“Ингэн тагш” ХХК-ы ерөнхий менежер Х.Бат-Ирээдүй: Шууд малчны гар дээрээс худалдан авч, ариутгал шинжилгээ өндөртэй бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг

2016-02-02   903

“Их говийн цагаан рашаан, ингэний ундаагаа хэрэглэж, эрүүл мэнддээ анхаарцгаая” гэх сэтгэлд дотно уриа лоозон өөрийн эрхгүй анхаарлыг минь татлаа. Таван хошуу малын минь нэг, тайван тогтуун буянт малынхаа идээ ундааг хэрэглэх нь хотын бидний хувьд тийм элбэг дэлбэг зүйл биш. Хотын бид гэлтгүй хангай нутгийнханд ч хачин жигтэй санагдах ингэний цагаан рашааны давуу талыг энэ удаа онцолж байгаадаа баяртай байна.

Манай орны болон гадаадын эрдэмтэдийн судалгаагаар ингэний сүү нь хүний дархлааг сэргээж хоол боловсруулах эрхтэний архаг үрэвслийн явц, эдгэрэлтэнд эерэг нөлөөтэйг тогтоожээ.

Их хотын бид утаа униар болсон энэ агаарт дархлаагаа дэмжихгүй л бол ханиад томуунаас эхлээд олон олон өвчний суурийг биедээ шингээн яваа нь дамжиггүй. Мөн дээрээс нь цагаан сарын энэ өдрүүдэд Монголчууд бидний мах, махан бүтээгдэхүүний хэрэглээ эрс нэмэгдэж, хоол боловсруулах эрхтэндээ их хэмжээгээр ачаалал өгдөг. Тэгвэл дээрх судалгаа шинжилгээ яг л баярт бэлдсэн утаатай, униартай, ханиад томуутай өдрүүдийн гол хэрэглээ байх нь зүйн хэрэг гэдгийг баталж байх шиг.

Ингэний сүүнд кали, магни, фосфор цайр гээд эрдэс бодис бусад малын сүүнээс 2-3 дахин их байдаг. С амин дэм ч бидний мэдэх үнээний сүүнээс гурав дахин их байдаг гэнэ. Иймээс ингэний хоормог, буцалгаа нь хүний биед ашигтай бичил биетнийг агуулдаг ба тус ашигтай бичил биетнээр баяжуулсан бүтээгдэхүүн нь биемахбодийг сэргээн төлжүүлж, хөгшрөлтөөс сэргийлэх ач холбогдолтой аж. Тэгвэл энэ мэт бидэнд тустай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг “Ингэн тагш” ХХК-ийн 8 төрлийн бүтээгдэхүүнийг энэ удаад онцолж байна.

Өмнөговь аймгийн Мандал- Овоо суманд үйл ажиллагаагаа явуулдаг тус компани малчдын гар дээрээс түүхий эдээ авч, чанарын шаардлага хангасан үйлдвэр технологиор, тэр бүр идэж ууж амждаггүй бидэнд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэнэ. Тэдний ингэний сүүгээр хийсэн иогурт, аарцны ундаа, ааруул, ингэний хоормог гэх мэт бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндийн цөм болсон бөөрний үйл ажиллагаа, ходоод гэдэс, ясны сийрэгжилт, дархлаа зэрэгт хамгийн үр дүн сайтай гэж байна. Тус компаний бүтээгдэхүүнүүд нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 07-ыг дуустал өдөр бүр 11-21 цаг хүртэл ажиллах Хүннү Моллын "Монголд Үйлдвэрлэв-Цагаан сар 2016" үзэсгэлэн худалдаанд борлуулагдаж байгааг дуулгахад таатай байна.

 Ингээд тус компаний ерөнхий менежер Х.Бат-Ирээдүйгээс компаний үйл ажиллагаа болоод, бүтээгдэхүүний онцлог давуу талын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсанаа хүргэж байна.

“Ингэн тагш” ХХК-ы ерөнхий менежер Х.Бат-Ирээдүй:

Шууд малчны гар дээрээс худалдан авч, ариутгал шинжилгээ өндөртэй бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг

Ингэн тагш ХХК анх хэзээ байгуулагдаж байв? Ингэний сүүг боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа хэрхэн гарсан бэ?

Захирал маань манай энэ нутгийн хүн. Өмнө нь бид ингэний хоормогийг ямар ач холбогдолтой, эрүүл мэндэд хэрэгтэй бүтээгдэхүүн гэдгийг төдийлөн сайн мэддэггүй байсан. Харин захирал маань өөрөө эмч хүн байсан учир ЭМШИУС-ийн багш, эмч нартай хамтран судалгаа шинжилгээ хийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн иргэдэд хүргэх талаар анхлан санаачилж, 2009 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Ах дүү нар нь мөн малчин, нутагтаа мал аж ахуй эрхлэн амьдардаг. Тиймээс бид ингэний сүүгээр илүү олон, эрүүл мэндэд хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм байна хэмээн үзэж үйл ажиллагаагаа анх эхлүүлсэн.

Хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа вэ? Бүтээгдэхүүний эерэг ,сөрөг шинж чанарын талаар тодруулаач? Ингэний сүү буюу энэ төрлийн бүтээгдэхүүний түүхий эдийг тослог ихтэй, байнга их хэмжээгээр хэрэглэх зохимжгүй гэлцдэг.

