Зурхайч Л.Тэрбиш: "Нүүр муут" хэмээх гал бичин жил эд малын гарлага үгүй, элдэв хилэнцээ арилгавал эрхэм сайн

2016-02-03   1275

Монголчууд бид хонь жилийг үдэж, бичин жилтэй золголоо. Улиран одож буй хонь жилийн өнгө аяс ямар байсан хийгээд ирж буй гал бичин жил зурхайн толинд ямархан буусан талаар зурхайч Л.Тэрбишийн ярилцлагыг хүргэж байна. 

 -Сар шинийн босгон дээр тантай ярилцаж байгаа болохоор өнгөрч буй хонин жилийн өнгө, нуруу ямархуу байсан талаарх таны дүгнэлтийг сонсоё?

-Өнгөрсөн жилийн зурхай зонхи нь таарсан. Харин нэг зөрсөн юм нь хур борооны цагаар жаал гантай байлаа. Хэцүүхэн хэдэн хоног үргэлжилсээр... “Ноёд хэрэлдэхээр ногоо ургадаггүй” хэмээн хуучны өтгөсийн сургааль цагтаа буув уу хэмээн бодогдож байсан шүү. Бас ч болоогүй “Бид нар чинь тэнгэр шүтлэгтэй улс” хэмээх ч хур оруулах санаатай тэнгэр огторгуй руу буудаж, тэр нь байндаа байтугай банзанд нь ч эс тусан, хаа нэгэн газар аюул хийгээд өнгөрнө. Эрдэмтэй дээдсийнхээ алтан сургааль амь зуух арга ёсыг ч анхаарахаа больчихсон бололтой. Газрын гагнаас гэгддэг алтан тэргүүтнээ ухаж, байгалийн унаган төрхийг эвдэхийн зэрэгцээ газар лусаа хилэгнүүлнэ. Эв найрамдал муутай “Тангаргын буг шүглэв үү?” хэмээн бодогдом өөр, зуураа хэмхэлдэх нь энэ дэлхийд сайныг авчирахгүй гэдгийг эрхбиш мэдмээр юм даа. Говийн Догшин Ноён хутагт Данзанравжаа“Халуун хушуутай малаа харь элэгтэнд өгвөөс хишгийн хүрээ эвдэрч, даллаганы уут цоорно” гэж айлдсан байдаг. Энэ мэтс нь ган гачиг, гай барцадын үүдийг нээсэн байж юун магад, бодох л хэрэг...

-Тун удахгүй гал бичин жил гарах гэж байна. Ирэх бичин жилийн өнгө ямархуу байх нь вэ. Хувь хүнд болоод улс орны хувьд ямар зүйлд онцгойлон анхаарах ёстойг айлдана уу?

-Зурхайн эрхэм гол шүнгүүдэд "Нүүр муут" хэмээх гал бичин жил эд малын гарлага үгүй, элдэв хилэнцээ арилгавал эрхэм сайн хэмээн номлосон буй. Тухайн жилийн гол нөлөө бүхий гарагуудын үр хаялга нь эмгэг өвчин ховорхон, элдэв хорлол дарагдан, худалдаа арилжаа сайжирч, эд эрдэнэ дэлгэрэхээр байгаа. Дагалдах зарим эрхэс тухайлбал, Ангараг гарагийн үр хаялгаар бол зундаа гандуухан, галын эрч чангарна хэмээн гарч буй тул гал түймэр, гал махбодын суурьтай өвчнөөс сэргийлүүштэйг анхааруулж байна даа. Жилийн ерөнхий үр хаялга нь ард зон амгалан, мал сүрэгт ээлтэй байгаа даа.

Би ч сургааль айлдах хэмжээнд хүрчихсэн сүрхий амьтан биш. Хувь хүн ч бай, сайд ноёд ч бай эв, эеэ бодож, элдэв сайн хэрэгт нэгэн үзүүрт сэтгэл гаргууштай мэт.

-Жил бүр онцгойлон засал хийлгэх хүмүүс байдаг. Энэ жил ямар жилтэй хүмүүс онцгойлон засал хийлгэж, тусгай  ном уншуулах  ёстой вэ?

-Олныг нуршаад яахав, цаглабараа хараад, заслаа хийчихвэл болно доо.

-Хонин жилийн тодотгол  “Галзууруулагч” хэмээсэн байсан. Бичин жил нь “Муу нүүрт” гэсэн тодот­голтой байх юм. Жилийн тодотголын талаар та тайлбар өгөөч?

