“Говь” 2021 онд НООЛУУРАН ПАЛЬТОНЫ үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болно
Twitter
Статистик
Та манай 883,919 -р зочин
Нийт мэдээ: 1,012
Холбогдсон: 1