Нийт 8 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Эрүүл мэндийн тал дээр айхтар сөрөг нөлөө бол үзүүлэхгүй. Ингэний сүү нь тослог ихтэй бүтээгдэхүүн учир шууд малчидын гар дээрээс авч хэрэглэх нь тохиромжгүй. Тиймээс бид тослогийг саармагжуулан эрүүл мэндийн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг нэн тэргүүнд зорин ажиллаж, мэргэжлийн технологиор үйлдвэрлэдэг учир нэг дор ихээр хэрэглэх гэх мэт зүйлүүд дээр хориг тавихгүй. Бүх насны, ямар ч суурь өвчнөөс шалтгаалсан хүмүүс манай бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Ер нь “ориг” гэдэг утгаар нь хүмүүс дахин боловсруулалтгүй шууд хэрэглэх бүтээгдэхүүнийг илүүд үздэг нь нэг талаараа сөрөг нөлөө ихтэй. Тослог их учир ихээр хэрэглэх, нэг дор олон төрлийн бүтээгдэхүүн хольж болохгүй зэрэг сөрөг нөлөөтэй. Харин манай бүтээгдэхүүнүүд энэ тал дээр хүний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх технологиор хийгдсэн.

Бусад цагаан идээ боловсруулдаг үйлдвэрүүдээс танай компаний онцлог давуу тал нь юу вэ?

Ингэний сүүг мэргэжлийн техник технологиор боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ариутгал шинжилгээг албан ёсоор хийн үйлдвэрлэж байгаагийн хувьд манайх бол Монголдоо анхдагч компанид тооцогддог. Бусад хувиараа аж ахуй эрхлэн, хоршоо байгуулан ийм төрлийн боловсруулалт хийдэг газар цөөнгүй бий л дээ. Гэхдээ манай үйлдвэрлэл бол бүх шат дамжлагаар дамжин 100 хувь чанарын шаардлага хангасан, мэргэжлийн нарийн технологийн дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байгаагаараа давуу талтай.  Мөн хичнээн гар дамжин бүтээгдэхүүн боловсруулагдсан нь бусад газар тодорхойгүй байдаг бол манайх тийм биш. Шууд малчны гар дээрээс худалдан авч, ариутгал шинжилгээ өндөртэй бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг гэдгээрээ онцлогтой. Мөн малчид ч түүхий эдээ нийлүүлэх боломж бүрдэж байгаа юм.

“Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа сэтгэгдэлээ хуваалцаач.

Сэтггэгдэл маш өндөр байгаа. Бид өмнөх жилүүдэд ч мөн цагаан сарын болон цагаан идээний үзэсгэлэн худалдаануудад оролцож байсан. Гэхдээ энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс илүү туршлагатай, илүү хүртээмжтэйгээр ажиллаж, олон нийтэд бүтээгдэхүүнээ эерэг талаас нь таниулахаар зорьж байгаа.

Ярилцсанд баярлалаа. 

 

 



Сэтгэгдэл

Төстэй мэдээ
Д.Одонгоо: Ихэнх хүмүүс үсэнд амьгүй мэт хайхрамжгүй ханддаг
Х. Хандсүрэн: Охидуудыгаа бусдаас онцгой гэдгийг ойлгуулах нь их чухал
С.Батсүх: Еврей боловсролын нууц энгийн зүйлд оршдог
Сугалааны дугаар нь таарсан боловч системд бүртгэгдээгүй олон баримт байна
Д.Бямбадорж: Том болоод гал сөнөөгч л болно доо
ГССҮТ-ийн эмч нар Баянхонгорт очиж, нэгэн хүүгийн амийг аварлаа
Хүүхдээ дагуулсан аав
Зогсохыг мэддэггүй инээмсэглэсэн “бульдозер”
Д.Батбаяр: Эхнэрийнхээ санаачилсан ажилд тусална
Ш.Сүрэнжав: Малчны хүү сансарын мөнгөн дөрөөнд дөрөөлөн ийнхүү сансарт нислээ хэмээн шууд дамжуулж байлаа
Монгол цэргийн дүрэмт хувцас түүхийн явцад ингэж өөрчлөгджээ
Доктор Про: Стрессээс шалтгаалж архаг суулгалт өвчин үүсдэг
Судлаач С.Дамбий: Шинийн 1-нд туулай цагт босвол тэр жилдээ сүлд хийморьтой явна
“Докамед” эмнэлгийн захирал, эмч О.Доржханд: Монголчууд мах идээд архи уугаад байдаг нь тун аюултай.
Зурхайч Л.Тэрбиш: "Нүүр муут" хэмээх гал бичин жил эд малын гарлага үгүй, элдэв хилэнцээ арилгавал эрхэм сайн
Шинэ
Их уншсан
Олонлог академи нээгдлээБАНК ТАНД ТАТГАЛЗВАЛ ГЭНЭТИЙН МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?ЛУЙВАРЧИН М.АЛТАН-ОЧИРЫГ МЦХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОХЫГ САНААРХАВРашаан сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэл. Хувцсаа арчлах гайхалтай санаануудАяны багц хэдэн төгрөгт багтах вэЕВРО 2016 хөлбөмбөгийн АШТ-ий тоглолтын хуваарь УЛААНБААТАРЫН ЦАГААР"Юу ч хийхгүй байх нь" тэмцээн боллооСүлжмэл ороомог буюу охидын ҮСНИЙ ДОНЖТОЙ ЗАСАЛТНарнаас хамгаалах тосны талаар бидний мэдэхгүй зүйлсCNT: ЗААВАЛ АЯЛАХ ЁСТОЙ 20 ОРОН (1-Р ХЭСЭГ)Жингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгооройӨнөөдрийн зурхайЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнсӨнөөдөр болох үйл явдлуудЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэСонгуулийн зардалЗуны амралтаа ЗУГААТАЙ өнгөрүүлэх ГАЙХАЛТАЙ 15 САНАА“Говь” 2021 онд НООЛУУРАН ПАЛЬТОНЫ үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болно
Twitter
Статистик
Та манай 867,377 -р зочин
Нийт мэдээ: 1,012
Холбогдсон: 1