-Ер нь жаран жилийн орчлын жил тус бүр “Чимэг нэр”-тэй байдаг юм аа. Тэр нэр нь тухайн жилийнхээ ерөнхий байр байцыг илэрхийлдэг хэрэг. Энэ нэрсийг эрдэм ухаанд хэтэрхий нэвтэрсэн номт мэргэд хайрлаад, нэгэнт тогтчихсон юм. Халиран одож буй модон хонин жил “Галзууруулагч” хэмээх чимэг нэртэй. Элдэв хилэнцээ боомтолж эе, эвээ алдвал галзуурах мэт араншин үзүүлнэ гэсэн нь ч үнэн бололтой... Гал бичин жилийн чимэг нэр “Нүүр муут” юм. Энэ нэрийн агуулгыг ачит багш минь нэгэн удаа  “Гэм эрүүгээ боомтлохгүй бол нигуур муугаа үзүүлэх” гэмтэй хэмээн айлдаж билээ.

-Монголчуудын дунд “Бичин жилийн зуд” гэсэн үг бараг л амны уншлага болсон.  Энэ нь мухар сүсэг үү, эсвэл бичин жил үнэхээр зуд турхан, ган гачиг нүүрлэдэг юм уу. Тийм бол юунаас шалтгаалдаг хэрэг вэ?

-Бичин жил бүр зуд турхан болох албагүй л дээ. Ерөнхий байр байцыг нь өмнө дурдчихлаа.

-Хүмүүс бичин жил, мичин жил гэж хоёр янзаар дуудах юм. Таныхаар аль нь зөв бэ?

-Минийхээр ч гээд байх юу байхав. Мэдээтэй сэхээтэй эрдэмдэн мэргэдийн бүтээл туурвилд бичин жил хэмээн гардаг л даа.

 

 



Сэтгэгдэл

Төстэй мэдээ
Д.Одонгоо: Ихэнх хүмүүс үсэнд амьгүй мэт хайхрамжгүй ханддаг
Х. Хандсүрэн: Охидуудыгаа бусдаас онцгой гэдгийг ойлгуулах нь их чухал
С.Батсүх: Еврей боловсролын нууц энгийн зүйлд оршдог
Сугалааны дугаар нь таарсан боловч системд бүртгэгдээгүй олон баримт байна
Д.Бямбадорж: Том болоод гал сөнөөгч л болно доо
ГССҮТ-ийн эмч нар Баянхонгорт очиж, нэгэн хүүгийн амийг аварлаа
Хүүхдээ дагуулсан аав
Зогсохыг мэддэггүй инээмсэглэсэн “бульдозер”
Д.Батбаяр: Эхнэрийнхээ санаачилсан ажилд тусална
Ш.Сүрэнжав: Малчны хүү сансарын мөнгөн дөрөөнд дөрөөлөн ийнхүү сансарт нислээ хэмээн шууд дамжуулж байлаа
Монгол цэргийн дүрэмт хувцас түүхийн явцад ингэж өөрчлөгджээ
Доктор Про: Стрессээс шалтгаалж архаг суулгалт өвчин үүсдэг
Судлаач С.Дамбий: Шинийн 1-нд туулай цагт босвол тэр жилдээ сүлд хийморьтой явна
“Докамед” эмнэлгийн захирал, эмч О.Доржханд: Монголчууд мах идээд архи уугаад байдаг нь тун аюултай.
“Ингэн тагш” ХХК-ы ерөнхий менежер Х.Бат-Ирээдүй: Шууд малчны гар дээрээс худалдан авч, ариутгал шинжилгээ өндөртэй бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг
Шинэ
Их уншсан
Олонлог академи нээгдлээБАНК ТАНД ТАТГАЛЗВАЛ ГЭНЭТИЙН МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?ЛУЙВАРЧИН М.АЛТАН-ОЧИРЫГ МЦХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОХЫГ САНААРХАВРашаан сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэл. Хувцсаа арчлах гайхалтай санаануудАяны багц хэдэн төгрөгт багтах вэЕВРО 2016 хөлбөмбөгийн АШТ-ий тоглолтын хуваарь УЛААНБААТАРЫН ЦАГААР"Юу ч хийхгүй байх нь" тэмцээн боллооСүлжмэл ороомог буюу охидын ҮСНИЙ ДОНЖТОЙ ЗАСАЛТНарнаас хамгаалах тосны талаар бидний мэдэхгүй зүйлсCNT: ЗААВАЛ АЯЛАХ ЁСТОЙ 20 ОРОН (1-Р ХЭСЭГ)Жингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгооройӨнөөдрийн зурхайЗӨВЛӨГӨӨ: Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнсӨнөөдөр болох үйл явдлуудЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэЭнэ сарын 11-нээс зуслан чиглэлд нийтийн тээврээр үйлчилнэСонгуулийн зардалЗуны амралтаа ЗУГААТАЙ өнгөрүүлэх ГАЙХАЛТАЙ 15 САНАА“Говь” 2021 онд НООЛУУРАН ПАЛЬТОНЫ үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болно
Twitter
Статистик
Та манай 867,366 -р зочин
Нийт мэдээ: 1,012
Холбогдсон: 1